| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00244/И |
| Дугаар | 154/ШШ2025/00237 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 154/ШШ2025/00237
| 2025 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 154/ШШ2025/00237 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч: *******-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогтой ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,455,088.93 /зургаан сая дөрвөн зуун тавин таван мянга наян найман төгрөг ерөн гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* нь манай компанитай 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр L 100020526 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 7901041132 зээлийн дансны дугаартай, 718,000 /долоон зуун арван найман мянган төгрөг/ төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй/ зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4202419787 дансанд, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 7100172964 зээлийн дансны дугаартай, /нэг сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.45 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5846073152 тоот банкны дансанд 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 7100169163 зээлийн дансны дугаартай, 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.45 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5846073152 банкны тоот дансанд, 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 7100135794 зээлийн дансны дугаартай, 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.45 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5846073152 тоот банкны дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна.
Үүнд: 1.2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн үлдэгдэл нь :
Үндсэн зээл: 718,000.00 төгрөг
Шимтгэл: 0.00
Үндсэн хүү: 0.00
Нэмэгдүүлсэн хүү: 99,564.74 төгрөг
Нийт: 817,564.74 төгрөг
2. 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн үлдэгдэл нь :
Үндсэн зээл: 973,097.00 төгрөг
Шимтгэл: 0.00
Үндсэн хүү: 239,509.83 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү: 6,384.25 төгрөг
Нийт: 1,218,991.08 төгрөг
3. 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн үлдэгдэл нь :
Үндсэн зээл: 1,281,799.89 төгрөг
Шимтгэл: 0.00
Үндсэн хүү: 273,328.89 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү: 6,908.95 төгрөг
Нийт: 1,562,037.73 төгрөг
4. 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн үлдэгдэл нь :
Үндсэн зээл: 2,273,893.99 төгрөг
Шимтгэл: 0.00
Үндсэн хүү: 559,676.95 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү: 17,424.44 төгрөг
Нийт: 2,850,995.38 төгрөг
Иймд зээлдэгч *******ээс үндсэн зээлийн төлбөрт 5,246,790.88 /таван сая хоёр зуун дөчин зургаан мянга долоон зуун ерөн төгрөг наян найман мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,072,515.67 /нэг сая далан хоёр мянга таван зуун арван таван төгрөг жаран долоон мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130,282.38 /нэг зуун гучин мянга хоёр зуун наян хоёр төгрөг гучин найман мөнгө/ төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, наториатын зардал 5,500.00 /таван мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 6,455,088.93 /зургаан сая дөрвөн зуун тавин таван мянга наян найман төгрөг ерөн гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би *******-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 6,455,088.93 /зургаан сая дөрвөн зуун тавин таван мянга наян найман төгрөг ерөн гурван мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2026.01.25-нд 1,613,772.23 төгрөг, 2026.02.25-нд 1,613,772.23 төгрөг, 2026.03.25-нд 1,613,772.23 төгрөг, 2026.04.25-нд 1,613,772.23 төгрөгийг төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,455,088.93 /зургаан сая дөрвөн зуун тавин таван мянга наян найман төгрөг ерөн гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,455,088.93 /зургаан сая дөрвөн зуун тавин таван мянга наян найман төгрөг ерөн гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026.01.25-нд 1,613,772.23 төгрөг, 2026.02.25-нд 1,613,772.23 төгрөг, 2026.03.25-нд 1,613,772.23 төгрөг, 2026.04.25-нд 1,613,772.23 төгрөгийг төлөхөөр тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.******* холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,455,088.93 /зургаан сая дөрвөн зуун тавин таван мянга наян найман төгрөг ерөн гурван мөнгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026.01.25-нд 1,613,772.23 төгрөг, 2026.02.25-нд 1,613,772.23 төгрөг, 2026.03.25-нд 1,613,772.23 төгрөг, 2026.04.25-нд 1,613,772.23 төгрөгийг төлөхөөр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,231 төгрөгийн 59,115.5 төгрөгийг 100160200941 тоот данснаас, 59,115.5 төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ