Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/70

 

                              Э.Г*******од холбогдох

                                эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,

Прокурор А.Э

Шүүгдэгч Э.Г*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Г нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Э.Г*******од холбогдох эрүүгийн *********** дугаартай, ***************** индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө овогт Эын Г*******, Монгол улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын ****-ний өдөр Улаанб хотод төрсөн, ******, ***** настай, яс үндэс *****, **** боловсролтой, ****** мэргэжилтэй, **************** ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанб хот ****** дүүрэг ***** дүгээр хороо ******* гудамж ***** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай (РД: *****)

Шүүгдэгч Э.Г*******ыг С****** аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчээр ажиллаж байх үедээ өөрийн албан тушаалын байдлаа ашиглан 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус аймгийн Алтанбулаг сумын ******* гэх газар зам тээврийн ослын дуудлага мэдээлэлд хэргийн газрын үзлэгт шинжээчээр оролцсон бөгөөд уг ослын оролцогчийн хамаарал бүхий Ж.*******тэй холбогдож 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр "дүгнэлт гаргана" гэж 300,000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сүхб сумын 06 дугаар баг 60 айлын байрны урд талд хүнсний дэлгүүр ажиллуулж байсан Л.Г*******ийн эзэмшлийн "" банкны тоот дансаар 300,000 төгрөг шилжүүлэн авч залилах гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Э.Г*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Ө овогт Эын Г******* /РД:*******/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг "албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Эын Г******* /РД:*******/-ыг 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Г******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Г******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн,

Шийтгэх тогтоол хүчин т болтол шүүгдэгч Э.Г*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,

Шүүгдэгч Э.Г******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, зардалтай холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй болохыг тус тус дурдан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыгтайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

...Би Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дор дурдсан үндэслэлээр давж заалдах шатны гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Нэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... Гэрч Л.Г*******ийн эзэмшлийн банкны дансанд хохирогч Ж.*******гээс шилжиж орсон дээрх 300.000 төгрөгөөс тухайн өдрөө гэрч Л.Г******* нь шүүгдэгч Э.Г*******ын өмнө авсан барааны төлбөрт дийлэнх хэсгийг суутган авч шүүгдэгч Э.Г******* нь үлдэх мөнгөнөөс зарим бараа худалдан авч үлдсэн 30.000-40.000 төгрөгийг бэлнээр гэрч Л.Г******* нь түүнд өгсөн болох нь гэрч Л.Г*******ийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тогтоогдож байна. Дээрх тогтоогдсон үйл баримтаас үзвэл шүүгдэгч Э.Г******* нь хохирогч Ж.******* болон гэрч Б.Т******* нар нь шинжилгээний төлбөрт 300.000 төгрөг төлөх үүрэггүй байхад үүрэгтэй мэтээр ойлгуулан хуурч 300.000 төгрөгийг хохирогч Ж.*******гээс гэрч Л.Г*******ийн эзэмшлийн дансаар дамжуулан авч, гэрч Л.Г*******т төлөх өр төлбөрөө барагдуулж, зарим бараа худалдан авч, бэлнээр 30.000-40.000 төгрөг авсан болох нь тогтоогдож байна...” гэжээ.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн заавал байх шинжийг “... Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан..” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хэрэгт хохирогч Ж.*******гийн “... тэгээд би Мандал суманд ажил руугаа явсан байхад 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд ******* гэсэн ******* ******* ингэж хадгалсан нөгөө цагдаа залуугаас дуудлага орж ирсэн би утсаа тэр залуу Сэлэнгийн аймгийн нөгөө цагдаа байна гэхээр нь би аан нөгөө Г******* цагдаа юу гэхэд Тиймээ За хаана байна шинжээчийн дүгнэлт гарахад 300.000 шаардлагатай байна төлбөрөө явуул гэж хэлэхээр нь би хадам ааваас асуугаад иргээд залгая гэж хэлээд хадам аав Б луу залгаад Нөгөө шинжээчийн дүгнэлтийг гаргахад 300.000 төгрөг гардаг байна...” гэсэн мэдүүлэг 1 х/х 08-09 талд нотлох баримтаар авагдсан.

Хэрэг үйл явдал болсон 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрч Л.Г*******ийн ажиллуулж байсан Сэлэнгэ аймгийн Сүхб сумын 6 дугаар баг 60 айлын байрны урд байрлах дэлгүүр дотор шүүгдэгч Э.Г******* түүнээс хүнсний зүйл зээлүүлээч гэхэд өмнө зээлж авсан зүйлийнхээ үнийг төлөхгүй бол зээлээр хүнсний зүйл өгөх боломжгүй гэхээр нь Л.Г*******ийн дэргэд шүүгдэгч Э.Г******* нэг удаа өөрийн эзэмшиж байсан ******* дугаарын утаснаас хохирогч Ж.*******гийн утас руу холбогдож мөнгө зээлж туслаач гэж ярьсан. Л.Г*******ийн дэргэд би шинжилгээний төлбөр 300.000 төгрөг шилжүүл гэж хохирогч Ж.*******тэй утсаар ярилцаагүй талаараа шүүгдэгч Э.Г******* шүүх хуралдаанд мэдүүлдэг.

Шүүгдэгч Э.Г******* албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотолсон түүний мэдүүлэг шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Л.Г*******ийн манай дэлгүүрээр Э.Г******* орж үйлчлүүлдэг заримдаа зээлээр бараа аваад буцааж төлдөг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр түүнийг зээлээр бараа авъя гэхээр нь өмнөх зээлээ төл гэсэн удалгүй миний дансанд 300.000 төгрөг шилжиж орж ирэхээр нь би өрөө суутгаж аваад, худалдаж авсан хүнсний зүйлийн тооцоог бодоод, үлдсэн багахан хэмжээний мөнгийг түүнд өгсөн гэж мэдүүлгээр нотлогддог.

Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүгдэгч Э.Г*******ын Хаан банкны дансны үлдэгдэл 5.614.49 төгрөгийн үлдэгдэлтэй, хүнсний зүйл худалдан авах боломжгүй зээлээр авах нөхцөл байдал үүссэн, гэрч Л.Г*******ийн дэлгүүрт орохоос өмнө хохирогч Ж.*******тэй холбогдож шинжилгээний төлбөр төлж гэж дансаараа 300.000 төгрөг шилжүүлж авсны дараа Л.Г*******ээс зээлээр хүнсний зүйл худалдан авах талаар түүнд хэлэх нөхцөл байдал үүсэх боломжгүй, Э.Г******* дэлгүүрт орсны дараа Л.Г*******ийг зээлээр хүнсний зүйл худалдах боломжгүй гэж түүнд хэлсний дараа Ж.*******тэй ярьсан үйл баримтаар хохирогч Ж.*******, гэрч Б.Т******* нарын мэдүүлэг няцаагдаж байна.

Шүүгдэгч Э.Г******* өөрийгөө албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхлэх үйлдэл хийж байна гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “... Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж байгаагаа ойлгож ухамсарлаагүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар хохирогч Ж.*******гээс 300.000 төгрөг зээлж, гэрч Л.Г*******ээс бараа бүтээгдэхүүн худалдан авч, тэдний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байна.

Анхан шатын шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Э.Г*******ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон цагаатгах үндэслэлээр гомдол гаргаж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Мөн хохирогч Ж.*******, Т******* нарыг шинжилгээний төлбөр болох 300,000 төгрөг төлөх үүрэггүй болохыг мэдсээр байж үүрэгтэй мэтээр ойлгуулж залилсан гэдэг. Цагдаагийн байгууллага төрийн үйлчилгээний байгууллага мөн. Хэргийг шалгаж байгаа цагдаагийн байгууллага шинжээчид төлбөр төлдөг гэдэгт итгэх нь *******, Т******* нараас гадна наад захын сургуулийн хүүхэд ч итгэхгүй байх хэмжээний үйл баримтыг анхан шатны шүүх дүгнэж байгаад давж заалдах гомдол гаргаж байгаа. Шүүгдэгч Э.Г*******ын үйлдэл гэмт хэргийн шинжгүй, зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

...Олон сарын дараа камер шүүлгэе гэхээр миний талаас өөрийгөө хамгаалах баримт байхгүй болсон. Зөвхөн тэр хүний хэлснээр буруутгагдаж байна. Би 300,000 мөнгийг зээлж авсан. Мэдүүлэг нь зөрүүтэй байгаа юм гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ:

...Э.Г*******, Л.Г******* нарын хооронд зээлээр бараа бүтээгдэхүүн авах, өгөх харилцаа үүсэж байгаа боловч ******* гэх хүнээс 300,000 төгрөгийг хэрхэн авсан талаарх үйл баримт залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Э.Г*******од холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүгдэгч Э.Г******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...Шүүгдэгч Э.Г******* өөрийгөө албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхлэх үйлдэл хийж байна гэж ойлгож ухамсарлаагүй..., ...хохирогч Ж.*******гээс 300.000 төгрөг зээлж, гэрч Л.Г*******ээс бараа бүтээгдэхүүн худалдан авч байна гэж ойлгож байсан...., ....тэдний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийтгэх тогтоол гаргасан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Э.Г*******ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэх гомдлыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Г*******ын гэм бурууг хэлэлцэж, түүнийг Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчээр ажиллаж байх үедээ өөрийн албан тушаалын байдлаа ашиглан 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус аймгийн Алтанбулаг сумын “*******” гэх газар зам тээврийн ослын дуудлага мэдээлэлд хэргийн газрын үзлэгт шинжээчээр оролцсон бөгөөд уг ослын оролцогчийн хамаарал бүхий Ж.*******тэй холбогдож 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “дүгнэлт гаргана” гэж 300,000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сүхб сумын 06 дугаар баг 60 айлын байрны урд талд хүнсний дэлгүүр ажиллуулж байсан Л.Г*******ийн эзэмшлийн "" банкны тоот дансаар 300,000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Үүнд:

 -Хохирогч Ж.*******гийн “...Тэгээд би тэнд тэд нартай хамт байж байхад нэг цагдаа залуу гарч ирээд бид нар та нартай иргэж холбогдоно танай хадам аав ээж нар чинь настай улсууд байна утсаа сонсохгүй байж магад холбоо барих утасны дугаар өг гэхээр нь би тэр залууд өөрийнхөө гэсэн дугаарыг хэлэхэд тэр цагдаа залуу би ийм дугаараас залгана гэж хэлээд миний утас луу залгахад ******* гэсэн дугаар байсан. Би утсан дээрээ "******* ******* " гэж хадгалж авсан. Тэгээд би Мандал сум ажил руугаа явсан байхад 2023 оны 09 дүгээр сарын 12-ны 17 цагийн орчим ******* гэсэн ******* ******* ингэж хадгалсан нөгөө цагдаа залуугаас дуудлага ирсэн би утсаа тэр залуу “Сэлэнгэ аймгийн нөгөө цагдаа байна” гэхээр нь би “аан нөгөө Г******* гэдэг цагдаа юу” гэхэд “Тиймээ. За хаана байна, шинжээчийн дүгнэлт гарахад 300,000 шаардлагатай байна төлбөрөө явуул” гэж хэлэхээр нь би “хадам ааваас асуугаад иргээд залгая” гэж хэлээд хадам аав Б луу залгаад “Нөгөө шинжээчийн дүгнэлтийг гарахад 300,000 төгрөг гардаг гэж байна, Г******* цагдаа залгалаа” гэж хэлэхэд аав “Шаардлагатай төлбөр бол миний хүү шилжүүлчих” гэж хэлэхээр нь би Г******* цагдаа руу залгаж аав шилжүүл гэнэ гэхэд Г******* надад нэг данс хэлсэн би өөрийн гэсэн өөрийнхөө мөнгөнөөс шилжүүлэх гэхэд Г*******ын өөрийнх нь нэртэй данс байгаагүй тул би буцаж залгаад “энэ өөрийн чинь данс биш байна” гэхэд “хамаагүй наад данс луу хийж болно” гэсэн тул би 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл 2023 оны 09 дүгээр сарын 16,17-ны өдөр байхаа Г******* дахин залгаад “шинжээчийн эцсийн дүгнэлт гаргадаг хүнд өгөх 1,000,000 төгрөг явуулах шаардлагатай байна.” гэж хэлсэн тэгэхээр нь би “Өмнө 300,000 төгрөг шинжээчийн дүгнэлт гаргана гэж хэлж аваа биз дээ” гэхэд “тэр мөнгийг би өөрт хэрэглээгүй байцаагчид хоол авч машинд шатахуун хийж өгсөн, одоо энэ сая төгрөгийг би бас өөртөө хэрэглэхгүй шинжээчийн эцсийн дүгнэлт гаргадаг хүнд өгнө, би өөрийнхөө авах хувийг явцын үед идэшний үхэр энэ тэрээр болох байхаа” гэж хэлсэн. Тэгэхээр “энэ бол миний мэдлээс хэтэрсэн асуудал байна би энэ айлын хүргэн болохоос хүүхэд нь биш энэ асуудлыг хадам аавтай ярина аа” гэхэд Г******* “хадам аавдаа хэлээд яах юм, хоёулаа яриад шийдье” гэхээр нь “би тийм юм байхгүй” гэж хэлээд утсаа салгаад шууд хадам аав Б луу залгаад Г*******ын хэлж ярьсан зүйлийг хэлэхэд “За наадах чинь нэг биш болоод явчихлаа мөнгийг нь шилжүүлж, болохгүй” гэсэн тул шилжүүлээгүй. Энэ явдлаас хойш би Г******* шинжээчтэй дахин яриагүй. Над руу бол залгаад л байсан. Ийм л үйл явдал болсон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9-р тал/

-Гэрч Л.Г*******ийн “... тоот данс миний эзэмшдэг данс. ...Э.Г******* намайг дэлгүүр дээрээ байхад ирж уулзаад би таны данс луу 300,000 төгрөг хийлгүүлнэ та надад бэлэн мөнгө өгчих гэж хэлээд мөнгө авсан. Тэгээд наад хэлээд байгаа гэсэн утгатай мөнгө орж ирсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 113-р тал/

- Гэрч Е.Бийн “...Э.Г******* гэдэг хүн бол намайг Цагдаагийн сургуулийг төгсөөд 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт мөрдөгчөөр томилогдон ирэхэд Э.Г******* нь тус аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчээр ажиллаж байсан. Тэр үеэс хойш хамтран гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд үүрэг гүйцэтгэх хугацаандаа бие биеэ мэддэг болсон. Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч Э.Г******* нь Б.Т*******т холбогдох хэрэгт ямар ч шинжээчийн дүгнэлт гаргасан зүйл байхгүй энэ нь хэргийн материалаас харагдана. Зөвхөн хэргийн газрын үзлэгт шинжээчээр оролцож хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт гаргасан. Хэрэгт гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн гэмтлийн зэргийн дүгнэлтийг тус аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С. гаргасан. Тухайн хэргээс болж гэх иргэн нас барсан бөгөөд Дорнод аймгийн Шүүх шинжилгээний төвийн бүсийн газраас ийн нас барсан шалтгааныг тогтоох дүгнэлт гаргасан. Зам тээврийн ослын 3 дүгнэлтийн эхний дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн Сүхб сумын М жолооны сургуулийн багш 2 дахь дүгнэлтийг шинжлэх ухаан шинжлэх ухаан технологийн сургуулийн механик тээврийн сургуулийн 3 хүний бүрэлдэхүүнтэй гурван багш гаргасан. Гурав дахь дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын механик тээврийн хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээч нар гаргасан. Мөн 2 тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ний шинжээч Ч.Ж гэх хүн гаргасан. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоох дүгнэлтийг Дархан-Уул аймгийн ХХК-ний Б гэдэг хүн гаргасан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р тал/

- Гэрч У.Тийн “... Шинжээч Э.Г******* нь би 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн даргаар томилогдон ирэхэд Э.Г******* нь цагдаагийн дэслэгч цолтой миний өмнө сарын өмнө криминалистикийн шинжээчээр ажиллаж байгаад 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Шүүх шинжилгээний хэлтэст криминалистикийн шинжээчээр томилогдсон. Э.Гтой 5 жил гаран хамтран ажилласан байна. Энэ 5 гаран жилийн хугацаанд Э.Г******* нь Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст криминалистикийн шинжээчээр дан ажилласан өөр албан тушаалд томилогдож байгаагүй. Криминалистикийн шинжээч бол үндсэн 2 ажлыг чиглэлтэй. Нэгдүгээрт хэргийн газрын шинжээчээр оролцож ул мөр, эд мөрийн баримт бэхжүүлнэ 2 дугаарт мөрдөгчийн тогтоолоор Шүүх шинжилгээний тухайн хуульд зааснаар криминалистикийн шинжилгээ хийх журамд заасан шинжилгээг хийнэ гэхдээ Орон нутгийн онцлог хэлтсийн техникийн хүчин чадлаас хамаараад гарын мөр, мөр судал, бичиг судлалаар шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг. Дээрх 3 төрлийн дүгнэлттэй холбоотойгоор гарын мөрийн болон галт зэвсгийн сангийн баяжилт хийдэг байсан. Шинжээч Э.Г*******ын нь хүний биед гэмтлийн зэрэг тогтоох, цусанд спиртийн агууламж болон мансууруулах бодис тогтоох зэрэг шинжилгээг хийх дүгнэлт гаргах ямар ч боломж байхгүй. Учир Э.Г*******ын эзэмшсэн мэргэжил болон албан тушаал зэрэг дээрх шинжилгээг хийж дүгнэлт гаргах боломж байхгүй. Криминалистикийн шинжээч нь зам тээврийн ослын хэргийн газарт мөрдөгчийн заавар зааварчилгааны дагуу мөн өөрийн тусгай мэдлэгийн дагуу хэргийн газрыг фото зургаар бэхжүүлэх мөн ул мөр, эд мөрийн баримтыг бэхжүүлэх хэлбэрээр оролцоно. Бас тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэд болон зорчигч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг тогтоох зорилгоор цусны дээжийг авч Улаанб хотын Шүүх шинжилгээний ерөнхий газрын байгалийн ухааны химийн шинжээч нар гаргасан.” гэх мэдүүлэг. /хх-ийн 63-64-р тал/

- “ банк” ХК-аас 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 5675/24/0509 дугаартай албан бичгийн ирүүлсэн тоот дансны хуулганы “2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тоот данс руу тоот дугаарын данснаас “” гэсэн гүйлгээний утгатайгаар 300,000 төгрөгийн орлогын гүйлгээ”, /хх-ийн 24-25-р тал/

- Хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт үзлэг хийж хуулбарлаж авсан дүгнэлтүүд, /хх-ийн 30-50-р тал/

- “ корпораци” ХК-иас 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4/6941 дугаартай албан бичгээр ******* тоот дугаарыг ******* регистрийн дугаартай Ц О эзэмшдэг гэсэн албан бичиг, /хх-ийн 100-р тал/

- Л.Г*******ийн “ банк”-ны тоот дансны хуулга, /хх-ийн 29-р тал/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 10- ны өдрийн Б/343 дугаартай ажилд томилох тухай тушаал, /хх-ийн 90-р тал/

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/266 дугаартай тушаал, /хх-ийн 91-р тал/

-Албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 92-95-р тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн чанартай нотлох баримтууд зэрэг болно.

4.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Шүүх шүүгдэгч Э.Г*******ын үйлдлийг тогтоогдсон үйл баримтад тулгуурлан нэг удаагийн үйлдлээр “Өөрийгөө эрүүгийн хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргана гэж итгүүлэн, шинжилгээний төлбөрт 300,000 төгрөг төлөх ёстой” гэж гар утсаар хохирогчтой холбогдон зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт 300,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 Шүүгдэгч Э.Г******* нь өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоос зээлсэн 300,000 төгрөгөө буцаан өгсөн гэж тайлбарлаж байгаа нь тэдний хооронд иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Г******* нь өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт болсон авто тээврийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн хэргийн газрын үзлэг хийж ул мөр илрүүлэх, хэргийн газрын үзлэгийг гэрэл зургаар бэхжүүлэх зэрэг ажиллагааг гүйцэтгэх үедээ хэргийн хохирогчтой хувийн харилцаа үүсгэж, тэдэнд өөрийгөө шинжээчийн дүгнэлт гаргах ёстой, түүний төлбөрт 300,000 төгрөг авах ёстой мэтээр итгүүлэн хохирогчийн 300,000 төгрөгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч улмаар цаашид шинжээчийн дүгнэлт гаргах хүнд өгнө хэмээн дахин мөнгө нэхсэн үйлдлийг гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан дээрх хохирогч гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтуудаар хангалттай нотлогдсон тул тэдний гомдлыг хүлээн авч шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл, нөхцөл тогтоогдоогүй болохыг дурьдав. 

   Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, одоо ажил эрхэлж байгаа, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан торгох ялыг оногдуулсан нь хууль зөрчөөгүй, хэргийн нөхцөл байдалд тохирсон байна.

5.Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                            

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                            ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ