| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 2427000000215 |
| Дугаар | 2025/ДШМ/42 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/42
2025 оны 7 сарын 22-ны өдөр а 2025/ДШМ/42 Өвөрхангай аймаг
Ц.Ц-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Пүрэвдорж /цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах /цахимаар/,
Шүүгдэгч Ц.Ц,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдлоор Ц.Ц-т холбогдох эрүүгийн 2427000000215 дугаар хэргийг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д *** ажилтай, ам бүл ***, Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багт оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 7-н сарын хугацаагаар тэнсэгдсэн, *** овогт Ц.Ц /РД: ***/.
Ц.Ц нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл буюу 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт *** улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг 2,86 хувийн согтолттой үедээ жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: Ц.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овогтой Ц.Ц-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жил 07 сарын хугацаагаар тэнссэн хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 01 сар 09 хоногийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил 01 сар 09 хоногийн хугацаагаар хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-ийн цагдан хоригдсон 34 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, шүүгдэгч нь хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 02 жил 01 сар 09 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Ц авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гэм буруу дээр маргаагүй. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ц-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэснийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан тайлбарлаж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Ц.Ц-т урьд оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатай эсхүл болгоомжгүй гэмт хэргийн аль нь болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих зэрэг ялаас яагаад заавал хорих ялыг сонгож оногдуулсан нь тодорхойгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Ц.Пүрэвдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Ц нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3-н жилийн хугацаагаар хасаж, 2 жил 7-н сарын хугацаагаар тэнссэн байх хугацаандаа 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байхдаа дахин 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2.86 хувийн согтолттой байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон. Энэ нь тэнссэн хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна гэж заасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан ялын тооцооллыг буруу хийсэн гэж гомдол гаргасан. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцооллын талаарх албан бичиг хэрэгт авагдсан.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан. Прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг эрүүгийн хариуцлага оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчинтэй болгох, хүчингүй болгох эсэх талаар дурдаагүй зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар дурдсан байдаг. Тиймээс шүүгдэгч Ц.Ц-т холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Мөн шүүгдэгч Ц.Ц-ийн үйлдсэн гэмт хэргийг санаатай эсхүл болгоомжгүй гэмт хэрэг эсэх талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ц.Ц нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жил, 07 сарын хугацаагаар тэнссэн байх хугацаандаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин 2,86%-ийн согтолттой байх үедээ Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт *** улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь:
Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би тус өдөр цахилгааны дриллийг нь авч гэртээ юм хийх гээд Ц.Ц рүү 21 цагийн үед залгахад Хужирт сумын 2 дугаар сургуулийн дээд талд байна ирээд авчих гэсэн. Тэгэхээр нь яваад очтол Улаанбаатар хотоос ирсэн гээд нэг танихгүй залуутай машин дотроо архи уугаад сууж байсан. Намайг очих үед архи нь дуусаж байсан. Би тухайн үед ямар нэртэй архи ууж байсныг нь хараагүй багажаа аваад эргээд явсан. Намайг явах үед Ц.Ц ч бас ажил руугаа явлаа гээд машинаа унаад хөдөлсөн. Би тэндээсээ шууд гэртээ харьсан. Тухайн машиных нь улсын дугаарыг нь сайн санахгүй байна. Мөнгөлөг саарал өнгийн Тоёота-Акуа маркийн тээврийн хэрэгсэлд тухайн залуутай архи ууж сууж байгаад машинаа унаад хөдөлсөн. Тэрнээс хойш Ц.Ц-тэй уулзаагүй ... гэх мэдүүлэг /1хх-ийн 12 хуудас/,
Гэрч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад И.Бадрахзулын хамт “Уусан бол бүү жолоод” нэгдсэн арга хэмжээний хүрээнд *** суманд эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Шивээт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ц.Ц нь *** улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан. Тэгтэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй, ярьж буй үг нь мэдэгдэхгүй, хөл дээрээ тогтож чадахгүй байхаар нь согтуурал хэмжигч Alkotest-6820 загварын багажаар үлээлгэн, согтолтын зэргийг шалгахад 2,86 хувийн согтолт илэрсэн ... гэх мэдүүлэг /1хх-ийн 14 хуудас/,
Өвөрхангай аймгийн *** сумын Цагдаагийн тасгийн эргүүлийн цагдаа, ахлагч С.Д-ийн согтуурлыг багажаар шалгасан тухай ... *** регистрийн дугаартай Ц.Ц-ийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ... согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Alkotest-6820 загварын багажаар шалгахад 2,86 тоон үзүүлэлт илэрсэн ... гэх тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 8-9 хуудас/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ЗШ/283 дугаар шийтгэврийн хуулбар /1хх-ийн 40-43/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Ц-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Ц-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жил 07 сарын хугацаагаар тэнссэн хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 01 сар 09 хоногийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 01 сар 09 хоногийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ц.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил 01 сар 09 хоногийн хугацаагаар хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах “...Шүүгдэгч Ц.Ц-т урьд оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатай эсхүл болгоомжгүй гэмт хэргийн аль нь болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих зэрэг ялаас яагаад заавал хорих ялыг сонгож оногдуулсан нь тодорхойгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг...хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй байна.
Учир нь, анхан шатны шүүх “...шүүгдэгч Ц.Ц-т анх үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрүүдэд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг дахин үйлджээ. Нэг төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа шүүгдэгчийн үйлдлийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй...Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ...” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Мөн шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Шүүгдэгч Ц.Ц нь урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жил, 07 сарын хугацаагаар тэнссэн байх хугацаандаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин 2,86%-ийн согтолттой байх үедээ Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт *** улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгсэл жолоодон дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, буруутгах дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, ялыг хүндэдсэн гэж үзэхээргүй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Ц-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.