| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/э |
| Дугаар | 578 |
| Огноо | 2018-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 578
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч О.Хүслэн /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Отгонбаярын Хүслэнд холбогдох эрүүгийн 1809027460702 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 нас настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Отгонтэнгэр их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эцэг эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамж 212 тоотод оршин суух,
урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Отгонбаярын Хүслэн, /РД:УЗ99022418/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч О.Хүслэн нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭМЖЖ” эмнэлэгийн гадаа хохирогч П.Базартай “зам тавьж өгсөнгүй” хэмээн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Хүслэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг мэдүүлсэн…” гэв
Эрүүгийн 1809027460702 дугаартай хэргээс:
Шүүгдэгч О.Хүслэн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 12:30 минутын орчим нэгдүгээр төрөх дээр охиноо эргэх гээд явж байгаад “ЭМЖЖ” эмнэлэгийн урд зогсоолд урдаас машин гарч ирэхээр нь зам тавьж өгөөд зогссон. Тэгээд тэр машин өөдөөс гарах гээд багтахгүй байна гээд жолооч нь хараагаад байхаар нь би бууж очоод хангалттай багтахаар байна гээд хэрүүл болоод тэр жолооч намайг заамдаж авсан. Тэр үед хамт явж байсан найз залгасан. Тэгсэн чинь тэр залуу намайг мөргөсөн. Хүмүүс түгжээ үүсгээд байна гялс гарцгаа гэхээр нь нөгөө машин урагшлаад зогссон. Зогсонгуутаа намайг хараагаад “ахын дүү алнаа” гэхээр нь би очоод “дугаараа өгчих” гэсэн чинь урд байна гэхээр нь би бичиж авчихаад “анагаахын урд байж бай” гэсэн чинь “за харнаа чамайг” гээд би инээсэн чинь өөдөөс цохихоор нь би зөрүүлээд 2 удаа цохисон. Намайг бол хэл амаар зөндөө доромжилсон. Тэгээд манай найз машин бариад бид хоёр явсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Хохирогч П.Базар нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…тэр өдөр эхнэр хүүхдээ ЭМЖЖ эмнэлэгт үзүүлчихээд гарч ирээд эхнэр хүүхэд ахиад эмнэлэг рүү орох болохоор би хүлээж чадахгүй захирал дуудаад байсан юм. Тэр хоёрыг цайны газар оруулчихаад ганцаараа машиндаа орж суугаад хөдлөөд явсан чинь өөдөөс нэг машин гараад ирсэн. Тэгэхээр нь би тэр машины жолоочийг “хойшоо ухарчих, наана чинь багтахгүй” гэсэн чинь “чи багтана хажуугаар гар” гэхээр нь “би багтахгүй” гээд дахиад хэлсэн чинь тэр машины жолооч бууж ирээд хэрүүл хийсэн. Тэгээд би буугаад хэрүүл хийгээд бид хоёр бие биенээ түлхээд цаашаа яв, машиндаа суугаад хурдан яв гэж хэлсэн тэгээд би машиндаа суух гэтэл араас хэл амаар доромжлоод байхаар нь би эргэж очоод барьцалдаж аваад хальт дух духаа нийлүүлэд маргалдаж байгаад салаад би машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь “очиж уулзая, хэн гэдгээ харуулнаа” гэхээр нь би яараад байсан болохоор за за гэж хэлээд “цаашаа бай” гээд түлхсэн тэгээд хөдлөх гэтэл миний нүүр рүү 3 удаа цохисон тэгэхэд би ухаан балартаад урд машинаа хальт мөргөсөн …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹ 7440 дугаартай шинжээчийн дүгнэлт:
П.Базарын толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ / хх-ийн 24 дүгээр/ О.Хүслэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 27 дугаар хуудас/, эд хөрнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Хүслэн нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭМЖЖ” эмнэлэгийн гадаа хохирогч П.Базартай “зам тавьж өгсөнгүй” хэмээн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстад язралт, цус хуралт, 1 шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол учруулсан учруулсан болох нь шүүгдэгч О.Хүслэнгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, П.Базарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7440 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүгдэгч нь хохирогчид хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчооч гэмт хэрэг гарах болсон шалтгаан болон өөрийг нь цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Хүслэнг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч О.Хүслэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Шүүгдэгч О.Хүслэнд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд О.Хүслэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хохирогч П.Базараас “…хохирлын мөнгө болох 120.000 төгрөгийг авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн тул шүүгдэгч О.Хүслэнг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна