| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/э |
| Дугаар | 583 |
| Огноо | 2018-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 583
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Хохирогч Ж.Отгонжаргал,
Шүүгдэгч Г.Сайханбаяр /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ганболдын Сайханбаярт холбогдох эрүүгийн 1809020920613 дугаартай хэргийг хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тулга Мастер” ХХК-д туслах ажилчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангайн 1 дүгээр гудамжны 36Е тоот нийтийн байранд түр оршин суудаг, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17 дугаар гудамж 802 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Ганболдын Сайханбаяр, /РД: УХ98021499/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Сайханбаяр нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өглөөний 09 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Ж.Отгонжаргалыг Facebook буюу цахим сүлжээнд нь оруулсангүй хэмээн маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Сайханбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тухайн хэрэг хардалтаас болсон. Фэйсбүүкээр намайг оруулчих гэхэд өөрийн цахим хаягаар оруулаагүй. Түүнээс болж хардсан…” гэв.
Хохирогч Ж.Отгонжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн хэрэг маргаан хардалтаас болсон шүүгдэгч эхлээд намайг алгадахаар нь би зөрүүлээд түлхсэн. Тэгээд нэг мэдэхэд намайг боосон. Би боолтонд ороод ухаан алдах гээд байхаар нь шүүгдэгчийг үсдсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Цаашид шүүгдэгч миний нэр хүндэд болон биед дахин халдахгүй гэсэн баталгаа гаргуулмаар байна…” гэв.
Эрүүгийн 1809020920613 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.Сайханбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би хамтран амьдрагч Ж.Отгонжаргалыг хардаж улмаар гараараа хоолойг нь боож, алгадаж, хоёр гарт нь цохиж зодсон. Мөн хацарт нь өрөмний үзүүрээр бага зэрэг зүссэн. Би өөрийн гэм буруутай үйлдлийг ойлгож ухамсарлаж байна. Ер нь миний энэ үйлдэлд Отгонжаргал өөр бусад хүмүүстэй холбоо тогтоож миний араар тавьж байсан учраас миний уур бухимдал төрж энэ үйлдлийг гаргасан. Би түүнийг хэн нэгэн хүнтэй хамт байхыг нь хараагүй боловч хүнээс сонсож мэдсэн. Би түүний нэхэмжилсэн дөрвөн зуун мянган төгрөгийг удахгүй цалин буухаар төлөх болно.…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Хохирогч Ж.Отгонжаргал нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би Ганболд овотой Сайханбаяртай 2017 оны 7 сараас одоог хүртэл үерхэж хамтран амьдарсан. Энэ үед удаа дараа намайг цохиж зодож, “эцэг эхгүй, янхан банзал гичий” гэж хэл амаар доромжилдог, гар утас булааж аваад өгдөггүй, хамаг хувцас хутгаар сийчээд хаячихдаг. Салъя болъё гэхээр салдаггүй ардаас гуйгаад байдаг. 2018 оны 4 сарын 30-ны өглөө 09 цагаас 11 цагийн хооронд намайг “фэйсбүүкүүгээ ор” гэхээр нь “би орохгүй” гэтэл намайг “чи яалаа гэж ордоггүй юм” гээд намайг алгадахаар нь би үснээс нь зулгаасан. Тэгтэл миний толгой руу нилээн одоо удаа цохисон, тэгээд миний хоёр гар руу бас нилээн олон удаа цохисон. Тэгэхэд би уйлж байсан болохоор хэдэн удаа цохисныг санахгүй байна. Тэгтэл “чиний нүүрийг би энэнээс илүү болгоно” гээд дриллний хошуугаар нүүрэн дээр зоож татсан, тэгээд багалзуурдаж, хамаг хувцас урсан. Тэгээд би “гар утсаа авья” гэтэл “гар утсыг чинь өгөхгүй, хуучин найз охиндоо өгнө гэсэн тэгэхээр нь би “цагдаад өргөдөл өгнө” гэтэл “өгөөч тэгээд тэр чинь надад үйлчлэхгүй би хуулийг чинь гаргахгүй” гэсэн. Би одоо гэртээ харьлаа ах эгч нартаа хэллээ гэтэл араас гүйж ирээд миний өмсөж явсан пальтог урсан. Тэгээд намайг уйлж байхад инээгээд байсан …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹5674 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Г.Сайханбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Сайханбаяр нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн өглөөний 09 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Ж.Отгонжаргалыг “гар утсаараа фейсбүүк рүүгээ ор” гэж хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхээр шаардаж гар утсыг нь булаан авч өгөхгүй зэргээр зүй бус үйлдэл гарган маргалдаж улмаар түүний биед хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь “хүзүү, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн далны доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.Сайханбаярын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Отгонжаргалын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5674 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүгдэгч нь хамтран амьдрагч Ж.Отгонжаргалтай маргалдаж улмаар биед нь хүч хэрэглэн зодсон үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар шүүгдэгч Г.Сайханбаярын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүгдэгч Г.Сайханбаяр, хохирогч Ж.Отгонжаргал нар хамтран амьдарч байсан болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдсон ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдэгт хохирогч нь хамаарахаар байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Г.Сайханбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Шүүх шүүгдэгч Г.Сайханбаярт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Сайханбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Шүүх хуралдаанд хохирогч Ж.Отгонжаргал нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн ба шүүгдэгч Г.Сайханбаяр нь шүүхийн шатанд хохирогч Ж.Отгонжаргалд 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Сайханбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.