Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 305/ШШ2026/00076

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: Н ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Ш.Л-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 1,270,276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Банк. эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно” 1.2-т “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтаж үзнэ." гэж тус тус заасны дагуу иргэн Ш.Л нь 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр цахимаар **** дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Ш.Л нь 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр цахимаар 430,000 төгрөгний дүнтэй, 3 сарын хугацаатай, 4.9 хувийн хүүтэй зээлийг **** банкин дахь **** дугаартай харилцах данс руугаа авсан. Ийнхүү Н гэрээний үүргээ биелүүлсэн боловч Ш.Л Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, 3003137 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, 2025.12.30-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 1,270,276 төгрөгийг Ш.Л-с гаргуупж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ш.Л нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н ББСБ-ийн 1,270,276 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н ББСБ ХХК нь Ш.Л-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,270,276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч Ш.Л нь ... Н ББСБ-ийн 1,270,276 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлэж өгнө үү… гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 755,638.82 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,037 төгрөгийн 17,518.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 17,518.5 төгрөгийг, хариуцагч Ш.Л-с 17,518.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.Л-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,270,276 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ш.Л нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,037 төгрөгийн 17,518.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 17,518.5 төгрөгийг, хариуцагч Ш.Л-с 17,518.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА