| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2025/00132/И |
| Дугаар | 154/ШШ2025/00202 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 154/ШШ2025/00202
| 2025 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 154/ШШ2025/00202 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нямсүрэн, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* нь онд төрсөн. настай. Ховд аймгийн ******* суманд эцэг эхийн асрамжид бойжиж байгаад 1977 онд Ховд аймгийн ******* сумын Ард-Аюушийн нэрэмжит 8-н жилийн дунд сургуульд элсэн суралцаад 1985 онд 8-р анги төгсөж, МХЗЭ-ийн илгээлтээр ХАА-н үйлдвэрлэлд гарч 1990 онд нэгдэл хувьчлагдах хүртэл Ховд аймгийн ******* сумын *******лэх нэгдэлд мал маллан амьдарч байгаад нэгдэл тарж, өмч хувьчлал явагдахад хувийн аж ахуйтан болсон. ******* нь насанд хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход 1985-1990 он хүртэл хугацааны малчнаар ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандан хүсэлт гаргаж байна. Шүүхэд гарган өгч буй баримтууд, гэрчийн мэдүүлгийг үндэслэн *******ыг 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын *******лэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын *******лэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 841 дугаартай лавлагаанд: Ховд аймгийн ******* сумын *******лэх нэгдлийн ******* /Богос/ буюу 3 дугаар бригадын 1985-1990 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 29/1046 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-15 /А/ маягтын хуулбарт: ...Дамчаа Дарьжав ...нийгмийн бүлэг-малчин, эрхэлдэг ажил- мал аж ахуй... гэх бичвэр бүхий ХААТР-15 /А/ маягт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
- С.Лхагвын шүүхэд гэрчээр өгсөн: Би Ховд аймгийн ******* сумын *******лэх нэгдлийн ******* багт 1980-1992 он хүртэл аж ахуй эрхлэгч, тоо бүртгэгч, хэсгийн ахлагчаар тус тус ажиллаж байсан. ******* нь 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн ******* сумын *******лэх нэгдлийн ******* багт бог мал маллаж байсан. ******* 1984-1992 он хүртэл буюу Ховд аймгийн ******* сумын *******лэх нэгдэл тарах хүртэл хугацаанд ажиллаж байсан. Нэгдэл тарснаас хойш хувиараа мал маллаж байсан. Ховд аймгийн ******* сумын *******лэх нэгдлийн даргаар , , , гэх зэрэг хүмүүс ажиллаж байсан. ******* бригадын даргаар , тоо бүртгэгчээр нар ажиллаж байсан. Малын эмчээр , нар тус тус ажиллаж байсан. Тухайн үед мал маллаад 200 гаруй төгрөг авдаг байсан гэх мэдүүлэг,
- Н.Пүрэвийн шүүхэд гэрчээр өгсөн: ******* нь Ховд аймгийн ******* сумын *******лэх нэгдлийн ******* багт 1984 оноос эхлэн эцэг эхийн хамт мал маллаж байсан. Түүний эцгийг Дамчаа гэж хүн байсан. ******* нь 1984-1992 он хүртэл *******лэх нэгдэлд бог мал маллаж байсан гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд хүсэлт гаргагч Д.******* ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* Дарьжавыг 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын *******лэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.******* улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ