Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 374

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч .........., түүний өмгөөлөгч ............ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн ...........овгийн ......................... холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ....... оны .... дугаар сарын ....-ны өдөр.......... хотод төрсөн, ........ настай, ........, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........, .......... хамт ......... дүүрэг .........-р хороо ..........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ......... овогт ......... ......... /РД:............./

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч ......... нь өөрийн төрсөн эгч ........... дугаартай “2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсаас гарсан” гэх хуурамч дардас дарагдсан гадаад паспортыг ашигла

н 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Монгол улсын хил нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ........... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

 

Гэрч Д.Эрдэнэзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн онгоцонд орох чиглэлд зорчигчийн баримт бичиг шалгах манаанд 4 дугаартай кабинд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа Монгол улсын иргэн ....... овогтой .......... нь баримт бичгээ шалгуулахаар орж ирсэн. Түүний Е0632497 тоот баримт бичгийг паспорт уншигчид уншуулахад түүний хамгийн сүүлд хил нэвтэрсэн мэдээлэл нь гадаад паспорт дээрх дардаснаасаа зөрж байсан. Үүний дараагаар нарийвчилсан үзлэг шалгалт явуулж “ISM” программны иргэний бүртгэл мэдээллийн сан руу ороход сан дээрх зураг түүнээс ондоо харагдаж байсан. Түүнд хандан “энэ таны бичиг баримт мөн үү” гэхэд “мөн” гэж хариулсан. Дараа нь “та одоо Монгол Улс руу орж ирсэн болохоор үнэнээ хэлэх нь зөв юм шүү” гэж хэлэхэд “миний төрсөн эгчийн баримт бичиг юм” гэж үнэнээ хэлсэн. “Би БНТУ руу орохдоо энэхүү баримт бичгийг ашигласан. Харин Монгол Улсын хилээр гарахдаа өөрийнхөө баримт бичгээр гарсан. Би өөрийн баримт бичгээ гээсэн” гэж хэлсэн. Үүний дараагаар манааны ахлах, хошууч н.Мөнх-Алдар, заставын дарга ахлах, дэслэгч Ц.Гэрэлцолмон нарт мэдэгдэн тус иргэнийг хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-48-49-р тал/,

 

Гэрч Д.Ганзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…манай эхнэр Оюунтунгалаг нь одоо бол гадаад паспорттой. Өмнөх гадаад паспортыг хайгаад олохгүй нилээн юм болж ажлаас нь хэрэг гарлаа гээд л хайгаад байдаг байсан. Тэгээд ажлын шаардлагаар шинээр захиалаад авсан. ...манайд чинь бичиг баримт бүгд л нэг газар байдаг байсан. Надаас паспорт хаачив гээд л асуугаад хүүхдүүдээс нь асуугаад байдаг байсан. ...гадаад паспортыг нь дүү ......авсаныг тэр үед эхнэр бид 2 мэдсэн...” гэх мэдүүлэг. /хх-51-52-р тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №2129 дугаартай  дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Е0632497 дугаартай гадаад паспорт нь жинхэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн Е0632497 дугаартай гадаад паспортын 32 дугаар нүүрэнд дарагдсан “27-08-2015” гэх дардас нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн дардсуудтай тохирохгүй. /хх-ийн 58-62-р тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №2130 дугаартай  дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Е0632497 дугаарын Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг нь харьцуулах загварт ирүүлсэн ХН75102365 регистрийн дугаартай ............ гэрэл зурагтай тохирно. /хх-ийн 63-71-р тал/

 

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-18/, Улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хх-23/, Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-33/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-40/, гадаад паспорт хүсэх мэдүүлэг /хх-26/, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-27/,  төрсний бүртгэлийн лавлагаа /хх-32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-92/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-107/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-110/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-111/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ......... нь өөрийн төрсөн эгч Ш.Оюунтунгалагийн Е0632497 дугаартай “2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсаас гарсан” гэх хуурамч дардас дарагдсан гадаад паспортыг ашиглан 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Монгол улсын хил нэвтрэхийг завдсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №2130 дугаартай  дүгнэлт, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-18/, Улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хх-23/, Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-33/ гадаад паспорт хүсэх мэдүүлэг /хх-26/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ............. дээрх үйлдэл нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1-т дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулах саналыг шүүгдэгч Ш.Оюунчимэг нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ........ нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч .......... засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн .............. эзэмшлийн №Е0632497 дугаартай гадаад паспортыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй.