Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2025/00229

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2025/00229

******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт холбогдох,

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нямсүрэн, нэхэмжлэгч , хариуцагч /онлайн/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Г.ай 2020 онд гэр бүл болж 2020 оны 10 дугаар сард хүү төрсөн. Гэр бүл болсон цагаас хойш гэр бүлийн харилцаа муу, нөхрийн хайр халамж гэж байхгүй би дандаа намайг ойлгооч гэж гуйдаг болсон.2024 оноос хойш улам хөндийрч ажилдаа явах, ирэхдээ хэлэх ч үгүй. Ажлаас ирээд надтай харьцахаа больж утсаар ярихгүй гэртээ ирээд тусдаа унтаж амардаг болсон.

Шүүхэд гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгснөөс хойш эвлэрэх 2 сарын хугацаа өгөхөд эвлэрээгүй. Бид хоёрт дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй. Хуримаа хийхэд авч очсон эд хөрөнгөө л авъя гэж бодож байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж хүүхдээ өөрийн асрамжид авна гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.******* хэлж ярьж байгаа зүйлтэй санал нийлэхгүй байна. Хамт амьдарч байх хугацаандаа ирж очсон үедээ ярьдаг аав ээжтэйгээ ч гэсэн ярьдаг байсан. Шүүхээс эвлэрэх хугацаа өгөхөд нь утсаар ярихгүй, миний утсыг блок хийгээд авахаа больсон. Би эвлэрэх бодолтой байсан ч сална гэж байх тул буцаад нийллээ гэхэд цаашид сайн сайхан амьдарч чадах уу гэж бодоод гэрлэлтээ цуцлуулах бодолтой байгаа. Гэр бүлийн дундын хөрөнгө болон хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Тэтгэлгийн мөнгийг хүүхэд өөрөө мөнгөө зарцуулах насанд хүртэл тусад нь данс нээж хадгалах хүсэлттэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Г. холбогдуулан 2019 оны 05 сарын 22-ны өдөр гэр бүл болсон гэрлэлтээ цуцлуулах, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү г өөрийн асрамжид авах, эцэг аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар нэхэмжлэгч нь Г.ай гэр бүл болж тэдний дундаас хүү нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн байна.

Гэрлэгчид гэрлэх хугацаандаа тодорхой хугацаагаар тусдаа амьдарч байсан, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар орж эвлэрээгүй, мөн шүүхээс эвлэрэх хугацаанд эвлэрээгүй зэрэг байдлуудаас гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч нь гэрлэлтээ цуцлуулна, хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэж тайлбарлаж байгаа учир хүү д эцэг аас хүүхдийн тэтгэлэг төлүүлэх нь зүйтэй байна.

Гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч хүүхдийн хувьд эцэг, эх байх үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132.5, 132.6 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* Сүнжидмаа, хариуцагч ******* овогт Болдбаяр нарын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрлэсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг аар тэжээн тэтгүүлсүгэй.

3. 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү г эх Э.******* асрамжид үлдээсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эх , эцэг нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүүхдийн тэтгэлгийг Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшний хэмжээ өөрчлөгдөх бүр өөрчлөлт оруулж байхыг тэтгэлэг авагчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх д даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.

9 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ