2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2026/01195

 

 2026         01          20                                    191/ШШ2026/01195

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* ******* ******* гудамж *******, 8 давхарт *******, “******* ******* *******” ХХК /РД-/-ний нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Б-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.  

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Э овогтой Б нь ************** ******* ХХК-тай 2024 оны 0******* сарын 25-ны өдөр ЗГ2420554Х дугаартай зээлийн гэрээг бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 2,999,900 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар олгосон. Зээлдэгч нь зээл авахдаа Улаанбаатар, дүүрэг, хороо, зээл гудамж тоотод оршин сууж байсан боловч 2025-10-28-ны өдрийн Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 197/ШЗ2025/68435 тоот захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон тул Э.Б-г эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагуудад үүрэг болгож өгнө үү гэжээ /хх-1/.

 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй, Э.Бд холбогдох хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-27/. 

 

3. Нотлох баримтын тухайд

 

3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ /хх-2/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-3/, төлөөлөгчөөр С.Тийг томилсон 2025-11-26-ны өдрийн 25/ХЭ-859 дугаартай итгэмжлэл /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5-6/, төлөөлөгч П.Мд итгэмжлэл олгосон 2025-6-5-ны өдрийн 25/А-09 дугаартай итгэмжлэл /хх-7/, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ2420554х дугаартай зээлийн гэрээ /хх-8-10/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-11/, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 197/ШЗ2025/68435 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-13-14/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр Э.Б-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-18/ баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч “******* ******* *******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э-н Б-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг гаргуулна гэж тодорхойлсон байна /хх-1/.

 

2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ2420554х дугаартай зээлийн гэрээ баримтаас үзэхэд Э.Б нь дээрх гэрээнд зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

4. Тиймээс шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШЗ2026/00012 дугаар захирамжаар Э.Б-н оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл Улаанбаатар хот, дүүрэг хороо, зээл гудамж тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-18/.

 

5. Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,045,400.15 төгрөг гаргуулахаар дээрх лавлагаанд дурдсан хаягийн дагуу Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч Э.Б нь дүүрэг хороо, зээл гудамж тоотод бүртгэлгүй, оршин сууддаггүй болохыг хорооны засаг дарга тодорхойлсон үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 197/ШЗ2025/68435 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хх-13-14/.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Б нь дүүрэг хороо, зээл гудамж 4 в тоотод бүртгэлгүй, оршин сууддаггүй болох нь хэрэгт авагдсан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 197/ШЗ2025/68435 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. 

 

7. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох УТ регистрийн дугаартай, Мааяа овогт Э-н Б-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Б-г эрэн сурвалжилж, оршин ******* хаягийг олж тогтоохыг дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

10. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-27/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

11. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Б нь ,  утасны дугаартай талаар нэхэмжлэгч мэдээлэл өгснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд УТ регистрийн дугаартай, Мааяа овогт Э-н Б-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Э.Б-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т /холбоо барих утас-/-д мэдэгдэхийг дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ