| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2303000490185 |
| Дугаар | 2025/ДШМ/71 |
| Огноо | 2025-06-30 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.4.3., |
| Улсын яллагч | С.Батмөнх-Очир |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/71
Б.Б*******, С.Э*******, Я.Г******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,
Прокурор С.Б*******
Шүүгдэгч Б.Б*******, С.Э*******
Шүүгдэгч Б.Б*******ын өмгөөлөгч Р.А*******
Шүүгдэгч С.Э*******ын өмгөөлөгч С.Э*******
Шүүгдэгч Я.Г*******ийн өмгөөлөгч Д.Д******* нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, 25 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 25/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Я.Г*******ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.Б*******, С.Э*******, Я.Г******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй, 4 хавтас хэргийг 25 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Хар овогт Ягийн Г*******, Монгол улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр У аймгийн Улаангом суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд болоролтой, агрономич мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт ургамал хорио цээрийн хяналт *******иуцсан гаалийн улсын байцаагчаар ажилладаг, ам бүл 2 эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4 дүгээр баг Б 2 дугаар гудамж тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг *******иуцах чадвартай (РД: )
2.Б овогт С Э*******, Монгол улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд болоролтой, слесарь мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын слесарь ажилтай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 1 дүгээр баг Х 1-р гудамж тоотод оршин суудаг,
-Сэлэнгэ аймгийн 00 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хорих ял,
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 07 оны 03 дугаар сарын -ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,
-Тус аймаг дахь Сум дундын шүүхийн 13 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэгдсэн, хэрэг *******иуцах чадвартай (РД: )
3.С овогт Бийн Б*******, Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд болоролтой, аялал жуулчлал зочид буудлын менежер мэргэжилтэй, Шатар Овун ХХК-ийн Номадо зочид буудлын үйл ажиллагаа *******иуцсан менежерээр ажилладаг, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт Б дүүргийн дугаар хороо байр тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг *******иуцах чадвартай (РД: )
Шүүгдэгч Я.Г******* нь Нийтийн албан тушаалтнаар буюу Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсэд хуваарийн дагуу гаалийн хяналт шалгалт явуулахдаа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын даргын 22 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/14 дугаартай тушаалаар батлагдсан “Худалдааны чөлөөт бүсэд хэрэгжих гаалийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэх технологи заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 Гадаа хяналт *******иуцсан Гаалийн улсын байцаагч нь зорчигч, түүний ачаанд зорчигчийн гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн шалгалт хийнэ. 4.3 Гаалийн улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг доорх байдлаар шалгана: аан барааны мэдээллийг авах /дэлгүүрийн баримт, кассын талон/ 4.4 Гаалийн улсын байцаагч нь гаалийн хяналт шалгалтыг доорх байдлаар хэрэгжүүлнэ: Тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг шалгах, Тээврийн хэрэгслийн зорчигч тээврийн бүхээгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг тодруулах, Зорчигчийн ачаа, тээшийг шалгахдаа шаардлагатай тохиолдолд ачааны баглаа боодлыг нэг бүрчлэн задлуулна гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Гаалийн газрын слесарь ажилтай С.Э*******тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр түүнийг зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл тээвэрлэж явааг мэдсээр байж СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, зөрчлийг мэдэгдэлгүйгээр 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж, Б.Б*******, С. Э******* нарт давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч С.Э******* нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын слесариар ажиллаж байхдаа хахууль өгөгч Б.Б*******ын Гаалийн ерөнхий газрын даргын 19 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.1 дэх заалтад зааснаас илүү буюу 12 ширхэг Finlandia архи, 10 хайрцаг Кастер 5 тамхийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргуулах ашиг сонирхлын үүднээс 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэгэрт 100,000 төгрөгийн хахууль авч, мөн өдөр СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслээр чөлөөт бүсээс гаргаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн,
Мөн 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр яллагдагч Я.Г*******тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцогчийн хатгагчийн үүрэгтэйгээр яллагдагч Я.Г*******ийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсэд хуваарийн дагуу гаалийн хяналт шалгалт явуулж ажиллаж байхад нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын даргын 22 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/14 дугаартай тушаалаар батлагдсан “Худалдааны чөлөөт бүсэд хэрэгжих гаалийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэх технологи заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 Гадаа хяналт *******иуцсан Гаалийн улсын байцаагч нь зорчигч, түүний ачаанд зорчигчийн гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн шалгалт хийнэ. 4.3 Гаалийн улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг доорх байдлаар шалгана: аан барааны мэдээллийг авах /дэлгүүрийн баримт, кассын талон/ 4.4 Гаалийн улсын байцаагч нь гаалийн хяналт шалгалтыг доорх байдлаар хэрэгжүүлнэ. Тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг шалгах. Тээврийн хэрэгслийн зорчигч тээврийн бүхээгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг тодруулах, Зорчигчийн ачаа, тээшийг шалгахдаа шаардлагатай тохиолдолд ачааны баглаа боодлыг нэг бүрчлэн задлуулна гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүүлэхгүй, мэдэгдэлгүйгээр 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж өөртөө болон Б.Б*******т давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн.
Шүүгдэгч Б.Б******* нь Гаалийн ерөнхий газрын даргын 19 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.1 дахь хэсэгт “Архины зүйлс 2 литр...... янжуур 0 ширхэг навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй” гэж зааснаас илүү буюу 12 ширхэг Finlandia архи, 10 хайрцаг Кастер 5 тамхийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэгэрт тус аймаг дахь Гаалийн газрын слесарь С.Э*******т 100,000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас: Я.Г******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, С.Э*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт, Б.Б*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Хар овогт Ягийн Г*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд,
Б овогт С Э*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3-д заасан “Хахууль авах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд,
С овогт Бийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1-д заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцон,
Шүүгдэгч Ягийн Г*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгж буюу 5400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч С Э*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5600.000 /таван сая зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял,
Мөн шүүгдэгч С Э*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Бийн Б*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 / хоёр сая долоон зуун мянган / төгрөгөөр торгох ял тус тус оногдуулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Э*******т оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 8300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.300.000 /найман сая гурван зуун мянган төгрөгийн торгох ялыг оногдуулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг *******галзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Я.Г*******, Б.Б******* нарт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г*******, С. Э*******, Б******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г*******, С.Э*******, Б.Б******* нарын эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолон,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г*******, С.Э*******, Б.Б******* нарын торгох ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа нутаг дэгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,
Шүүгдэгч Я.Г*******, С.Э*******, Б.Б******* нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Я.Г*******, С.Э*******, Б.Б******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдан,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Жак данелс 1 литрийн виски 12 ширхэг, Финланд водка нэртэй архи 1 литрийн хэмжээтэй 12 ширхэг, Кастер-5 нэртэй 10 хайрцаг буюу 500 ширхэг блок тамхи, Кастер-5 нэртэй 1 ширхэг блок тамхи тус тус /Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалагдах өрөөнд/ хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгон,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд аан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан аан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:
...Я.Г*******ийг нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлсэн ба Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 25 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 88 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон давж заалдах гомдол гаргаж байна.
Я.Г*******ийг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг чөлөөт бүсэд хуваарийн дагуу гаалийн хяналт шалгалт явуулахдаа гадаа хяналт *******иуцсан гаалийн улсын байцаагч нь зорчигч, түүний ачаанд зорчигчийн гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн шалгалт хийнэ, гаалийн улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг доор байдлаар шалгана: аан барааны мэдээллийг авах /дэлгүүрийн баримт, кассын талон/, гаалийн улсын байцаагч нь гаалийн хяналт шалгалтыг доорх байдлаар хэрэгжүүлнэ тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг шалгах, тээврийн хэрэгслийн зорчигч тээврийн бүхээгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг тодруулах, зорчигчийн ачаа, тээшийг задлуулна гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Гаалийн газрын слесарь ажилтай С.Э*******тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр түүнийг зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл тээвэрлэж явааг мэдсээр байж СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, зөрчлийг мэдэгдэлгүйгээр “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж, Б.Б*******, С.Э******* нарт давуу байдал бий болгосон гэж буруутгасан.
Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар 3.1.3. “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно гэж заасан.
Харин хэрэгт цугларсан бичгийг баримтаар Я.Г******* нь хувийн ямар ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн нь огт тогтоогдоогүй бөгөөд ийм зорилго агуулаагүй байсан нь хангалттай тогтоогдоно.
Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь Я.Г*******ийн гэмт хэрэг үйлдсэн зорилго, өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэдгийг хэрхэн тогтоогдож байгаад хууль зүйн хувьд дүгнэж чадаагүй.
Зөвхөн түүний үйлдэлд нь буюу обьектив шинжид голлон анхаарч, буруутгасан нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1. Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн *******иуцлага хүлээлгэнэ гэж заасан ба Я.Г*******ийг буруутгахад гэмт хэргийн зорилго, гэм буруугийн хэлбэр нь тухайн гэмт хэргийн шинжийг хангахгүй байхад шүүхээс эрүүгийн *******иуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтууд, Я.Г*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн тогтвортой мэдүүлгээр хайхрамжгүй хандсан, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Я.Г******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Я.Г*******ийн өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
...Я.Г*******ийн асуудал Гаалийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага 2 нэгдэж байгаа цаг хугацаанд болсон явдал юм. Тухайн цаг хугацаанд Я.Г******* гаалийн байцаагч байсан уу гэвэл агуулгын хувьд ажил хийж байгаа *******агдаж байгаа, гэхдээ албан ёсоор шилжсэн байдал нь энэ хэрэг болох цаг хугацаанд Гаалийн байгууллага албан ёсоор албан тушаалын томилолт гаргасан. Давж заалдах гомдолд дурдагдсан асуудлуудыг үндэслэн миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч С.Э*******ын өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
...Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдолтой холбогдуулан “Миний бие Б*******ын гуйлтаар ажлын хөлсөнд 100.000 төгрөг аан юм. Хүсэлтийн дагуу зохих хэмжээний тамхи, архи гаргаж өгсөн нь үнэн юм. Миний аан 100.000 төгрөг бол хахууль биш ажлын хөлс байсан юм гэдэг. Өнөөдрийн зах зээлийн нөхцөлд хэн ч байсан бусдын барааг зөөх, тээвэрлэхдээ ажлын хөлсөө авдаг. Иймээс ажлын хөлс 100.000 төгрөг аан. Үүнийг шүүн тунгааж миний гэм буруугийн асуудлыг нарийвчлан хуулийн хүрээнд хөнгөрүүлж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан болно гэв.
Шүүгдэгч Б.Б*******ын өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
...Миний үйлчлүүлэгч Б.Б******* нь Я.Г******* гэдэг хүнд ямар нэгэн байдлаар мөнгө, хөлс өгөөгүй. С.Э******* гэдэг хүн албан тушаалтан мөн үү, биш үү гэдэгт шүүх дүгнэлт хийж өгнө үү. С.Э******* слесарь ажилтай тул нийтийн албан тушаалтанд хамаарахгүй. Шүүх нийтийн албан тушаалтанд хамаарна гэж тодорхойлоод гэм буруутайд тооцсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. ...Миний зүгээс шүүгдэгч Я.Г*******ийн талд байна. Тиймээс хэргийг дутуу шалгасан гэж үзэж дахин шалгуулах байр суурьтай байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ:
...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байгаа тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.Б*******, С.Э*******, Я.Г******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.Э******* нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын слесариар ажиллаж байхдаа хахууль өгөгч Б.Б*******ын Гаалийн ерөнхий газрын даргын 19 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.1 дэх заалтад зааснаас илүү буюу 12 ширхэг Finlandia архи, 10 хайрцаг Кастер 5 тамхийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргуулах ашиг сонирхлын үүднээс 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэгэрт 100,000 төгрөгийн хахууль авч, мөн өдөр СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслээр чөлөөт бүсээс гаргаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар,
Мөн шүүгдэгч С.Э******* нь 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр яллагдагч Я.Г*******тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцогчийн хатгагчийн үүрэгтэйгээр яллагдагч Я.Г*******ийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсэд хуваарийн дагуу гаалийн хяналт шалгалт явуулж ажиллаж байхад нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын даргын 22 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/14 дугаартай тушаалаар батлагдсан “Худалдааны чөлөөт бүсэд хэрэгжих гаалийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэх технологи заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 Гадаа хяналт *******иуцсан Гаалийн улсын байцаагч нь зорчигч, түүний ачаанд зорчигчийн гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн шалгалт хийнэ. 4.3 Гаалийн улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг доорх байдлаар шалгана: аан барааны мэдээллийг авах /дэлгүүрийн баримт, кассын талон/ 4.4 Гаалийн улсын байцаагч нь гаалийн хяналт шалгалтыг доорх байдлаар хэрэгжүүлнэ. Тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг шалгах. Тээврийн хэрэгслийн зорчигч тээврийн бүхээгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг тодруулах, Зорчигчийн ачаа, тээшийг шалгахдаа шаардлагатай тохиолдолд ачааны баглаа боодлыг нэг бүрчлэн задлуулна гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүүлэхгүй, мэдэгдэлгүйгээр 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж өөртөө болон Б.Б*******т давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар,
Шүүгдэгч Б.Б******* нь Гаалийн ерөнхий газрын даргын 19 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.1 дахь хэсэгт “Архины зүйлс 2 литр... ...янжуур 0 ширхэг, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй” гэж зааснаас илүү буюу 12 ширхэг Finlandia архи, 10 хайрцаг Кастер 5 тамхийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэгэрт тус аймаг дахь Гаалийн газрын слесарь С.Э*******т 100,000 төгрөгийн хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3.Анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч Я.Г*******, С.Э*******, Б.Б******* нарт аймгийн Прокурорын газраас зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дээрх гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож шүүгдэгч Я.Г*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч С.Э*******т мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5600 нэгж буюу 5,600,000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б*******ыг мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд анхан шатын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтийн зарим хэсэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээний дагуу дараах дүгнэлтийг хийлээ.
Шүүгдэгч Я.Г******* нь Нийтийн албан тушаалтнаар буюу Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсэд хуваарийн дагуу гаалийн хяналт шалгалт явуулахдаа дээр дурьдсан холбогдох тушаал шийдвэр, дүрэм журмыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Гаалийн газрын слесарь ажилтай С.Э*******тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр түүнийг зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл тээвэрлэж явааг мэдсээр байж СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, зөрчлийг мэдэгдэлгүйгээр 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж, Б.Б*******, С.Э******* нарт давуу байдал бий болгосон үйл баримт,
Мөн шүүгдэгч С.Э******* нь 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр яллагдагч Я.Г*******тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцогчийн хатгагчийн үүрэгтэйгээр яллагдагч Я.Г*******ийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсэд хуваарийн дагуу гаалийн хяналт шалгалт явуулж ажиллаж байхад нь дээр дурьдсан холбогдох тушаал шийдвэр, дүрэм журмын дагуу ажил үүргээ гүйцэтгүүлэлгүй албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүүлэхгүй, мэдэгдэлгүйгээр 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж өөртөө болон Б.Б*******т давуу байдал бий болгосон.
Шүүгдэгч С.Э******* нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын слесариар ажиллаж байхдаа хахууль өгөгч Б.Б*******ын Гаалийн ерөнхий газрын даргын 19 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.1 дэх заалтад зааснаас илүү буюу 12 ширхэг Finlandia архи, 10 хайрцаг Кастер 5 тамхийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргуулах ашиг сонирхлын үүднээс 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэгэрт 100,000 төгрөгийн хахууль аан,
Шүүгдэгч Б.Б******* нь Гаалийн ерөнхий газрын даргын 19 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.1 дахь хэсэгт "Архины зүйлс 2 литр...... янжуур 0 ширхэг. навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй” гэж зааснаас илүү буюу 12 ширхэг Finlandia архи, 10 хайрцаг Кастер 5 тамхийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэгэрт тус аймаг дахь Гаалийн газрын слесарь С.Э*******т 100,000 төгрөгийн хахууль өгсөн гэх үйл баримтууд тогтоогдсон ба дээрх байдлууд нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна. Үүнд:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-30-р тал/
-Эд зүйл хураан аан тэмдэглэл /1-р хх-ийн 31-34-р тал/
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 35-44-р тал/
-Худалдааны чөлөөт бүсэд хэрэгжих гаалийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэх технологи ажиллагааны заавар /1-р хх-ийн 132-133-р тал/
-Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын чөлөөт бус *******иуцсан Гаалийн улсын байцаагчийн ажил үүргийн хуваарь /1-р хх-ийн 158-161-р тал/
-Хөдөлмөрийн гэрээний хуулбар /С.Э*******ын/ /1-р хх-ийн 136-140-р тал/
-Гаалийн ерөнхий газрын *******ьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын даргын 22 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/68 дугаартай “...С.Э*******ыг ажилд томилох тухай...” тушаал /1-р хх-ийн 140-р тал/
-Гаалийн ерөнхий газрын даргын 22 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаартай “...Албан хаагчдыг ажилд түр томилох тухай...” тушаал /1-р хх-ийн 150-151-р тал/
-Гэрч Ч.Уын “...Энэ журмын 5.1.1 дэх заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 19 оны А/223 дугаар тушаалаар баталсан зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 2.3.1-д заасан барааг зорчигч чөлөөт бүсээс хоногт 1 илүүгүй удаа гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн нутаг дэгэрт оруулна гэж заасан байдаг. Энэ хуулийн 2.3.1- д ямар бараа байдаг вэ гэхээр зөвшөөрөгдсөн 2 литр архи, 2 литр шар айраг, 3 литр вино, 0 ширхэг янжуур тамхийг нэг удаа зорчигч чөлөөт бүсээс гаалийн нутаг дэгэрт хувийн хэрэглээний журмаар чөлөөт бүсээс гаалийн нутаг дэгэрт нэвтрүүлнэ гэж заасан байдаг....” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 54-55 тал/
-Гэрч О.Тгийн “...22 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Магнет” дэлгүүр дээр 29 төрлийн бараа бүтээгдэхүүн Нидерланд улсаас ирсэн бөгөөд түүний дотор Кастер 5 /Caster 5/ 50 хайрцаг 2,500 блокийг орлогод аан. 22 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Магнет дэлгүүрийн барааны бүтээгдэхүүний кассын үлдэгдлийг дундын Magnet нэртэй чатаар ирүүлсэн. Тэгээд кассын барааны үлдэгдлийг *******сан чинь Кастер 5 /Caster 5/ тамхины үлдэгдэл 26 хайрцаг, 1300 блок байхаар нь худалдагч М руу залгаад тамхи яагаад ийм бага үлдэгдэлтэй байгаа юм бэ, байгаа тамхины зургийг дараад явуул гэхэд худалдагч М зургийг нь аваад дундын чат руу явуулсан. Магнет дэлгүүрийн ерөнхий менежер болох Ихэрзаяа руу залгаад яагаад 26 хайрцаг 1300 блок тамхи байгаа талаар асуухад хүн гуйгаад байхаар нь 10 хайрцаг тамхи гарсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би чи өөрөө наад асуудлаа *******иуцаарай, би мэдэхгүй юм байна гэж хэлээд утсаа салгасан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 57 тал/
-Гэрч Н.Игийн: “... Би Б******* гэдэг залууг 21 оноос хойш манай дэлгүүрээр орж ирж үйлчлүүлдэг байсан болохоор ажил хэргийн шугамаар таньдаг болсон... ...22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б******* манай дэлгүүрээр 14 цагийн үед ганцаараа орж ирээд одоо би 11 хайрцаг Кастер /Caster5/ гэдэг тамхи авчъя би нөгөө гаргадаг шигээ үүдэн дээр тараачихъя гэхэд нь би үгүй ээ одоо боломжгүй гэсэн чинь надаас гуйгаад би хүмүүст тараагаад асуудалгүй гаргана гэхээр нь за тэгвэл тэг тэг гэсэн гэтэл за гээд гарч яваад 14 цаг 30 минутын үед Б******* нэг залуутай орж ирээд миний Хаан банкны тоот данс руу сая төгрөг шилжүүлчхээд дансны лимит болохгүй байна. Найздаа 11 хайрцаг Кастер /Caster5/ тамхи дээр нэмээд 1 хайрцаг 12 ширхэг Финланд архи өгчих би нийлүүлээд шилжүүлье гээд 10 хайрцаг Кастер /Caster5/ тамхи 1-г авдар архийг аваад явъя гэхээр нь дэлгүүрийн заалнаас архи тамхийг гаргаж өгсөн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75 тал/
-Гэрч Ц.Дын: “... Архи тамхины татварыг Гаалийн хууль, Онцгой албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиудыг үндэслэн бодож тооцож гаргадаг. Танай байгууллагаас 22 он 12 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн 1146/1195 албан тоотод дурдсан 10 хайрцаг 500 блок тамхийг 22 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04-2110260-22-10004 тоот мэдүүлгийн дугаартай Тинатин чөлөөт бүс ХХК нь Алтанбулагийн чөлөөт бүсэд оруулж ирсэн...” rэх мэдүүлэг /1-р хх-ийн 99 тал/
-Гэрч Г.Болор-Эрдэнийн “...би Б******* гэдэг залууг 2 сарын өмнөөс таньдаг болсон. Тухайн үед Б******* гэдэг залуу тамхи зардаг талаар хүмүүсээс сонсож байсан. Тэгтэл 2 сарын өмнө манай лангуу дээр ирээд Duty Caster5 гэдэг тамхи байна, авах уу гэхээр нь сонирхоод үнэ, ханшийг нь сонсож, үнэ нь боломжийн болохоор нь авахаар тохиролцсон. Цөөн тоогоор авч байгаад 22 оны 12 дугаар саарын 17-ны өдөр Б******* гэдэг залуугийн эхнэр гэх эмэгтэй орж ирээд гараад авчих уу гэж хэлэхээр нь эхнэртэй нь цуг гараад жижиг машины багажид 7 хайрцагтай Caster тамхи байсан. Тухайн тамхинаас 3 хайрцаг 150 блок тамхийг нийт 9,375,000 төгрөг 56760996 тоот Хаан банкны данс руу шилжүүлж тамхийг аан. 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10 цаг 19 минутад Б*******ын 56760996 тоот данс руу 15,625,000 төгрөгийг 5 хайрцаг 250 блок Caster 5 тамхи авахаар шилжүүлсэн. 22 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 06 цагийн үед дугаар луу Б******* дугаарын утаснаас залгаад тамхи хураагдсан гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 103-104 тал/
-Гэрч Т.Хийн “...Б******* гэдэг залуу 1 жилийн өмнөөс тамхи зараад яваад байдаг байсан болохоор зүс таньдаг болсон 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай эхнэр Ш.А над руу залгаад 2 хайрцаг Caster 5 тамхи авч ирж өгнө авчхаарай гэсэн. Тэгээд 12 цагийн үед Б******* гэх залуугийн эхнэр нь авч ирж өгсөн. Манай эхнэр утсаар авч, өгдөг болохоор сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 106-107 тал/
-Гэрч Д.Нын “...тухайн өдрийн орой :00 цагийн орчимд би Сүхбаатар- Улаанбаатар чиглэлийн суудлын 264-р галт тэрэгний тээшийг Сүхбаатар өртөөнд авч байхад Сүхбаатар өртөөний пүүлэгч Чинзориг гэх ажилтан 221210600152 гэх хатуу дугаартай ... 160 кг ачаа бүхий эд зүйлийг хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 тал/
-Гэрч О.Бын “...Гаалийн мэдүүлгийн хуудсаар 196 блок тамхи зарсан. Тухайн өдрийн 15 цаг өнгөрч байхад гаднаас танихгүй хоёр эрэгтэй хүн орж ирж манай менежер Н.Итай уулзаж хэдэн хайрцаг Кастер 5 /Caster5/ тамхи өгчих, гарч байгаа хүмүүст тараагаад өгнө, асуудал байхгүй гээд гуйгаад байсан. Тэгээд манай менежер Н.И 10 хайрцаг буюу 500 блок тамхи өгсөн. Тухайн хүмүүст гаалийн мэдүүлгийн хуудас байгаагүй, Н.И менежер та нарт гаалийн мэдүүлгийн хуудас байхгүй юм уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Хууль тогтоомжийн хүрээнд 500 блок тамхийг чөлөөт бүсээр авч гарахын тулд нэг гаалийн мэдүүлгийн хуудсанд 1 блок тамхийг өгч 500 гаалийн мэдүүлгийн хуудсаар 500 хүн авч гарах ёстой байдаг...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 80 тал/
-Гэрч С.Чын “...Би Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын нярав болон төрийн үйлчилгээний алба хаагч нараа *******иуцан ажилладаг. Төрийн үйлчилгээний алба хаагч гэдэг слесарь, жолооч, эмч нарыг хамруулан ойлгож болно. С.Э******* нь манай байгууллагад 22 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулж слесариар ажиллаж, *******уулын ажлыг хаарган гүйцэтгэж байгаа. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга Б.Өын баталсан хуваариар 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр С.Э******* нь Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын төв байрны *******уулаар ажил үүрэг гүйцэтгэж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 90 тал/
-Гэрч Б.Лгийн “...гаалийн бүртгэлийн сангаас С.Э******* нь // гэдэг иргэний мэдээллийг үзэхэд 12 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 16 минутад тээврийн хэрэгслийн бүртгэлийн байцаагчид бүртгүүлж чөлөөт бүс рүү нэвтэрч 14 цаг 24 минутад чөлөөт бүсээс гарсан гэж бүртгэсэн байна. Тухайн иргэнийг дугаартай байцаагч Я.Г******* шалгасан байна. Зорчигчийн мэдүүлгийн хуудсыг шалгаж үзэхэд тухайн иргэний мэдүүлгийн хуудас байгаагүй, *******иуцаж шалгасан байцаагч Я. Г*******ийг дуудаж асууж тодруулахад би С.Э******* // гэдэг хүнийг шалгасан, тухайн үед зорчигчийн мэдүүлгийн хуудсыг авч бичиг баримттай нь тулгалт хийж гаргаагүй, хяналт шалгалтаа дутуу хийсэн гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 98 тал/
-Шүүгдэгч С.Э*******т холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 42-49 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
5.Шүүгдэгч Я.Г******* нь Нийтийн албан тушаалтнаар буюу Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсэд хуваарийн дагуу гаалийн хяналт шалгалт явуулахдаа дээр дурьдсан холбогдох тушаал шийдвэр, дүрэм журмыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Гаалийн газрын слесарь ажилтай С.Э*******тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр түүнийг зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл тээвэрлэж явааг мэдсээр байж СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, зөрчлийг мэдэгдэлгүйгээр 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж С.Э*******т давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн гэм буруутай талаар,
Мөн шүүгдэгч С.Э******* нь 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр яллагдагч Я.Г*******тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцогчийн хатгагчийн үүрэгтэйгээр яллагдагч Я.Г*******ийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсэд хуваарийн дагуу гаалийн хяналт шалгалт явуулж ажиллаж байхад нь дээр дурьдсан холбогдох тушаал шийдвэр, дүрэм журмын дагуу ажил үүргийг нь гүйцэтгүүлэлгүй албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүүлэхгүй, мэдэгдэлгүйгээр 22 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хатгагчийн хувиар оролцсон гэм буруутай талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийж тус тус гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг нь 02 жилээр хасч торгуулийн ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч Я.Г*******ийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгдэгч Я.Г*******ийг цагаатгаж шийдвэрлэх боломжгүй байна.
Харин шүүгдэгч С.Э******* нь Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын слесарь, *******уулын үүргийг харан гүйцэтгэдэг Төрийн үйлчилгээний албан тушаалтан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай баримтуудаар нотлогдсон.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4; 4 дүгээр зүйлийн 4.1; “Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж,
4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;
4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;
4.1.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;
4.1.4.олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал;
4.1.5.улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;
4.1.6.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч;
4.1.7.бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;
4.1.8.эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан;
4.1.9.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацын эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн гэж тус тус заасан байх ба шүүгдэгч С.Э******* дээрх албан тушаалтнуудын аль ч заалтад хамаарах албан тушаалтан биш байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх ашгийн эсрэг ажилласан гэмт санаа, зорилгыг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийх замаар тодорхойлох боломжтой байдаг.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Э******* нь шүүгдэгч Б.Б*******ын 12 ширхэг Finlandia архи, 10 хайрцаг Кастер 5 тамхийг гаалийн хяналтаас гадуур гаргаж өгөхөөр *******илцан тохиролцсон, уг үйлдлийг хийх ажлын хөлс болгон 100,000 төгрөг аан үйл баримт нь дээрх Авлигын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д заасан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч биш байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй, уг гэмт хэргийн шинжгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Э******* нь шүүгдэгч Б.Б*******аас архи тамхи гаргаж өгсний ажлын хөлс болгож 100,000 төгрөгийг аан байдал тогтоогдсон боловч уг мөнгийг гаалийн байцаагч буюу хяналт шалгалт явуулсан шүүгдэгч Я.Г*******т дамжуулан өгөхөөр тохирсон эсхүл дамжуулан өгсөн байдал нотлогдоогүй тул тэрээр өөрөө дангаараа 100,000 төгрөг өөртөө ашиг олох зорилгоор аан байдал нь нийтийн албан тушаалтан биш учраас хахууль авах гэмт хэргийн субъект болохгүй гэмт хэргийн шинжгүй, шүүгдэгч Б.Б******* 100,000 төгрөгийг өөрийн ашиг сонирхлын үүднээс архи тамхи гаргуулах зорилгоор С.Э*******т өгсөн үйлдэл нь гаалийн байцаагчид дамжуулан өгөх, эсхүл өгсөн байдал нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, 1, 2, 4-7 дугаар заалтуудад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:1.аймгийн Сайхан сум дахь сум дундын
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 25 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 25/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолын
1 дэх заалтыг:
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б овогт Сүрдамбын Э*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар, шүүгдэгч С овогт Бийн Б*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Хар овогт Ягийн Г*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд, Б овогт С Э*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,
2 дахь заалтыг:
“Шүүгдэгч Ягийн Г*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгж буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч С Э*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай” гэж,
4 дэх заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г******* С.Э******* нарын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг *******галзан оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй” гэж,
5 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г*******, С.Э******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулсугай” гэж,
6 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г*******, С.Э******* нарын эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай” гэж,
7 дахь заалтыг:
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г*******, С.Э******* нарын торгох ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа нутаг дэгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч Я.Г*******, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ