Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 00088

149/2018/0077/Э           ШЦТ/88          2018,07,25

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,

Улсын яллагч Б.Эрхэмбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Бя,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Гансүх,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн,

Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхиий прокурор Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Эт холбогдох 1832000710073 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, арго техникч мэргэжилтэй, *тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Тулгаагийн Э РД:*.

Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 05 сарын 02-ны өдөр 07 цагийн орчим Тоёота приус 20 загварын 61-74 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Баруун-Өлөнт гэх газар явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсгийг зөрчин зам тээврийн осол гаргаж явган зорчигч 12 настай Т.Баийг мөргөж амь насыг хохироосон, 61-74 СЗҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Хоын эрүүл мэндэд хүнд хохирол, Э.Б-Игийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Эын өгсөн: “…Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв учраас нэмж хэлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, оршуулгын зардал бүгдийг нь төлж барагдуулсан. Надад хөнгөн ял шийтгэл онооу өгнө үү...” гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

            Яллагдагч Т.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний урд замын зорчих хэсэг дээр хүүхэд өөдөөс явж байхаар нь би хажуу тийш буюу явж байсан замынхаа зүүн гар тал руу рулээ дарж тэр хүүхдийг тойрон гарах гэтэл тэр хүүхэд миний рулээ дарсан тал руу машин дагаж гүйсэн. Би машинаараа хашааны булан мөргөх үед миний машины хойд хэсэг нь баруун тал руу шидэгдсэн. Энэ үед айлын хүүхэд гүйж ирээд миний машины хойд хэсэгт давхар цохигдож газарт унасан...” гэх мэдүүлэг /хх-70, 144-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Бягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Манай хүүхдүүд өглөө болгон хичээлдээ хамт явцгаадаг юм. Тэгтэл 2018.05.02-ны өглөө манай дунд охин Т.Ба өглөө 07 цагт босоод сургууль дээрээ хичээлийн давтлагатай гэж хэлээд гэрээсээ ганцаараа гараад хичээлдээ явсан. Тэр үед эгч Саранчимэг нь 08 цагаас хичээлтэй учраас эрт явахгүй гэж хэлээд гэртээ үлдсэн байсан. Ингээд байж байтал 07 цаг 20 минутын үед танихгүй юнителийн дугаараас миний гар утас руу залгаад байхаар нь би танихгүй дугаар залгаад байгаа учраас утсаа аваагүй юм. Тэгтэл 07 цаг 25 минутын үед Баруун-Өлөнтийн Баяраа гэдэг залуу манай гэрт уйлаад орж ирээд “Хурдан хувцсаа өмс” гэж хэлэхээр нь би “За энэ нэг юм болж дээ” гэж ойлгоод хувцсаа өмсөөд Баярааг дагаад гарсан, би Баярааг дагаж хашааны хаалгаар гараад хартал зам тээврийн осол болсон байсан. Би осол дээр явж очиход манай охин Ба машинд дайрагдсан бололтой газарт хэвтэж байсан. Манай Баруун-Өлөнтийн Ягаанаа гэдэг залуу толгойг нь түшчихсэн байж байсан. Тэр үед миний охины хамар, чихнээс нь цус гарсан байдалтай, нүүр ам нь шороо болчихсон, ямар ч ухаангүй байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

            Гэрч Ц.Шигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баруун-Өлөнтийн орчимд явж байтал охин нь гар утсаа гэртээ орхисон байна гээд буцаад явсан. Тэгсэн замын зүүн талд буюу бид нарын явж байсан урсгалд нэг хүүхэд өөдөөс ирж байсан тэгсэн Э тэр хүүхдийг тойрч гарзх гээд жолооны хүрдээ зүүн тийш жоохон дартал тэр хүүхэд тэр дарсан талруу нь гүйчихсэн тэгээд Э сандарсан уу яасан айлын хашаа руу мөргөсөн тэгэхээр нь би шууд доошоо суусан тэгээд буугаад нөгөө хүүхдийг мөргөсөнгүй гэж бодтол нөгөө хүүхэд маань газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би машин даялаад хашаа руу явж байхад машин хажуу хэсгээрээ мөргөсөн юм болов уу гэж бодсон, тэр хүүхдийг машин урдуураа бол мөргөөгүй юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р хуудас/,

2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №11 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...TOYOTA PRIUS-20 маркийн 61-74 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Тулгаа овогтой Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна. Явган зорчигч Түмэндэмбэрэл овогтой Ба нь Монгол улсын ЗХД-ийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн байх үндэслэл тогтоогдохгүй байна. TOYOTA PRIUS-20 маркийн 61-74 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Тулгаа овогтой Э нь Монгол Улсын ЗХД-ийн 9.2 гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв...” гэх дүгнэлт /хх-ийн 77-р хуудас/

Замын цагдаагийн шинжээч Ц.Одбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жолооч Т.Э 61 метр газарт яагаад зогсоогүй талаар бол мэдэхгүй байна. Хэрэв 80 километр цагийн хурдтай явсан тээврийн хэрэгсэл тоормос гишгэсэн бол 61 метр газарт бүрэн зогсох боломжтой...” гэх мэдүүлэг/хх-ийн 78-р хуудас/

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн акт №1062, шинжээчийн дүгнэлт: “...Талийгаач Б.Баийн цогцост бага тархины дээд хэсгийн аалзан хальсан дахь 2x2 см цус харвалт, их тархины зүүн хажуугийн ховдлын арын ханан дахь /1x1 см/, тархины 4- р ховдлын дээд ханан дахь /2х2см/ няцрал, хуйханд цус хуралт, хамар ясны хугарал, зүүн дал ясны хугарал, баруун тавхайн өлмийн 5-р ясны зөрөөтэй хугарал, нүүр бугалга, шуу, шилбэ, өвдөг, тавхайд олон тооны зулгаралт, цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, амь биед аюултай шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хоёр бөөрний аяганцар, тэвшинцэр, шээлүүрийн төрөлхийн өргөсөл, элэгний хөнгөн зэргийн өөхлөлт, уушгины хатгалгаа, улаан элэгшил, бөөрний сувганцарын үхжил өвчтэй байна. Талийгаач нь бага тархины дээд хэсгийн аалзан хальсан дахь 2x2 см цус харвалт, их тархины зүүн хажуугийн ховдлын арын ханан дахь /1x1 см/, тархины 4-р ховдлын дээд ханан дахь /2х2см/ няцрал гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт/хх-ийн 95- 98-р хуудас/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 106- 108-р хуудас/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №97, шинжээчийн дүгнэлт: “...Э,Хоын биед зүүн ууц, сүүжний үе салж мултрал үүссэн ба ууц ясны гадаргуу сүүжний гадаргуунд олон тооны жижиг ясны хэлтэрхийнүүд бүхий үйрч бяцарсан хугарал, зүүн, баруун талын суудал ясны доод салааны хугарал, нүүр доод эрүү, баруун чихний ард хэсэгт шарх, доод эрүүнд түлэгдсэн шарх, бүсэлхийн баруун хэсэгт зулгаралт, баруун нүдний гадна ирмэг болон баруун чамархайн хэсгээр зөөлөн эдийн гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн ууц сүүжний үе салж мултрал үүссэн ба ууц ясны гадаргуу сүүжний гадаргуунд олон тооны жижиг ясны хэлтэрхийнүүд бүхий үйрч бяцарсан хугарал, зүүн баруун талын суудал ясны доод салааны хугарал гэмтэл нь шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..” Нүүр доод эрүү, баруун чихний ард хэсэгт шарх доод эрүүнд түлэгдсэн шарх, бүсэлхийн баруун хэсэгт зулгаралт, баруун нүдний гадна ирмэг болон баруун чамархайн хэсгээр зөөлөн эдийн гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 126-127-р хуудас/

Шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №6642 дугаартай дүгнэлт: “...Э.Б-Игийн биед зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй....”гэх дүгнэлт /хх-ийн 131- 132-р хуудас/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9-р хуудас/,

           Т.Эын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Мета маркийн хэмжигч багажаар шалгахад 0,00 % зааж байв гэсэн тэмдэглэл /Хх-н 10-р хуудас/

Талийгаачийн эцэг Л.Бягаас гаргасан Т.Эаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг 15,572,733 төгрөгийг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйл санал хүсэлтгүй гэсэн хүсэлт /Хх-н 175-р хуудас/

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 99-101-р хуудас/

Тoyota prius 20 маркийн 61-74 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /Хх-н 18-р хуудас/

Т.Эын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 145-р хуудас/

Т.Э нь урьд нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 148-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 05 сарын 02-ны өдөр 07 цагийн орчим Тоёота приус 20 загварын 61-74 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Баруун-Өлөнт гэх газар явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсгийг зөрчин зам тээврийн осол гаргаж явган зорчигч 12 настай Т.Баийг мөргөж амь насыг хохироосон, 61-74 СЗҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Хоын эрүүл мэндэд хүнд хохирол, Э.Б-Игийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Мөн шүүгдэгч Т.Э нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Т.Эын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд Т.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Эыг 02 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан тодорхой төрлийн үйл ажиллагаа буюу тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэх нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Бягаас Т.Эаас  гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг 15,572,733 төгрөгийг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйл санал хүсэлтгүй гэсэн хүсэлт гаргасныг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн гутал 1 хос, цагаан үсний боолт, үсний даруулга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэргийн газрын үзлэгээр битүүмжилсэн нэг ширхэг CD-г хэргийн хамт хадгалах, хэрэгт хураагдан ирсэн Т.Эын “В” ангилалын №273944 дугаартай жолооны үнэмлэхийг холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Тулгаагийн Эыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Эыг 02 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан тодорхой төрлийн үйл ажиллагаа буюу тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Т.Эт оногдуулсан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн гутал 1 хос, цагаан үсний боолт, үсний даруулга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэргийн газрын үзлэгээр битүүмжилсэн нэг ширхэг CD-г хэргийн хамт хадгалах, Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Т.Эын хэрэгт хураагдан ирсэн “В” ангилалын №273944 дугаартай жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ариунсанаад даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүч

ин төгөлдөр болтол Т.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ                       Д.РЕНЧЕНХОРОЛ.

ДАРГАЛАГЧ                       Д.РЕНЧЕНХОРОЛ.