| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/08423/И |
| Дугаар | 192/ШШ2025/10676 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/10676
2025 12 11 192/ШШ2025/10676
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,197,207,726.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт шүүх нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн данснаас 2022-2023 онд бараа материалын захиалга хийх зорилгоор *******ын Хаан банкин дахь ******* тоот дансанд нийт 11 удаагийн гүйлгээгээр 2,386,302,726.07 төгрөгийг шилжүүлсэн боловч бараа материалын захиалга хийгдээгүй байна. Түүнчлэн ******* нь компаниас шилжүүлэн авсан мөнгийг манай компани руу буцааж шилжүүлээгүй. Манай компанийн ажилтны алдаатай үйлдлийн улмаас иргэн *******ын данс руу дээрх төлбөр хийгдсэн болохыг компанийн зүгээс хожим олж мэдсэн. “******* *******” ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дээрх төлбөрөөс ойрын хугацаанд хийгдээгүй гэдэг үндэслэлээр одоо 1,189,095,000 төгрөгийн буцаалт хийгдэж, үлдэх 1,197,207,726.07 төгрөгийг *******аас гаргуулахаар нэхэмжилж байгаа. Энэ 11 гүйлгээн дотор “ ” ХХК-ийн 2 гүйлгээ орсон байдаг. Энэ 2 гүйлгээ нь “ ” ХХК болон “******* *******” ХХК-ийн өглөг авлагын тооцоогоор авлагыг “******* *******” ХХК руу шилжүүлсэн. Энд холбогдох баримтыг хэрэгт гаргаж өгсөн байдаг. Нийт зөрүү төлбөр 1,197,207,726.07 төгрөгийг *******аас нэхэмжилж талуудын хооронд огт уулзаж байгаагүй, бизнес эрхэлж байгаагүй энэ хүн аливаа үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн тайлбар гаргаж байна. Бид нарын хувьд тухайн хэлцэл байгуулагдсан байна гэж үзсэн. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар бодит үйлдлээр мөнгө шилжүүлээд энэ үйлдлээр мөнгө авсан байна гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн иргэний дансанд мөнгө орсон байгаа нь нотлогдож байгаа. Тухайн бараа таваар ямар нэгэн байдлаар бараа нийлүүлээгүй гэдэг үйл баримт дээр талууд маргаагүй. Энэ мөнгийг энэ хүн авсан, цаашаа захиран зарцуулсан юм байна, тэгэхээр хэлцэл нь Иргэний хуулийн 40.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлээд энэ илэрхийллээр мөнгө шилжүүлээд орчхож байгаа. Тэгэхээр хэрвээ хэлцэл хийгээгүй, энэ бараа материал нийлүүлдэггүй байсан гэж үзвэл шууд хүсэл зоригийн илэрхийллээс татгалзах буюу энэ гүйлгээг би үгүй ээ, ийм бараа материал авдаггүй, тийм учраас танайд барааг захиалаагүй гээд Иргэний хуулийн 40.2-оор ерөөсөө татгалзал байхгүй байна шүү дээ. Тэгэхээр тухайн мөнгөн гүйлгээг хүлээж аваад өөрөө цааш нь захиран зарцуулаад байдаг нь Иргэний хуулийн 40.1, 40.2, 42.8-д зааснаар энэ нь хэлцэл хийгдсэн байна гэж үзэж байгаа. Ковидын үед хөрөнгө оруулалт, зээл авчхаад гэдэг тайлбар нь *******аас зээл авсан үйл баримт байхгүй, дээр нь хөрөнгө оруулалтын талаар хийсэн ямар нэгэн хэлцэл байхгүй. Тэгэхээр энэ нь үндэслэлгүй тайлбар байна. “ ”-ийн хувьд тооцоо нийлсэн актаа үйлдээд 2 байгууллага шаардах эрхээ нэгэндээ шилжүүлж байгаад хариуцагчийн эрх ба хууль ёсны ашиг сонирхолд ямарваа нэгэн сөрөг нөлөө байхгүй бөгөөд энийг давхардуулан нэхэмжлээгүй, хариуцагчийг үндэслэлгүйгээр хохироогоогүй. Манай компанийн хувьд Украйн руу өөрийн компанийн дансаар мөнгө шилжүүлж, оросын Холбооны улсын эдийн засгийн хоригт орох, Орос руу өөрийнхөө “******* *******” гэдэг компанийн гүйлгээгээр санхүүгийн гүйлгээ хийвэл Европын Холбооны улс болон Америкийн Нэгдсэн улсын эдийн засгийн хоригт орох онцгой нөхцөл байдал буюу тухайн үед тооцоод энэ ковид үргэлжилсний дараа Украйн, Оросын дайны цаг хугацаанаас болоод энэ төлбөр тооцоо дандаа иргэнээр дамжиж хийгдэж байсан. Өөрөөр хэлбэл, хориг нь хуулийн этгээдүүдэд тавигдсан хориг байсан учраас энэ иргэнээр дамжуулж төлбөр тооцоог цаашид нь хийж бараа материал захиалах үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хэрвээ ийм бараа материал захиалах үйл ажиллагааг иргэнээр дамжуулж хийгдэхгүй, бизнес хийдэггүй, ингэж ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй гэж үзсэн бол хариуцагч шууд 40.2-т зааснаар энэ гүйлгээнээс хүлээж авахаас татгалзаж буцааж шилжүүлэх боломжтой байсан. Ямар ч ийм үйл баримт байхгүй байж өнөөдөр ирэнгүүтээ бүх юман дээр байхгүй, мэдэхгүй, чадахгүй, би аваагүй гэж ингэж тайлбар нь өөрөө хавтаст хэрэгт авагдсан банкны харилцах дансны гүйлгээгээр бүрэн нотлогдож байгаа. “******* *******” ХХК иргэн ******* руу мөнгө шилжүүлэхдээ барааныхаа захиалгыг ингэж хийж, дамжуулж гүйлгээгээ хийлгэх зорилгоор дамжуулж байгаа гэдэг хүсэл зоригийн ойлголтоор ийм гүйлгээнүүд хийсэн. Харин энэ дансанд орсон мөнгөө цаашаа хэрхэн яаж зарцуулах нь тухайн иргэний өөрийнх нь эрх байдаг. Иргэний хуулийн 41.2-т хүсэл зоригийн гол илэрхийллүүдийг тайлбарлахдаа энэ тодорхой мөнгөн хөрөнгийг авсан бодит үйлдэл байна. Энийг буцааж шилжүүлээгүй, ямар нэгэн хариу төлбөр тооцоо үзүүлээгүй байгааг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжилж байгаа үйл баримт, хууль зүйн үндэслэл гарч ирнэ. Нэгэнт л бодитоор хийгдчихсэн байгаа хэлцлийг байгуулаагүй, би аваагүй, би энийг хариуцахгүй гэж байгаа хариуцагч талын тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Талуудын мэтгэлцээний явцад манай нэрээр ирж байгаа мөнгөн төлбөрийн гүйлгээ “******* *******” ХХК-иас ******* руу орсон уу гэдэг үйл баримт дээр хариуцагч маргахгүй, орсон гэдэг үйл баримтыг зөвшөөрсөн. Гэхдээ талуудын хооронд энэ асуудлаар маргаагүй учраас Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэлцэл хийгдсэн байна. Хэлцлийн дагуу 42.8-д заасны дагуу бодит төлөлтөөр мөнгө шилжүүлсэн үйл баримт дээр хариуцагч тал маргаагүй гэж ойлгож байна. Украйнаас бараа авдаг “******* *******” ХХК-ийн дэлгүүрүүдээр Украйны бараа бүтээгдэхүүн, Польшийн бараа бүтээгдэхүүн их байгаа. Тиймээс дайны нөхцөл байдлын улмаас зөвхөн захиалгын төлбөр тооцоог иргэний дансаар хийгдэж байсныг гэрч н. шүүхэд мэдүүлэхдээ н.Энхтуяа, н.Туяа нар чинь өөрөө компанийн хувьцаа эзэмшигч, удирдах бүрэлдэхүүнээс болж хувийн дансаа ашиглаж болохгүй байдаг юм. Өөрөөр хэлбэл, ахиад хуулийн этгээдийнхээ гүйлгээг хувийн дансаар ашиглаж байна гээд манай хуулийн этгээдийг бүртгэл дээрх хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал гэдэг хамааралд байдаг учраас энэ гүйлгээнүүдэд өөрсдийнхөө хувийн дансыг ашиглах боломжгүй. Энэ нөхцөл байдалд *******аар дамжуулж гүйлгээ хийж байгаа байдлыг танилцуулахаар тухайн төлбөр тооцооны мөнгө *******ын дансаар гаргасан. Гэтэл энэ зөрүүг тодруулахын тулд *******, н. нарыг дуудаж уулзах хүсэлт тавьсан. н. ирээд төлбөр тооцоогоо хийчхээд тооцоогоо гаргаж өгчхөөд маргааны үйл баримттайгаа ирж уулзсан. ******* ирье гэчхээд огт ирээгүй алга болчихсон учраас шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгаа юм. Тэгэхээр Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар компанийн эд хөрөнгө учраас компани иргэн рүү шилжүүлсэн зүйлийг буцаан шаардаж байгаа. Хариуцагч талын татгалзлыг харахаар зээлийн эрх зүйн харилцаа байсан гэдэг зээлийн шилжүүлсэн эд хөрөнгийг тухайн тохирсон хугацаандаа буцааж шилжүүлэх үүрэгтэй. Нэг бол хөрөнгө оруулалтын гэрээ байсан гэж тайлбарлаад байгаа юм. Гэтэл зээл ч бай хөрөнгө оруулалтын ч бай ямар ч гэрээ байхгүй гэдгийг гэрч н. шүүхэд мэдүүлэг өгсөн, гэрч н. хүртэл энэ хүмүүс дээр ямар нэгэн зээлийн болон хөрөнгө оруулалтын гэрээ байхгүй гэж байгаа юм. Энийг хөрөнгө оруулалт хийсэн, зээл өгсөн гэдэг хариуцагч талын татгалзал хууль зүйн үндэслэлгүй байгаа. Хүү авсан, авах тухайн ойлголт нь зээлийн гэрээг хүү авах албан ёсны гэрчилгээ байх ёстой. Ингэж байж хүүтэй зээлийн гэрээ байх ёстой. Тэгэхээр хүү авах эрх зүйн харилцаа ямар нэг байдлаар үүссэн үйл баримт байхгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний шинж чанартай гэхээр тухайн хүнтэй ямар нэгэн хэлцэл хийгээгүй, н.тай хийсэн гэдэг энэ маргаантай тайлбарууд явагдаж байгаа. Татгалзлын үндэслэлээ хариуцагч тал *******ын өмнөөс биш өөр этгээдийн н.ын өмнөөс юм уу өөр этгээдүүдийн нэрийн өмнөөс татгалзал гаргаад байгааг үндэслэлгүй татгалзал байна гэж үзэж байгаа. Хариуцагч тал энэ тухайн энэ мөнгөн гүйлгээг авч байсан үйл баримтаа 2 тал төөрөлдсөн юм уу, үгүй бол хүчин төгөлдөр бус шинжтэй байна гэдэг ямарваа нэгэн мэтгэлцээн өрнүүлэхгүй байгаа учраас энэ хэлцэл хийгдсэн, хуулийн хүчин төгөлдөр үр дагавар үүсгэх хүсэл зориг цаанаа байна гэж харж байна. Хэрвээ би андуураад ингэчихсэн, өөр хүний гүйлгээ байсан байна гэвэл энэ хэлцэл хүчин төгөлдөр бусаар хариу шаардлага гаргах эрх байсан. Тухайн зээлийн болон хөрөнгө оруулалтын ямар нэгэн гэрээг бичгээр *******тай байгуулаагүй байгаа учраас Иргэний хуулийн 40.2.8-аар бодит үйлдлээр хэлцэл хийгдчихсэн, хүсэл зоригийн илэрхийллийг 40.1-ээр илэрхийлснийг, 40.2-оор татгалзаагүй учраас энэ ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл хийгдсэн гэдэг нь нотлогдож байгаа учраас Иргэний хуулийн 492.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд цаашаа ямар нэгэн үүрэг гүйцэтгээгүй байдал, нотлох баримт нь хариуцагчийн тайлбараар ч хүртэл нотлогдож байгаа учраас энийг буцааж шилжүүлэхгүй байгаа үйлдэлд нь Иргэний хуулийн 492.1.1-д заасан ямар нэгэн үүрэг үүсгэж цаашаа эрх зүйн харилцаанд ороогүй юм байна. Тэгэхээр энэ нь үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг зүйл ангид хамаарна, 40.3-т зааснаар энэ шаардах хөрөнгөд энэ мөнгөн хөрөнгө хамаарч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Энэ татгалзлын үндэслэл, тайлбарлаад байгаа асуудлаараа тусдаа иргэний хэргийн маргаантай байгаа гэдэг нь ******* дүүргийн шүүгчийн захирамж хариуцагч нарын тайлбар н.тэй холбоотой байсан зэрэг нь ер нь л энэ залилангийн асуудал байж магадгүй гээд иргэний хэргийг яг шийдвэрлэхийн өмнө цагдаад гомдол гаргачхаж байгаа асуудал байгаа юм. Маргаан анх гэнэт огт танихгүй хүмүүс мөнгө нэхэж нэхэмжлэл гаргаж эхэлсэн. Гэтэл цаад талд ийм үр дагавартай байсан. Нэхэмжлэгч талаас маргаан үүсээд энэ үйл баримтууд илүү тодорхой болсон. Тийм учраас нэхэмжлэлийг хангаж өгнө үү л гэж хүсэж байгаа гэв.
2.Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 11 удаагийн гүйлгээг нэхэмжлэгч компани бараа материал захиалах зорилгоор иргэн ******* руу шилжүүлсэн. Бараа материалаа ч аваагүй 1,197,207,726.07 төгрөг авсан, одоо авмаар байна гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ тайлбарладаг. Гүйлгээ хийсэн нийт цаг хугацааг харвал 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлээд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт бүтэн жилийн хугацаанд хийсэн гүйлгээнүүд байгаа. Энэ гүйлгээнийхээ дагуу бараа материалаа захиалах гээд өгөөд байгаа л гээд байгаа юм. Ямар ч байгууллага огт уулзаж үзээгүй нэг иргэнд гэрээ хэлцэл байгуулаагүй, бараа материалын бизнес эрхэлдэггүй хүнд жилийн хугацаанд 70,000,000 төгрөг, 90,000,000 төгрөг, 120,000,000 төгрөг, 610,000,000 төгрөг, 380,000,000 төгрөг болох төлбөрүүдээр бараа захиалъя гэдэг зорилгоор мөнгө шилжүүлэхгүй, бодит байдалд нийцэхгүй тайлбар. Энэ гүйлгээнүүдийн тодорхой хугацааг нь бид нар бүр сүүлд нь дотоод хяналт шалгалтаараа мэдээд буцаагаад авсан гэдэг үйл баримт яригддаг. Буцаагаад өгсөн он цагийн хугацаа өмнө нь шүүхэд бид үзлэг хийлгэе гэдэг агуулгаар хүсэлт хэд хэдэн удаа оруулж байсан. Энэ агуулгаараа яг энэ төлбөрүүд орж ирсэн хугацаанд иргэн н.Энхтуяагийн данс руу энэ мөнгөнүүд ордог. Сүүлд нь мэдээд зөрөөг нь ******* хүлээн зөвшөөрөөд өгөөд байгаа үйл баримт огт биш. Тухайлбал 2022 оны 02 дугаар сарын дугаар 07-ны өдрийн өглөө буцаагаад 7-ндоо юм уу, 8-ндаа буцаагаад энэ төлбөрүүдийн дийлэнх нь буюу 80, 90% нь эргээд н.Энхтуяагийн данс руу ордог. *******тай нэхэмжлэгч компанид бараа захиалахад зориулж энэ мөнгийг шилжүүлсэн гэж үзэх үнэнд нийцэхгүй боломжгүй. Дээр нь өмнөх төлөлт өгчихсөн юм байна гэж бодоход өмнөх бараагаа огт аваагүй байж ар араас нь ийм их өндөр төлбөрүүдийг бодит байдал дээр шилжүүлэх ямар ч үндэслэлгүй, ямар ч бизнесийн байгууллага байхгүй. “ ” ХХК-ийн 2 удаагийн гүйлгээ ингээд бид нар өглөг авлагаа шилжүүлчихсэн юм, энэ баримтуудаа өгчихсөн, тооцоо нийлсэн акт байна гээд шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д заасны дагуу гэрээний үндсэн дээр шилжүүлж авна, тооцоо нийлсэн актаар шаардах эрх шилждэг гэж үзэх боломжгүй. Тэгэхээр бодит байдал дээр иргэн н.Энхтуяа хавтаст хэрэг шинжлэн судлах явцад ч мөн харагдана. “******* *******” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан одоо “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа н.Болормөнхийн эхнэр цор ганц хувьцаа эзэмшигч н.Туяагийн төрсөн охин энэ эмэгтэй гэр бүлийнхээ компаниар бусдаас авсан зээл, хөрөнгө оруулалтын зээлийн төлбөрүүдээ өгсөн атлаа одоо эргүүлээд энэ нь би бараа захиалчихсан юм гэдэг агуулгаар тайлбарлаад энэ хүн үндэслэлгүйгээр хөрөнгөжчихжээ. Цаашаагаа энэ мөнгө хаашаа, яаж, ирж, явсан нь энэ хүний асуудал гэдэг агуулгаар өөрсдөөсөө түлхэж, үндэслэлгүй тайлбар гаргаж байгааг нь хуульч нар дэмжиж шүүхийн өмнө зогсож байгаа нь гутамшигтай. Хэн нэгнээс зээл авчихсан хөрөнгө оруулалтын ашиг гэж компаниараа өч төчнөөн төгрөг авч ковидын үеийн жилүүдэд компанийнхаа үйл ажиллагааг жигдрүүлж, ашиг орлого олчхоод одоо иргэдээс авсан зээл, зээлийн хүүгээ дансаараа нэгэнт өгчихсөн юм чинь буцаагаад авна гэдэг сэдэл зорилгоор нэхэмжилж байгаа. Иргэн *******ын тухайд ямар нэгэн бизнес эрхэлдэггүй. Энэ хүн жирийн л нэг ажилтан, эрх бүхий албан тушаалтан ч биш, бизнес ч эрхэлдэггүй. Тэгээд яаж энэ хүнтэй уулзаагүй байж энэ компани өнөөдөр бүтэн жилийн хугацаанд 2 тэрбум төгрөгийн бараа захиалаад байгаа юм. н.Энхтуяагийн зааварчилгааны дагуу орж ирж байгаа мөнгөнүүдийн дийлэнх нь н.Энхтуяа руу, түүнчлэн н.Энхтуяагийн нэхэмжлэлтэй н., *******, н., н. нараас тухайн хэрэг дээр н.Энхтуяа нь *******аас 700,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. н.ээс 3,200,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. н.ээс миний санаж байгаагаар 300,000,000 төгрөг, н.аас 1,200,000,000 төгрөг нэхэмжлээд явж байгаа. Тэгэхээр одоо энэ нэхэмжлээд байгаа 1,197,207,726.07 төгрөгийн 560,000,000 төгрөг маань иргэн н.ийн данс руу шилжээд орчихсон. Энэ төлбөрүүд н.Энхтуяагийн зааварчилгааны дагуу явж байсан. Тэгэхээр энэ төлбөрүүдээ давхар нэхэмжлээд мөнгийг буцааж өг гэдэг агуулгаар үндэслэлээ тайлбарлаж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Анхнаасаа бараа материал захиалах зорилготой байгаагүй, ******* ямар ч гадаад улс руу энэ яваа насандаа зорчиж үзээгүй юм. Гэрчээр асуугдсан н. ч мэдэгдсэн мөн хавтаст хэрэгт судлах баримтуудаар ч харагдана. Хавтаст хэргийн 44 дүгээр талд хуулийн этгээдийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааны ар талд хориг тавьсан, цуцалсан мэдээлэл байдаг. Өөрөөр хэлбэл, хориг бүртгэсэн нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр, энэ хоригийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр цуцалж байгаа. Уг компани өөрөө асуудалтай байсан компани. Тийм ч учраас энэ хориг цуцалсан даруйд нэхэмжлэл гаргаад н.Энхтуяагийн нөхөр н.Болормөнх гүйцэтгэх захирлаар томилогддог. Нийгмийн даатгалын лавлагаа болон бусад баримтуудаар мөн төрөл садангийн лавлагаагаар энэ компани гэр бүлийн ашиг сонирхол нэгтэй ээж, охин, хүргэн гурвын компани. “******* *******” ХХК-ийн нягтлангийн гэрчээр асуугдсан мэдүүлэг тэмдэглэл дээр нэхэмжлэгч тал тооцоо нийлчихсэн хүснэгт гаргаж өгдөг. Энэ дээр зурагдсан гарын үсэг бол нягтлангийнх нь гарын үсэг биш. Хүний гарын үсгийг дуурайлгаж орж ирж байгаа. Бодит байдал дээр “******* *******” ХХК нь н.Энхтуяагаар дамжуулаад өөрсдөдөө авсан хөрөнгө оруулалт, зээлийг буцаагаад өгөхдөө иргэний дансаар өгөөд, түүнийхээ тодорхой хувийг н.Энхтуяа өөрийнхөө дансаар авч байгаа. Тэгэхээр н.Энхтуяагийн тухайн өдөр авсан дансны төлбөрүүдийг бол хариуцагч нэмэхгүй байгаа. Манай компанийн ажилтны алдаатай гүйлгээг бид нар хожим хойно мэдээд гэдэг тайлбар гаргаад байдаг. Хожим хойно мэдсэн гэдэг ямар ч үйл баримт байхгүй. Яагаад гэхээр шилжиж орж ирж байгаа мөнгө болгон яг тухайн өдрөө Энхтуяагийн данс руу эргээд орж байгаа. Мөнгийг буцаагаад миний данс руу хийгээрэй, энэ хэсгийг нь одоо тийшээгээ шилжүүлээрэй гэж бусдын даалгавраар шилжүүлсэн. “ ” ХХК нь н.Энхтуяагийн 100%-ийн эзэмшилтэй компани гэдэг нь опен дата цахим системд нээлттэй байгаа. ******* иргэн н.Энхтуяатай уулзаж байгаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид ийм бараа захиалъя гэсэн гэрээ байхгүй, барааны жагсаалт ч байхгүй. Өөрсдийнх нь даалгавраар охиных нь данс руу хийж байна. Дахиад өөрсдийнх нь даалгавраар ******* дүүргийн шүүх дээр хэлэлцэгдэж байгаа н.Энхтуяагийн нэхэмжлэлтэй н., н., *******, н. нарт холбогдох хэрэг болон бусад энэ хэрэг маргаануудтай холилдчихсон нэхэмжлээд явж байж давхар *******аас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайн компанийн нягтлан манай компанийн гол үйл ажиллагаа санхүүгийн орж гарах гүйлгээнүүдийг н.Энхтуяа захирал мэддэг, н.Энхтуяа захирлын зааварчилгаагаар энэ мөнгөн дүн шилжиж байсан, тухайн үедээ буцаад мөнгө нь орж байгаа гэдэг энэ үйл баримтуудыг мэдэж байсан гэдгээ энэ компанийн нягтлан илэрхийлдэг. Н.Энхтуяагийн зааварчилгаагаар зөрүүлээд хүмүүст тараагаад өгсөн. Энэ зээл, зээлийн хүү нь хүмүүст тараагаад өгч байгаа төлбөрүүдээ буцаагаад ******* гэдэг иргэнээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ хүн нэг ч төгрөг аваагүй. Уг нь тэр аудитын тайлан хавтаст хэрэгт шаардлагатай байсан гэж үзэж байна. н. гээд иргэний баримтаа илрүүлсэн зүйлсийн тайлан гэдэг баримт дээр эдгээр тооцоолол бүрэн харагдана. ******* гэдэг иргэн энэ харилцаанаас үүдэн ямар нэгэн ашиг хонжоо олоогүй, бизнес эрхлээгүй бараа материал огтоосоо ч захиалдаг ийм иргэн биш учраас н.Энхтуяа болон н. нарын хооронд үүссэн энэ харилцаанаас нь өмнө тэтгэврийн насны 4 дүгээр шатад орчихсон хорт хавдартай ийм хүн 1,197,207,726.07 төгрөгийн төлбөр төлөхөөр хариуцагчаар тодорхойлогдоод зогсож байгаа нь бодит байдалд нийцэхгүй. “ ” ХХК-ийн өглөг, авлага, шаардах эрх иргэний хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр шилждэг болохоос тэр төлбөр тооцоо эсвэл актаар шилжихгүй. Иргэн ******* “ ” гэх компанитай гэрээ хэлцэл байгуулаагүй, бараа материал захиалж өгье ч гэж мөнгө шилжүүлж авч байгаагүй учраас нэхэмжлэл үндэслэлгүй, нэхэмжлэгч компани 2022, 2023 оны санхүүгийн тайлангуудаа сангийн яамнаас гаргаж харж байгаа, бусдад 42,000,000,000 төгрөгийн өртэй компани санхүүгийн уг хүндрэлээсээ гарахын тулд өөрийн охиноороо дамжуулж хөрөнгө оруулалт, зээлийг зөвхөн н. болон түүгээр дамжуулж авсан олон иргэд дотор ******* орж байна, дахиад өөр бусад этгээдүүдээс авч байсан. Ингэхдээ тэд барьцаа хөрөнгө байхгүй байгаа учраас бусдад өндөр хэмжээний хүү, ашиг амлаж авч байгаа нь итгэл төрүүлэх үүднээс эхний ээлжид яг авсан хугацаандаа буцаагаад ашгаа өгдөг, зээлийнхээ хүүг төлдөг ийм үйл баримтууд байсан, бүтэн 4-5 жилийн хугацаанд ямар ч барьцаагүйгээр авч авсан мөнгөө хүү, ашигтай төлсөн мөнгөө буцаагаад нэхэмжилж байгаа. Нэхэмжилж байгаа дийлэнх 13 гүйлгээний 11, 12 нь нийтдээ 2022 онд шилжигдсэн гүйлгээ байна. Энэ санхүүгийн тайлангаараа 2023 оны 02 дугаар сарын 10-нд Сангийн яам руу илгээгдэж байгаа тайланд тус компани хэрвээ хэн нэгэнд бараа материал захиалъя гэдэг агуулгаар мөнгө шилжүүлсэн бол энэ үйл баримтаа 2023 оны 02 дугаар сарын 14-нд бүрэн тусгах боломжтой. Гэтэл энэ компани бүр 2024 оны 10 дугаар сард энэ үйл баримтаа мэдээд байгаа нь энэ компани бараа материал захиалах зорилгоор иргэн Отгонжаргал руу энэ 13 удаагийн гүйлгээг хийгээгүй юм гэдгийг нь нотолж байна. Оросын холбооны улстай гэрээ хийх ёстой. Үнэхээр Орос Украйныхаа дайнаас болоод төлбөр мөнгө нь орж чаддаггүй компанийн захирал хувьцаа эзэмшигчийн дансаар орж болдоггүй юм бол тухайн үед нөхрийнхөө дансаар хийх боломжтой л байсан. н.Болормөнх хувьцаа эзэмшдэггүй, гүйцэтгэх захирлаар бүртгүүлээгүй байсан тухайн үед. Орос Украйны дайнтай холбож тайлбарлахдаа 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн банкны мэйлийг нотлох баримтаар даруй 7, 8 сарын дараах баримт гарган өгсөн нь үүнээс өмнө Орос, Украйны дайн болоод хөрөнгө царцаад эсвэл “******* *******” ХХК-ийн тийшээгээ мөнгө шилжүүлэх боломжгүй байсан гэдэг баримт хавтаст хэрэгт байхгүй. Гэрч н. нь санхүү эрхэлсэн захирлынхаа даалгаврын дагуу би мөнгө шилжүүлж байсан гэдгээ хэлсэн. Энэ гэрчийн мэдүүлгээс энэ компани тухайн үед өөрсдийн өр төлбөртэй, санхүүгийн хүндрэлтэй, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас хоригтой байсан энэ нөхцөл байдлуудыг даван туулахын тулд иргэдээс авсан зээл, хөрөнгө оруулалтын ашгаа буцааж шилжүүлсэн, энэ үйл баримтаа бараа захиалга байсан юм гэж тайлбарлаж байгаа. Манай баримтаар илрүүлсэн зүйлсийн тайланг зөвхөн н.д зориулсан гээд байгаа юм. н.Энхтуяа болон н. нараас улбаалаад 2023 он хүртэл “******* *******” ХХК ч орчихсон, араас нь баахан этгээдүүд орчихсон ийм харилцаа. Энэ бөөн цул харилцааг голоос нь салгаад зөвхөн “******* *******” ХХК нь *******даа бараа материал захиалах байсан гээд сугалж авч тайлбарлах боломжгүй. Мөнгө бол мөртэй харилцах дансаараа ороод гарсан энэ төлбөрүүд байгаа учраас иргэн ******* нь н.Энхтуяа, н. нараас улбаатай “******* *******” ХХК-иас өгч байгаа хүү, ашиг дээр төлсөн мөнгө зөрүүлээд авч байгаа төлбөр тооцооны тэдний хооронд байсан харилцаанд энэ хүн 1,197,207,726.07 төгрөгийг хувьдаа авчихлаа гэдэг нь үнэнд нийцэхгүй тайлбар үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин энэ хүмүүс өглөг авлагатай гэж байгаа бол үүсгэсэн н.Энхтуяа болон н. нартайгаа тусдаа тэр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна гэв.
3.Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл/1ХХ 1-2 тал/, ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага/2ХХ 103-104 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн болон хаан банкны шилжүүлгийн мэдээлэл/1ХХ 3, 2ХХ 107 тал/, итгэмжлэл/1ХХ 4, 199 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/1ХХ 5 тал/, Отгонжаргалд шилжүүлсэн мөнгөний жагсаалт/1ХХ 6 тал/, “*******” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18/012 дугаар захирлын тушаалын хуулбар/1ХХ 171 тал/, “*******” ХХК болон Э.Энхтуяа нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ХГ18/003 дугаар “Хөдөлмөрийн гэрээ”/1ХХ 172-173 тал/, “*******” ХХК-ийн гадаад харилцааны менежер ажлын байрны тодорхойлолт/1ХХ 174-176 тал/, “*******” ХХК-ийн гадаад харилцааны менежер Э.Энхтуяатай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Байгууллагын нууц хадгалах гэрээ/1ХХ 177 тал/, “*******” ХХК-ийн ******* руу мөнгө шилжүүлсэн хаан банкны шилжүүлгийн мэдээлэл/1ХХ 178-184 тал/, Голомт, Хаан банкны цахим гүйлгээний баримт/1ХХ 234-235 тал/, “ ” ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ/1ХХ 236-237 тал/, “ ” ХХК болон “*******” ХХК нарын Тооцооны үлдэгдлийн баталгаа/1ХХ 238 тал/, Э.Энхтуяагийн хаан банкны тоот дансны хуулга/1ХХ 239-241 тал/, орчуулгын баримт/1ХХ 244, 246 тал/, тус шүүхэд Э.Энхтуяагийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өпөр гаргасан гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзах тухай хүсэлт/2ХХ 43 тал/, голомт банкны цахим гүйлгээний баримт/2ХХ 105-106 тал/ зэрэг нотлох баримтыг,
Хариуцагч талаас: Итгэмжлэл/1ХХ 13 тал/, хариу тайлбар/1ХХ 19-20 тал/, нэмэлт тайлбар/1ХХ 189-191 тал/, тус шүүхэд иргэн Т.ын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан тодорхойлолт/1ХХ 225-226 тал/, өмгөөлөгч С.Сумъяагийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт 2025 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 25/19 дугаар гаргасан хүсэлт/1ХХ 227 тал/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 250900987 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын тодорхойлолт/1ХХ 228, 243 тал/, өмгөөлөгч С.Сумъяагийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 25/20 дугаар гаргасан хүсэлт/1ХХ 229 тал/, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар тогтоол/1ХХ 230 тал/, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 250901097 дугаар “Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай” тогтоол/1ХХ 231 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар Э.Энхтуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Т., Х., *******, Ч. нарт холбогдох нэхэмжлэлд “Иргэний хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамж/1ХХ 233 тал/, “*******” ХХК-иас шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн зарцуулалт/1ХХ 248-250 тал/, хаан банкны шилжүүлгийн мэдээлэл/2ХХ 60-74 тал/, өмгөөлөгч Ц.Галтаад хүргүүлсэн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/1389 дугаар хариу мэдэгдэх хуудас/2ХХ 76 тал/, “Шинжлэн магадлахуй ЭЗШ аудит” ХХК-ийн “Баримтаар илрүүлсэн зүйлсийн тайлан”/1 дүгээр хавсралтаар/ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 9/1140 дугаар албан бичиг, хавсралт “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааны хамт/1ХХ 43-45 тал/, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04/155 дугаар албан бичиг/1ХХ 46 тал/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3/858 дугаар албан бичиг, хавсралт төрөл садангийн лавлагааны хамт/1ХХ 47-49 тал/, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 5/396 дугаар албан бичиг, хавсралт “*******” ХХК-ийн 2022, 2023 онуудын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хамт/1ХХ 50-56 тал/, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/36 дугаар албан бичиг, хавсралт “*******” ХХК-ийн 2022-2023 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн хамт/1ХХ 57-64 тал/, “Хаан банк” ХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 29/1479 дугаар албан бичиг, хавсралт Э.Энхтуяагийн тоот дансны хуулга/1ХХ 71-149 тал/, Монгол улсын Сангийн яамны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/1040 дугаар албан бичиг, хавсралт “*******” ХХК-ийн 2022, 2023 оны жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлангийн хамт/1ХХ 150-161 тал/, Тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл/1ХХ 221-222 тал/, Тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл/2ХХ 22-42 тал/, Г.гаас гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл/2ХХ 44-48 тал/, Т.аас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл/2ХХ 49-54 тал/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан шүүхэд анх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 707,881,180 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,197,207,726.07 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн.
5.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Тус компанийн данснаас 2022-2023 онд бараа материалын захиалга хийх зорилгоор *******ын Хаан банкин дахь ******* тоот дансанд 2,386,302,726.07 төгрөгийг шилжүүлсэн боловч бараа материалын захиалга хийгдээгүй, компаниас шилжүүлэн авсан мөнгийг буцааж шилжүүлээгүй, компанийн ажилтны алдаатай үйлдлийн улмаас 1,189,095,000 төгрөгийн буцаалт хийгдэж, үлдэх 1,197,207,726.07 төгрөгийг *******аас гаргуулахаар нэхэмжилж байгаа, уг 11 удаагийн гүйлгээн дотор “ ” ХХК-ийн 2 гүйлгээ орсон, “ ” ХХК болон “******* *******” ХХК-ийн өглөг авлагын тооцоогоор авлагыг “******* *******” ХХК руу шилжүүлсэн тул бодит үйлдлээр мөнгө шилжүүлээд хариуцагчийн дансанд мөнгө орсон, бараа таваар нийлүүлээгүй, мөнгийг авч захиран зарцуулсан нь нотлох баримтаар тогтоогдсон, эсхүл бараа материал авдаггүй, захиалга хийх эрхгүй гэж үзсэн бол татгалзан мөнгийг буцаан шилжүүлэх боломжтой байсан боловч буцаан төлөөгүй тул хэлцэл хийгдсэн, ОХУ, Украйн 2 улсын дайны байдалтай холбогдуулан эдийн засгийн хоригт орох, цаашлаад Европын Холбооны улс болон Америкийн Нэгдсэн улсын эдийн засгийн хоригт орох онцгой нөхцөл байдал, түүнчлэн ковидын дараах үеийн нөхцөл байдлаас болж төлбөр тооцоондоо иргэний данс ашиглаж гүйлгээ хийгдэж байсан учир компанийн эд хөрөнгийг иргэн рүү шилжүүлсэн зүйлийг буцаан шаардах эрхтэй гэж,
6.Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гээд татгалзлаа нэхэмжлэгч компани бараа материал захиалах зорилгоор иргэн ******* руу мөнгө шилжүүлсэн, бараа материалаа аваагүй тул 1,197,207,726.07 төгрөг гаргуулах агуулгаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарласныг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлээд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл жилийн хугацаанд хоорондоо огт уулзаж үзээгүй, гэрээ хэлцэл байгуулаагүй, бараа материалын бизнес эрхэлдэггүй хүнд бараа захиалах зорилгоор мөнгө шилжүүлэх боломжгүй, дотоод хяналт шалгалтаараа алдаатай гүйлгээг мэдсэн гэх хүртэл хугацаанд нэхэмжлэгч компаниас орж ирсэн мөнгө тухайн цаг хугацаандаа иргэн н.Энхтуяагийн данс руу маргааш, нөгөөдөртөө 80, 90 хувь нь эргээд ордог, үлдэх мөнгийг бусдад төлөх зээлийн хүү ашигт шилжүүлсэн, нэр бүхий н., *******, н., н. гэх иргэдээс 2 тэрбум орчим төгрөгийг зээлж, зээлийн хүүгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тавьсан хоригт орсон, өр төлбөртэй санхүүгийн хямралтай, ковидын дараах байдлаа даван туулахад ашиглаж, санхүүгийн хямралтай байх үед гэр бүлийн хамаарал бүхий “*******” ХХК нь өөрсдөдөө авсан хөрөнгө оруулалт, зээлийг буцаагаад өгөхдөө иргэний дансаар өгөөд, түүнийхээ тодорхой хувийг н.Энхтуяа өөрийнхөө дансаар авч хөл дээрээ боссон, төлбөр тооцоог н.Энхтуяагийн зааварчилгаагаар ******* шилжүүлээрэй гэсэн этгээд рүү шилжүүлсэн гүйлгээ хийсэн, уг асуудлыг нотлуулахаар үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг шүүх хангаагүй, хариуцагч 1 төгрөг ч авч үлдээгүй, авсан мөнгөө буцаагаад н.Энхтуяа буюу түүний нэрлэн заасан этгээдүүдэд шилжүүлсэн, зарим 2 удаагийн “ ” ХХК-тай холбоотой гүйлгээг мөн хүлээн зөвшөөрөхгүй тус “ ” ХХК нь н.Энхтуяагийн 100 хувийн эзэмшил бүхий компани учир нэхэмжлэгч тал нэхэмжлэх эрхгүй, шаардах эрхийг шилжсэн гэж үзэхгүй, мөн хугацааны санхүүгийн тайландаа энэ авлагаа тусгаагүй, дайны байдалд хувь хүний данс ашигласан гэх татгалзал үндэслэлгүй н.Энхтуяагийн нөхөр н.Болормөнхийн дансыг ашиглах бүрэн бололцоотой байсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргадаг.
7.Шүүх зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Дараах үйл баримт тогтоогдов.
8.Нэхэмжлэгч талын гарган өгсөн нотлох баримтаас үзвэл Э.Энхтуяаг “*******” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Гадаад харилцааны менежерийн албан тушаалд томилсон, мөн өдөр ХГ18/003 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын нууц хадгалах гэрээ болон тус албан тушаалын ажлын байрны тодорхойлолттой танилцуулан ажиллуулсан болох нь тогтоогддог./1хх-171, 172-173, 174-176, 177/
9.2023 оны 11 дүгээр сарын 03, 27-ны өдрийн Голомт банкны харилцааны менежерээс тус банк рублийн гуйвуулга болон гадаад шилжүүлэг хийх үйлчилгээг түр хугацаагаар хязгаарласан болон банкны өдрийн гүйлгээ 5,000,000 төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний валют тухай албан бичгээр цахим хаягаар илгээсэн харилцсан талаар үзлэг хийлгэх болон үзлэгээр илэрсэн албан бичгийг орчуулгын хамт ирүүлсэн байдаг./1хх-244, 246, 2ХХ 22-42/
10.Нэхэмжлэгч “******* ХХК нь ковидын дараах үеэс ОХУ, Украйн улсын хоорондын харилцаа хурцдаж, мөн дайн эхэлсэнтэй холбогдуулан хувь хүний дансаар гүйлгээ хийхэд хүрсэн гээд өөрийн компанийн нягтлан бодогч албан тушаалтай Г.г гэрчээр асуулгасан ба гэрч Г. мэдүүлэхдээ ...гадаад харилцааны менежер Э.Энхтуяа тухайн үед Орос, Украйн руу рубль шилжиж болохгүй хувь хүнээр дамжуулж гадагшаа мөнгө шилжүүлж байсан, барааны төлбөрийг төгрөг болгоод *******ын данс руу хийж байсан гэж мэдүүлжээ./2хх 46 тал/
11.Хариуцагч тал нэхэмжлэгч компанийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн компани гээд гадаад харилцааны менежер Э.Энхтуяагийн төрсөн эх тус компанийг үүсгэн байгуулагч Д.Туяа, гүйцэтгэх удирдлага Б.Болормөнх нь түүний нөхөр, өртэй компаниа хөл дээр нь босгохын тулд бусдаас авсан зээл, түүний хүүгээ төлөхгүйн тулд Э.Энхтуяа ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган *******аас 764,304,080 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, мөн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 250900987 дугаар прокурорын тогтоолоор Х.ээс нэхэмжлэгч “*******” ХХК-ид холбогдуулан хөрөнгө оруулалт гэж ойлгуулан их хэмжээний мөнгийг шилжүүлэн авч залилсан, санхүүгийн тайландаа авлагаар бүртгэсэн гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, түүнчлэн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 250901097 дугаар прокурорын тогтоолоор Т.аас нэр бүхий хуулийн этгээдүүдтэй 2019 оны 04 дүгээр сараас 2022 оныг хүртэл хугацаанд 3,200,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч залилуулсан гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж татгалздаг./1хх-228, 231, 234/
12.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Голомт банкны 2405015174, хаан банкны 5076355563 тоот данснуудаас хариуцагч *******ын хаан банкны 575305917 тоот данс руу 1.2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 77,600,000/1хх-180/, 2.2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 77,600,000/1хх-181/, 3.2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 76,200,000/1хх-235/, 4.2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 369,316,117.29/2хх-105/, 5.2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 610,895,637.17/1хх-183/, 6.2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 378,770,176.50/1хх-184/, 7.2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 6,256,725.50/1хх-178/, 8.2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 220,000,000/2хх-106/, 9.2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 366,810,669.60/2хх-179/, 10.2022 оны 02 дугаар сарын 21/18/-ний өдөр 76,200,000/1хх-236-238/, 11.2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 126,653,400/1хх-236-238/ тус тус төгрөг буюу нийт 11 удаагийн гүйлгээгээр 2,386,302,726.07 төгрөг шилжигдсэн болох нь цахим гүйлгээний баримт, дансны хуулгууд, “ ” ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудаас тогтоогдов.
13.Хариуцагч *******ын хаан банкны ******* тоот данснаас Э.Энхтуяагийн хаан банкны тоот данс руу 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000/2хх-74, 1хх241/, 20,000,000/2хх 73, 1хх241/, 20,000,000/2хх-72, 1хх241/, 20,000,000/2хх-71, 1хх241/, 20,000,000/2хх-70, 1хх241/, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 385,026,000/2хх 69, 1хх240/, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 590,069,000/2хх-68, 1хх240/, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 350,000,000/2хх-67, 1хх 81 ар/, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000/2хх-66, 1хх239/, 20,000,000/2хх-65, 1хх239/, 20,000,000/2хх-64, 1хх239/, 20,000,000/2хх-63, 1хх239/, 9,000,000/2хх-62, 1хх239/, 20,000,000/2хх-61, 1хх239/, 20,000,000/2хх-60, 1хх239/, нийт 15 удаагийн гүйлгээгээр 1,539,095,000 төгрөг төлөгдсөн болох нь Э.Энхтуяагийн дансны хуулга, шилжүүлгийн мэдээлэл зэрэг хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдов.
14.Нэхэмжлэгч талын хариуцагчийн данс руу шилжүүлсэн гэх 11 удаагийн 2,382,302,726 төгрөгийн гүйлгээний үнийн дүн тооцооллын талаар хариуцагч тал маргаагүй ч “ ” ХХК-иас шилжүүлсэн гэх 2 удаагийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 76,200,000, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн гэх 126,653,400 төгрөгийн гүйлгээг эс зөвшөөрч татгалзан 15 удаагийн гүйлгээгээр 1,539,095,000 төгрөгийг Э.Энхтуяагийн данс руу шилжүүлсэн гэж маргадаг.
15.Нэхэмжлэгч тал энэ гүйлгээнээс 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 350,000,000 төгрөгийн гүйлгээг эс зөвшөөрч, Э.Энхтуяагийн дансаар 1,084,095,000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 1,197,207,726.07 төгрөгийг буцаан төлөөгүй гэж маргадаг.
16.Шүүх дээрх тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч тал хариуцагчид 11 удаагийн гүйлгээгээр 2,386,302,726.07 төгрөгийг шилжүүлсэн гэх үйл баримт болон буцаан төлөлтийг Э.Энхтуяагийн дансаар төлсөн төлөлтийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байх тул мөн 15 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгч талд буцаан 1,539,095,000 төгрөг төлөгдсөн гэх үйл баримтууд тогтоогдсон гэж үзэв. Өөрөөр хэлбэл 847,207,726/2,386,302,726.07-1,539,095,000/ төгрөгийн төлбөр төлөгдөөгүй гэж үзэх үндэслэлтэй.
17.Харин хариуцагч талын татгалзалд дурдсан “ ” ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, “ ” ХХК болон “*******” ХХК нарын хооронд үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтад үндэслэн “ ” ХХК-ийн авлагыг нэхэмжлэгч “*******” ХХК-ийн санхүүгийн тооцооллоор авлага руу шилжүүлсэн үндэслэлээр шаардсаныг шаардах эрхийг гэрээгээр буюу Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан журмаар шилжүүлээгүй тул нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхгүй гэх татгалзал үндэслэлтэй гэж үзэв.
18.Иймд нэхэмжлэгч уг эргэн төлөгдөөгүй гэх дүнгээс “ ” ХХК-ид хамааралтай шилжүүлсэн гэх 2 удаагийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 76,200,000, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 126,653,400 төгрөгийг “ ” ХХК-ийн өмнөөс нэхэмжлэх эрхгүй гэж үзсэн тул хасаж 644,354,326.07/847,207,726-76,200,000-126,653,400/ төгрөгийг эргэн төлөгдөөгүй гэж үзэхээр байна.
19.Иймээс Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК нь Э.Энхтуяад төлөөлөх бүрэн эрхийг олгоогүй ч Э.Энхтуяа өөрийгөө гадаад худалдааны менежерийн албан тушаалаар хариуцагч *******д эрхтэй хэмээн итгэл төрүүлсэн, Э.Энхтуяа нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдүүдтэй дур мэдэн хэлцэл хийсэн гэж үзэхээр байх бөгөөд төлөөлөл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалахаар, төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй байхаар заасан байна. Хариуцагч тал Э.Энхтуяагийн төлөөлөх эрхийн талаар төөрөлдсөн гэж үзэхээр байна.
20.Тиймээс нэхэмжлэгч тус шүүхэд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр шаардлагаа тодорхойлон нэхэмжилжээ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.
Иймээс Э.Энхтуяа гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан ч нэхэмжлэгч нь түүний өмнө хариуцагч *******ын хүлээх үүргийг Э.Энхтуяа гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрсөн, харин Э.Энхтуяагийн заавраар бусдад шилжүүлсэн гэх үйл баримтыг нэхэмжлэлд хамааралгүй, нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй тул татгалзал үндэслэлгүй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдож, хариуцагч талын зохигч талуудын хооронд гэрээний үүрэг үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийг дансаар дамжуулан авсан, төлөөлөх бүрэн эрхгүй этгээд буюу Э.Энхтуяад шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч тал зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн ч зарим хэсэг буцаан төлөгдөөгүй, мөн өөр этгээдүүдэд Э.Энхтуяагийн даалгавраар шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгүүдийг нэхэмжлэгч тал аваагүй хохирсон тул үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс үлдэгдэл мөнгөн хөрөнгөө гаргуулахыг хүссэн нэхэмжлэл үндэслэлтэй тул 644,354,326.07/847,207,726-76,200,000-126,653,400/ төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгон нэхэмжлэлээс үлдэх 552,853,400/1,197,207,726.07-644,354,326.07/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхээр заасан тул зохигч талуудын хооронд зээлийн болон ажил гүйцэтгэх гэх зэрэг гэрээний үүрэг харилцаа үүссэн, хоорондын маргааныг иргэний болон эрүүгийн журмаар нэхэмжлэл, гомдол гарган шийдвэрлүүлж байгаа гэх татгалзал нотлогдоогүй гэж үзэв.
21.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,301,939/3,697,365+2,604,583/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 3,379,721.63 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгон шийдвэрлэв.
22.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 644,354,326.07 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 552,853,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,301,939 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 3,379,721.63 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин танилцуулан сонсгомогч хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан болон хүргүүлснээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***