| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00198/И |
| Дугаар | 154/ШШ2025/00215 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 154/ШШ2025/00215
| 2025 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 154/ШШ2025/00215 | Х******* сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би
Нэхэмжлэгч: ******* ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, *******,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 102,966,413.46 /нэг зуун хоёр сая есэн зуун жаран зургаан мянга дөрвөн зуун арван гурван төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч *******той 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ2420015 тоот Зээлийн гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 80,000,000 төгрөгийг сарын 3% хүүтэй, жилийн 36%-ийн хүүтэйгээр, 06 сарын хугацаатай, манай компанийн зүгээс олгосон. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 09 сарын 11-ний өдөр дууссан бөгөөд зээлдэгчийн хүсэлтээр 2024 оны 11 сарын 29-ний өдрийн ЗНГ2420015-01 тоот зэлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр зээлийн гэрээний хугацаа 2025 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл сунгасан. Зээлдэгч нь зээл авсан цаг үеэс эргэн төлөлтийн хуваарийн дагуу тогтоосон хугацаанд гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.2.1, 8.2.13-т тус тус заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах болсон тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг гаргасан болно. Мөн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 2024 оны 03 сарын 11-ний өдөр БГ2420015 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Тус гэрээгээр:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол-2/13373/ энхтайвны өргөн чөлөө гудамж 60- р байр, 21 тоот хаягт байршилтай, Ү-2204071446 улсын бүрггэлийн дугаартай, №00683592 гэрчилгээний дугаартай, Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Нэхэмжлэгч компанийн зүгээс зээлдэгчээс нэхэмжилсэн 102,966,413.46 төгрөгийг зээлдэгч төлөөгүй тохиолдолд Зээлийн гэрээний үүргийн гүйцэггэлийг хангуулах зорилгоор цаашлаад шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргуулах, шүүхийн шатанд зээлдэгч төлбөрийг төлөөгүй бол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж төлбөрийг гаргуулах зорилгоор нэхэмжлэлийн шаардлагаа болгож тодорхойлсон болно. Мөн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож *******аас *******т зээлийн барьцаанд бариулах эрх олгогдсоны үндсэн дээр мөн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 0247 дугаартай итгэмжлэлийн үндсэн дээр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд барьцаад бариулсан хөрөнгийн үндсэн өмчлөгч ******* учир хамтран хариуцагчаар татсан, барьцаа хөрөнгийн өмчлөгч ******* учир барьцаа хөрөнгийг *******аас шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа болгож тодорхойлсон болно. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй... Зээлдэгч Бат-Очир нь үндсэн зээлийг хүүгийн хамтаар зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүргийг хүлээсэн. Мөн хуулийн 452.2 дахь заалтад ...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно... гэж заасны дагуу нэхэмжлэгч компанийн зүгээс график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг зээлдэгч төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.3 дахь заалтад зааснаар ... зээлийн хүүгийн 20% байна. Үндсэн зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэлээс нэмэгдүүлсэн хүү тооцно... гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцно..., гэж заасны дагуу нийт 126,554,972.37 төгрөг болсон. Энэхүү дүнгээс зээлдэгч нь 23,903,200 төгрөгийг төлсөн. Зээлдэгч Бат-Очир нь 2024 оны 04 сарын 11-ний өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлж нэмэгдүүлсэн хүү тооцож эхэлсэн. Манай компаний зүгээс зээлдэгч Бат-очирын 99993774 дугаар руу удаа дараа зээлээ төлөхийг аман байдлаар илэрхийлж, мөн 2025 оны 07 сарын 28-ны өдрийн 25/203 тоот мэдэгдэл хүргүүлэх албан бичгээр тус тус мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч, өнөөдрийг хүртэл зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг төлөхгүй, манай компанийг хохироосоор байна. Нэхэмжлэл гаргасап өдор буюу 2025 оны 10 сарын 10-ны өдрийн байдлаар:
Үндсэн зээл: 79,515,539.04 төгрөг,
Үндсэн хүү: 23,136,233.33 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү: 302,641.09 төгрөг,
Нийт: 102,954,413.46 төгрөг, Энэхүү дүн дээр зээлдэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн гарсан зардал буюу нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 102,966,413.46 төгрөгийг ******* нь ЗГ2420015 тоот Зээлийн гэрээгээр гэрээнд заасан төлбөрийг шилжүүлж авсан тул Д.Бат-очироос Зээлийн гэрээний үүргийг шаардсан болно. Зээлийн гэрээний үүрэгт 102,966,413.46 төгрөгийг төлөөгүй тохиолдолд:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол-2/13373/ энхтайвны өргөн чөлөө гудамж 60- р байр, 21 тоот хаягт байршилтай, Ү-2204071446 улсын бүртгэлийн дугаартай, №00683592 гэрчилгээний дугаартай, Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр ЗГ2420015 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.3-т зааснаар ...өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана... гэж заасны загуу нэхэмжлэгч өөрийн үзэмжээр өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа газарт гаргасан болно гэжээ. Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-ний нэхэмжлэлийг бид хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шаардлага уг нэхэмжлэлээр нэхэгдэж байгаа 102,966,413.46 /нэг зуун хоёр сая есэн зуун жаран зургаан мянга дөрвөн зуун арван гурван төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө төлж барагдуулах хүсэлтэй байгаа. Татгалзах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 102,966,413.46 /нэг зуун хоёр сая есэн зуун жаран зургаан мянга дөрвөн зуун арван гурван төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 102,966,413.46 /нэг зуун хоёр сая есэн зуун жаран зургаан мянга дөрвөн зуун арван гурван төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийн төлөлтийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* танилцуулахад тайлбарыг зөвшөөрсөн тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 102,966,413.46 /нэг зуун хоёр сая есэн зуун жаран зургаан мянга дөрвөн зуун арван гурван төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******, ******* нар хүлээн зөвшөөрч, төлөлтийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдррийн дотор 102,966,413.46 /нэг зуун хоёр сая есэн зуун жаран зургаан мянга дөрвөн зуун арван гурван төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672,782 төгрөгийн 336,391 төгрөгийг 100160200941 тоот данснаас, 336391 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж нэхэмжлэгч Дарь финанс ББСБ" ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ