| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2018/0359/э |
| Дугаар | 375 |
| Огноо | 2018-08-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
Улсын яллагч С.Оюунжаргал,
Шүүгдэгч .............түүний өмгөөлөгч .................нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн ..........................холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .......оны .. дүгээр сарын ......-ний өдөр ..............хотод төрсөн,............ настай,..... боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх,....... дүүргийн .. дугаар хороо ...-р хороолол,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч .........нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр үйлчилгээний төвийн урд замд 2018 оны 06 дугаар арын 04-ний өдөр 09 цаг 50 минутын үед ...........-ийн эзэмшлийн Хьюндай Соната-7 маркийн ............улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугүйчинд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаар явган зорчигч................... мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ................шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.
Хохирогч ............мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2018 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн үед би ганцаараа өрхийн эмнэлэг ороод буцаад харихаар 19-н үйлчилгээний төвийн урд замаар зүүнээс баруун чигт зам хөндлөн гарч явахдаа цаанаас нэг машин гарч ирэхийг харсан ба зам гарчих юм байна гэж бодтол гэнэт машин ойрхон тулаад ирсэн байсан хүүе энэ дайрахнээ гээд бодтол түс хийгээд явсан, нэг мэдэхнээ намайг нэг хүн өргөж өндийлгөсөн, хэсэг шоконд орсон яаж унаснаа мэдэхгүй байна. Би гар утсаа гаргаж хүнээр хүүгээ дуудуулсан, тухайн үед хөмсөг, дух язарч маш их цус гарсан. Зүүн мөр, чөмөг орчимд, дал нуруугаар зовиуртай, мөр цуурч яс хэлтэрсэн, хавирга хугарсан хамар хугарсан 2 оёо тавьсан, уруул тасарч 3 оёо тавьсан. Толгой эргэж, хөл дайвалзаж байгаа эмч 500 гр цус алдсан гэж хэлсэн. Явган хүний гэрлэн дохиогүй гарцаар гарсан. Тэр машин on сигнал дохио өгөөгүй, жолоочид гомдолтой байна, ослоос болж сэтгэл санааны хүнд байдалд ороод байна. ...эмчилгээндээ ойролцоогоор 3 сая орчим төгрөг зарцуулсан баримттай гэвэл 3 саяас 800.000 төгрөг нь баримттай байгаа, дээрх 3 саяас жолооч залуу 750.000 төгрөгийг төлсөн. Цаашдаа эмчилгээгээ бүрэн гүйцэт хийлгэж авмаар байна, цаашдын эмчилгээнд 5 сая төгрөг нэхэмжилж байна” гэжээ./хх-15-16, 33-34 тал/
Гэрч ................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…үйлчилгээний төвийн урд талд байрлах Төрийн банкны урд талын 3 замын жижиг уулзварын орчим замд явж байтал хойноосоо урагшаа зүгт явж байсан хар өнгийн ............дугаартай автомашин 3 замын уулзвараар зүүн зүгт эргэсэн тэр үед би зогссон тэгэхэд тухайн уулзварын замаар урдаасаа хойшоо зүгт нэг эмээ зам хөндлөн гарч байсан ба тухайн автомашины баруун гар талын урд хэсэгт нөгөө эмээ урд хэсгээрээ мөргүүлээд нуруу хэсгээр зам дээр унасан нөгөө машин ч зогссон. Тэгээд би шууд машинаасаа бууж ирээд өөрийн утаснаасаа 103 руу залгаж дуудлага өгсөн. Хохирогч автомашинд мөргүүлээд нээх хол унаагүй ганц хоёр алхамын зайд л нуруугаараа унасан” гэжээ. /хх-61 тал/
Гэрч ................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...тэгээд хаалган дээр нь зогсож байтал ээжийн дугаараас надруу нэг эмэгтэй хүн яриад “ээж чинь энд машинд мөргүүлээд цус алдаад ухаангүй байна” гэсэн тэгээд тэр чигтээ би гүйж гараад осол гарсан газар очиход түргэний машин ирчихсэн эмч анхны тусламж үзүүлж байсан” гэжээ. /хх-57 тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №7230 тоот дүгнэлтэд: “…...........-н биед зүүн атгаал чөмөгний их төвгөр зөрөөгүй ташуу хугарал, хамар яс, зүүн талын 3-р хавирганы хугарал, тархи доргилт, хамрын нуруу, доод уруулд шарх, нүүр, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, хамар, баруун сарвуунд зулгаралт, зүүн бугалга, гуя өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3,1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-65-66 тал/
Техникийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №779 тоот дүгнэлт: “....Н.Sonata маркийн .............улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ............нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч ...............нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна. ...” гэх дүгнэлт /хх-81-82/
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-18/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-18/, хохиролын баримтууд /хх-36-45/, хохирогчийн өвчний түүх /46-57, 67/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-71/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-91/, шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /хх-97-112/, ял шалгах хуудас /хх-14/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ...............нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр үйлчилгээний төвийн урд замд 2018 оны 06 дугаар арын 04-ний өдөр 09 цаг 50 минутын үед ..................ХХК-ийн эзэмшлийн Хьюндай Соната-7 маркийн ............улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугүйчинд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаар явган зорчигч .................мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон №7230 тоот дүгнэлт, Техникийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №779 тоот дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-18/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-18/, хохиролын баримтууд /хх-36-45/, хохирогчийн өвчний түүх /46-57, 67/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-71/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч .................дээрх үйлдэл нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч ...............ы нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардллагагүй гэж үзэж, Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч .............оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хохирогч .............нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.