2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/11229

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 01 191/ШШ2025/11229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ......... хороо, .......... оршин байрлах ПГ ТБАГ /РД:...../-ын нэхэмжлэлтэй,

 

Г.Я гийн нас тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч /../ П.О , гэрч Д.Г , Б.А нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Тус ..ын газрын хяналтад байгаа эрүүгийн .......... дугаартай хэргийн яллагдагч Д.Г нь 2021 оны 8 дугаар сарын ...-ны өдөр охин Г.Я г төрүүлсэн бөгөөд улсын бүртгэлд хамруулж чадаагүй тул Г.Я гийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх агуулга бүхий хүсэлтийг тус ..ын газарт гаргасан.

Г овогтойЯ нь 4 настай бөгөөд Монгол Улсын иргэний бүртгэлд хамрагдаагүй одоог хүртэл явсан байна.

Яллагдагч Д.Г нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байх тул өөрийн охинЯ г иргэний бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байна.

Г.Я нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд эцэг Б.А , ах эгч нарын хамт амьдардаг бөгөөд Монгол Улсын иргэний бүртгэлд хамрагдаагүй, бичиг баримтгүй иргэн юм.

Иргэн Д.Г нь 2021 оны 8 дугаар сарын ...-ны өдөр Т эмнэлэгтЯ г төрүүлсэн.Я нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд эцэг Б.А , ах эгч нарын хамт амьдардаг бөгөөд Монгол Улсын иргэний бүртгэлд хамрагдаагүй, бичиг баримтгүй иргэн болох нь Т эмнэлгийн тодорхойлолт, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Б.А гийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Б.А ньЯ г бичиг баримтжуулах зорилгоор удаа дараа төрийн байгууллагуудад хандсан боловч Д.Г тай гэрлэлтээ бүртгүүлээгүй тул өнөөдрийг хүртэлх хугацаанд тодорхой үр дүнд хүрээгүй байна.

Монгол Улсын иргэн, насанд хүрээгүйЯ нь улсын бүртгэлд хамрагдаагүй тул төрөөс үзүүлж буй аливаа тусламж, дэмжлэг авах, сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зэрэг Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд заасан эрхээ эдэлж чадахгүйн улмаас түүний эрх нь зөрчигдсөөр байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэн нь бүртгэлийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд иргэн Д.Г ньЯ г бүртгүүлэх боломжгүй юм. Мөн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад иргэн хүсэлт гаргаагүй тохиолдолд бүртгэх чиг үүрэг байхгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван ес дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан.

.. нь Монгол улсын Үндсэн хуулийн Тавин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцдог.

..ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт .. төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт .. төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасан.

Иймд .. нь төрийг төлөөлөх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хууль тогтоомжоор хүлээсэн этгээдийн хувьд эрх нь зөрчигдсөн иргэний эрхийг хамгаалах, нийтийн ашиг сонирхлын тусын тулд нэхэмжлэл гаргах эрхийг дээрх хууль тогтоомжоор олгосон тул хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар ГгийнЯ гийн нас тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. ... гэжээ.

 

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд: 

 

2.1. Нэхэмжлэгчээс:

- НС дүүргийн ..ын газрын ..ын 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 6 дугаартай Хүсэлтийг хүлээн авах тухай тогтоол,

- мөн өдөрП.От хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл,

- НС дүүргийн ..ын газрын ..ын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн .......... дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбар,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №9/8450 дугаартай хариу албан бичиг,

- иргэн Б.А гийн бичгээр гаргасан тайлбар,

- Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №390 дугаартай тодорхойлолт,

-Г.А, Г. Г.Д нарын төрсний бүртгэлийн лавлагаа,

- Д.Г гийн иргэний үнэмлэх, оршин суугаа газрын хаяг болон автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа,

- Т ХХК /эмнэлэг/-ийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 39 дугаартай тодорхойлолт,

- Д.Г , Б.А нарын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,

- хүүхэд төрсөн тухай батламжийн хуулбар,

- Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /хх 4-22/ зэргийг гаргаж өгсөн.

 

2.2. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШЗ2025/39177 дугаартай захирамжийн дагуу:

- Т ХХК /эмнэлэг/-ийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №41 дугаартай хариу албан бичиг, хавсралтаар 0192 дугаартай нярайн түүх, төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ, төрөлтийн түүхийн хамт,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №9/11684 дугаартай хариу албан бичиг, хавсралтаар Б.А гийн иргэний үнэмлэх болон гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, А.А, А.А, Г.Д, Г.А, Г.М нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Г.Д, Г.А, Г.М нарын овог, эцэг /эх/-ийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, Д.Г гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Д.Г , Д.Г , Г.Б нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хамт,

- Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн .......... дугаартай хариу албан бичиг, хавсралтаар оршин суугаа хаяг, ам бүлийн тодорхойлолтын хамт,

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ...... дугаартай дүгнэлт /хх 35-38, 40-60/ зэргийг,

 

2.3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШЗ2025/45237 дугаартай захирамжийн дагуу:

- гэрч Д.Г , Б.А нарын мэдүүлгийг тус тус бүрдүүлсэн болно.

 

3. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь Г.Я гийн нас тогтоолгох тухай нэхэмжлэлийн үндэслэлээ Д.Г нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа 2021 оны 8 дугаар сарын ...-ны өдөр охинЯ г төрүүлсэн боловч улсын бүртгэлд бүртгүүлж амжаагүйгээс шалтгаалан хүүхэд төрөөс үзүүлж буй аливаа үйлчилгээ, халамжийг авах боломжгүй болж, улмаар эрх нь зөрчигдөж байгаа гэж тодорхойлжээ.

 

2. Шүүх дараах байдлаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, мөн шүүх хуралдаанд оролцогчдын гаргасан тайлбар, мэдүүлгээс үзвэл Б.А , Д.Г нар нь хамтын амьдрал бүхий харилцаатай хүмүүс бөгөөд Д.Г нь залилах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа Т эмнэлэгт 2021 оны 8 дугаар сарын ...-ны өдөр охинЯ г төрүүлсэн, түүнчлэн хүүхдээ төрснөөс хойш хуульд заасан хугацаанд төрсний бүртгэлд бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ...... дугаартай дүгнэлтэд Г.Я г 4 нас орчим настай байх боломжтой гэжээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 135.2.13-т хүний насыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоохоор зохицуулсан.

 

6. Хүний нас нь өөрийн үйлдлээрээ эрх, үүрэг бий болгох, түүнийг хэрэгжүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь хүний эрх зүйн чадамжийг тодорхойлоход ач холбогдолтой.

 

7. Иймд дээрх байдлыг үндэслэн Г.Я г 2021 оны 8 дугаар сарын ...-ны өдөр төрсөн 4 настай болохыг тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг баримтлан ГгийнЯ г 2021 оны 8 дугаар сарын ...-ны өдөр төрсөн, 4 настай болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ    Б.БИЛГҮҮН