Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2025/00239

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2025/00239

Булган сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

Нэхэмжлэгч: ******* ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогтой ******* холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,938,793.47 /арван нэгэн сая есэн зуун гучин найман мянга долоон зуун ерэн гурван мянган төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Таван Богд Финанс ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч ******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч ******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 564944 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001135465 дугаар 91017-6855 дугаар 93001-147815 дугаар 93001-170614 дугаар 93001- 200316 дугаар 93001-216780 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 8,442,928.01 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 3,278,756.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 151,109.29 төгрөг, нотариатын зардалд 66,000 төгрөг, бүгд 11,938,793.47 (арван нэгэн сая есөн зуун гучин найман мянга долоон зуун ерэн гурван төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч *******гаас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би ******* ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 11,938,793.47 /арван нэгэн сая есэн зуун гучин найман мянга долоон зуун ерэн гурван мянган төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2026.01.30-нд 1,989,799.41 төгрөг, 2026.02.30-нд 1,989,799.41 төгрөг, 2026.03.30-нд 1,989,799.41 төгрөг, 2026.04.30-нд 1,989,799.41 төгрөг, 2026.05.30-нд 1,989,799.41 төгрөг, 2026.06.30-нд 1,989,799.41 төгрөгийг төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,938,793.47 /арван нэгэн сая есэн зуун гучин найман мянга долоон зуун ерэн гурван мянган төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,938,793.47 /арван нэгэн сая есэн зуун гучин найман мянга долоон зуун ерэн гурван мянган төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026.01.30-нд 1,989,799.41 төгрөг, 2026.02.30-нд 1,989,799.41 төгрөг, 2026.03.30-нд 1,989,799.41 төгрөг, 2026.04.30-нд 1,989,799.41 төгрөг, 2026.05.30-нд 1,989,799.41 төгрөг, 2026.06.30-нд 1,989,799.41 төгрөгийг төлөхөөр тайлбар гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.******* холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,938,793.47 /арван нэгэн сая есэн зуун гучин найман мянга долоон зуун ерэн гурван мянган төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026.01.30-нд 1,989,799.41 төгрөг, 2026.02.30-нд 1,989,799.41 төгрөг, 2026.03.30-нд 1,989,799.41 төгрөг, 2026.04.30-нд 1,989,799.41 төгрөг, 2026.05.30-нд 1,989,799.41 төгрөг, 2026.06.30-нд 1,989,799.41 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,971 төгрөгийн 102,985.5 төгрөгийг Төрийн сангийн 100160200941 тоот данснаас, 102,985.5 төгрөгийг хариуцагч *******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ