Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 24

 

 

      2025     05        20                                               2025/ДШМ/24

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Батбаатар, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 19ий өдрийн 2025/ШЦТ/59 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2336003860235 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29ий өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгохишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймгийн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг ******* ажилладаг, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* ******* ийн Золзаяа, регистрийн дугаар .

2. Шүүгдэгч Золзаяа нь 2020 онд иргэн , нарт Ховд аймгийн газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт өргөдөл гаргаж хашааны газар авч өгнө гэж урьдаас амласнаар Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/508 дугаартай захирамжаар , нарт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт ******* 19 дүгээр гудамжны хойд талд тус бүр зэргэлдээ 500м² газрыг гэр бүлийн хэрэгцээнд 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн боловч газар эзэмшигч буюу , нарт мэдэгдэхгүйгээр 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сард "Манай авга эгч нарын хашаа байгаа юм" гэж хуурч худалдаалж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан, мөн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав ******* нутаг дэвсгэр Малчны хороололд байрлах Баян толгой хороолол дахь А.Арбол, А.Амангүл нарын эзэмшлийн хашааг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр биеэр үзүүлж, уг хашааг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурах аргаар 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нь хохирогч П.Ганцоожоос 2.200.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5866141791 дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшилд авч залилах гэмт хэрэгт холбогджээ

3.Ховд аймгийн прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1  Шүүгдэгч ******* ийн Золзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* ийн Золзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгийн торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

4.4 Эрүүгийн 2336003860235 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэх журмыг шүүгдэгч *******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

4.6 Тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

4.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан "Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй" ба 90 хоногоос багагүй буюу 3 жил хүртэл хугацаагаар торгох ял биелүүлэх хугацаа болон төлөх хэмжээг хэсэгчлэн тогтоох гэсэн агуулгаар ойлгож хэрэглэх талаар шүүхийн практик тогтсон байна.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чанд сахина" гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх" зохицуулалттай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулиар торгох ялыг биелүүлэх хугацааны доод хязгаарыг тогтоож өгөөгүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацааг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөх доод хугацааг тогтоож хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй" гэсэн зарчимд харшлахгүй бөгөөд тусгайлан зохицуулсан хуулийн хугацаанаас богино хугацаагаар торгох ялын биелэлтийг тогтоож шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон зохицуулалт юм. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг илүү нарийвчлан зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан буюу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоног байхаар хуульчилснаар авч үзэх нь зөв болно. Иймд Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад "З сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай" гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

1. Шүүгдэгч ******* нь 2020 онд , нарт Ховд аймгийн газрын харилцаа хот байгуулалтын газарт өргөдөл гаргаж хашааны газар авч өгнө гэж урьдаас амласнаар Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/508 дугаартай захирамжаар , нарт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт ******* 19 дүгээр гудамжны хойд талд тус бүр зэргэлдээ 500 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээнд 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн боловч газар эзэмшигч буюу , нарт мэдэгдэхгүйгээр 2021 оны 08 дугаар сарын13-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сард “ Манай авга эгч нарын хашаа байгаа юм” гэж хуурч худалдаалж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан, мөн Ховд аймгийн  Жаргалант сумын Цамбагарав ******* нутаг дэвсгэр Малчны хороололд байрлах Баян толгой хороолол дахь А.Арбол, А.Амангүл нарын эзэмшлийн

хашааг 2024 оны 5 дугаар сарын 13-ны  өдөр биеэр үзүүлж, уг хашааг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурах аргаар 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нь хохирогч П.Ганцоожоос 2,200,000 төгрөгийг  Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5866141791 дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшилд авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

2. Анхан шатны шүүх “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

3. Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдэх тодорхой ажиллагаа бүрийг хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцүүлэн явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, улмаар хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргах  үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадуур аливаа шийдвэр гаргах, хууль бус хэлбэрээр үйл ажиллагааг явуулах, зохих ёсоор процессын хэлбэрийг хангаагүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнд тооцогдоно.

4. Анхан шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 01 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагч шүүгчийг томилсон шийдвэрийг албажуулсан ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байхад 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалан явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн байна. 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно” гэж, Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт “Ерөнхий шүүгч нь шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах бүрэн эрхтэй”, 17.3 дахь хэсэгт “Ерөнхий шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана.” гэж тус тус заажээ.

 Дээрх хуульд зааснаар, ...хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг Ерөнхий шүүгчийн захирамжаар баталгаажуулдаг, тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үүрэгтэй. Хуульд заасан журмын дагуу томилогдоогүй шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг “хууль бус” гэж үзэх бөгөөд “шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн” нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.

 Өөрөөр хэлбэл хууль бус бүрэлдэхүүнээр шүүхийн шийдвэр гаргах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

5. Давж заалдах шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул прокурорын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгатай эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

     ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР  

 

     ШҮҮГЧ                                            Ж.ОТГОНХИШИГ