Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 154/ШШ2026/00002

 

 

 

 

 

202******* оны 12 сарын 1 өдөр

Дугаар 1*******4/ШШ2026/00002

Булган сум

 

Зохигч эвлэрснийг баталж хэргийг

Хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ам бүл ******* /нөхөр хүүхдүүдийн хамт/ амьдардаг, РД:*******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ам бүл ******* /эхнэр хүүхдийн/ хамт амьдардаг, РД:, овогт холбогдох,

Гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгч ******* /цахимаар/, хариуцагч ******* /цахимаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* би *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Одоо бид хоёр эвлэрч хамт амьдарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул эвлэрлийг баталж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:Би эхнэрээ зодож цохиж байгаагүй. Хүүхдүүдээ бодоод эхнэрээсээ салахгүй. Хамт амьдарна. Бид хоёр ярьж тохироод эвлэрсэн гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, эцэг *******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагадаа эвлэрэн хэлэлцсэн болох нь 202******* оны 12 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд ******* би *******д холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээх нэхэмжлэл гаргасан. Одоо бид 2 хоорондоо ярилцан эвлэрч учраа олсон. ******* нь надаас уучлалт гуйсан тул бид 2 эвлэрч байна. Иймд бид хоёрын эвлэрлийг баталж өгнө үү гэх эвлэрлийн гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 106 дугаар зүйлийн 106.*******-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

. Энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ