| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00242/И |
| Дугаар | 154/ШШ2025/00240 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 154/ШШ2025/00240
| 20 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 14/ШШ20/00240 | ******* сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч: Голомт банк ХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогтой ******* холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******,*******,******* /*******/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Голомт банкнаас ******* овогтой Эрдэнэтуяа нь 7/17/2024-ны\ний өдөр тоот Дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулж ,, төгрөгийг хувийн хүүтэй, сарын хугацаатай, хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20% байхаар зээл авсан.
Гэрээний хугацаа 8//2026-ны өдөр дуусах боловч ,74,14.6 төгрөгийг 303 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна.
Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:
|
| Олгосон/Бодогдсон | Төлсөн | Үлдэгдэл |
| Зээл | ,, | 2,309,37.69 | 8,80,624.31 |
| Хүү | 2,631,744.18 | 1,032,07.84 | 1,99,236.34 |
| Нэмэгдүүлсэн хүү | 77,07.91 | 3,774.30 | 73,733.61 |
| нийт | 13,869,2.09 | 3,34,67.83 | *******,*******,******* |
Зээлдэгчид зээл төлөх хугацаа хэтэрсэн болохыг мэдэгдсэн боловч, гэрээний үүрэг зөрчигдсөн хэвээр байгаа тул зээлийн гэрээг цуцалж байна. Иймд *******,*******,******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банканд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Голомт банк ХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага *******,*******,******* /*******/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2026.01.30-нд 1,73932.38 төгрөг, 2026.02.30-нд 1,73932.38 төгрөг, 2026.03.30-нд 1,73932.38 төгрөг, 2026.04.30-нд 1,73932.38 төгрөг, 2026.0.30-нд 1,73932.38 төгрөг, 2026.06.30-нд 1,73932.38 төгрөгийг төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******,*******,******* /*******/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******,*******,******* /*******/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026.01.30-нд 1,73932.38 төгрөг, 2026.02.30-нд 1,73932.38 төгрөг, 2026.03.30-нд 1,73932.38 төгрөг, 2026.04.30-нд 1,73932.38 төгрөг, 2026.0.30-нд 1,73932.38 төгрөг, 2026.06.30-нд 1,73932.38 төгрөгийг төлөхөөр тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 78 дугаар зүйлийн 78.1-т зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.******* холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******,*******,******* /*******/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026.01.30-нд 1,73932.38 төгрөг, 2026.02.30-нд 1,73932.38 төгрөг, 2026.03.30-нд 1,73932.38 төгрөг, 2026.04.30-нд 1,73932.38 төгрөг, 2026.0.30-нд 1,73932.38 төгрөг, 2026.06.30-нд 1,73932.38 төгрөгийг төлөхөөр зөвшөөрөсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,328 төгрөгийн 91,664 төгрөгийг Төрийн сангийн *******0200941 тоот данснаас, 91,664 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ