| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2436000000360 |
| Дугаар | 25 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 25
2025 05 20 2025/ДШМ/25
*******, ******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Энхтулга, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2436000000360 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгохишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Мон Улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, ам бүл 4, нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймаг ******* ******* ******* ******* ******* *******од оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, .
Мон Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хөшөөтийн уурхайд тов оврын тээврийн хэрэгслийн жолооч ажилтай, Ховд аймаг ******* ******* ******* *******од оршин суух хаягтай, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, .
2. Шүүгдэгч нь олон нийтийн газарт буюу Ховд аймгийн ******* ******* Алагтолгой ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг " " хүнсний захын ар талын эгнээнд байрлах улаан тоосгон байшинд Эрүүгийн хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулж, тус газартаа үргэлжилсэн үйлдлээр сүүлийн нэг жил гаруй хугацаанд буюу 2023 оны сүүлээс үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог компьютер лото гэх нэршилтэй мөрийтэй тоглоомыг зохион байгуулан ажиллуулсан гэх гэмт хэрэгт,
Шүүгдэгч нь Ховд аймгийн ******* ******* Алаг толгой ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг " " хүнсний захын ар талын эгнээнд байрлах улаан тоосгон байшингаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний орой 20 цагийн орчимд хохирогч *******ын эзэмшлийн Леново маркийн компьютерын дэлгэц 1, процессор 1 ширхгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэх гэмт хэрэгт тус тус гэмт хэрэгт холбогджээ
3.Ховд аймгийн прокурорын газраас дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар зохион байгуулсан, ажиллуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч г 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ыг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч *******, ******* нарын зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Ховд аймгийн ******* ******* нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Мөнх- Учрал, ******* нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 21,635,000 төгрөгийг албадан гаргуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Леново загварын дэлгэц 1 ширхэг, процессор 1 ширхгийг тус тус улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч,
4.6 Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,
4.7 Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдаж,
4.8 Эрүүгийн 2436000000360 дугаартай *******, ******* нарт холбогдох хэрэгт Н.Сарангаравын эзэмшлийн түрээсэлж буй ******* ******* Алагтолгой ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг " " хүнсний захын ар талын эгнээнд байрлах улаан тоосгон байшинг битүүмжилсэн Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаартай "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үлдээж,
4.9 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнцэцэг нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэгтээ огт маргадаггүй.
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг Хөшөөтийн уурхайд том оврын тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэн гэр бүлээ тэжээн тэтгэдэг нөхцөл байдлыг харгалзалгүйгээр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг мөн хуулийн 1.2-т заасан хууль ёсны зарчмыг анхан шатны шүүх зөрчсөнд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэжээ. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бусдад төлөх төлбөргүй, анхан удаагаа гэмт хэрэг үйлдсэн, Хөшөөтийн уурхайгаас БНХАУ хүртэл тээвэрлэлт хийдэг зэрэг хувийн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх нь тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломж байсан. Иймд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч *******д тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэв.
6. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч мэдүүлэхдээ мөрийтэй тоглоомоор олсон ашиг орлог харилцан адилгүй янз бүр байдаг, ихэнхдээ ашиг олох нь ховор байдаг, миний дансаар янз бүрийн эх сурвалжаар мөнгө ордог, манай нөхөр, хүүхдүүд тээврийн тэрэгний жолооч учир амьжиргааны мөнгө өгдөг мөн хөдөөнөөс ирсэн ах дүү нар мөнгө өгч эд зүйл захидаг, мөн манайх малтай учир малын гаралтай түүхий эдээ зарж мөнгийг нь дансандаа хуримтлуулдаг талаар мэдүүлдэг. Мөн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн хууль бусаар олсон ашиг орлогыг тодорхойлох боломжгүй гэсэн дүгнэсэн байхад шүүхээс шүүгдэгчийн 5852030278 дугаартай Хаан банкны харилцах дансанд бэлнээр хийсэн нийт орлогыг хууль бусаар олсон ашиг орлого гэж үзэн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Энэ гэмт хэрэг маань шинжийн хувьд өөрөө "Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан" байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгчийн хувьд өөрөө ч гэсэн хэдэн төгрөгийн ашиг олох байсан, олсон гэдгээ урьдчилан төсөөлөх боломжгүй байсан гэж үзэж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана" гэж заасан байдаг Хавтаст хэргийн хүрээнд шүүгдэгчийн дансанд орсон орлогыг хууль бус болохыг нотолсон нэг ч баримт байхгүй, мөрдөн байцаалтаар уг 21 635 000 төгрөгийг хаанаас ямар байдлаар орсон мөнгө болох, мөрийтэй тоглоом зохион байгуулсан ашиг мөн болохыг нарийвчлан тогтоогоогүй байхад анхан шатны шүүхээс энэ хэмжээ хязгаарыг зөрчиж гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон ашиг орлогыг зөвхөн дансны хуулгаар тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн хуулийн заалт байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс үндэслэл бүхий эргэлзээтэй дээрхи нөхцөл байдал байсаар байхад энэ хуулийн заалтыг хэрэглэлгүйгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйл сэн гэм буруугийн хувьд маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг тогтоогдоогүй, шүүгдэгч нь хууль эрх зүйн ойлтгүй нөхцөл байдлаасаа шалтгаалан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байсаар байхад Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорихоос өөр төрлийн ял буюу торгох ялыг сонгон оногдуулаагүйд гомдолтой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
2. Шүүгдэгч ******* нь олон нийтийн газарт буюу Ховд аймгийн ******* ******* Алагтолгой ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний захын ар талын эгнээнд байрлах улаан тоосгон байшинд Эрүүгийн хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулж, тус газартаа үргэлжилсэн үйлдлээр сүүлийн нэг жил гаруй хугацаанд буюу 2023 оны сүүлээс үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог компьютер лото гэх нэршилтэй мөрийтэй тоглоомыг зохион байгуулан ажиллуулсан,
шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* ******* Алагтолгой ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний захын ар талын эгнээнд байрлах улаан тоосгон байшингаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний орой 20 цагийн орчим хохирогч *******ын эзэмшлийн Леново маркийн компьютерын дэлгэц 1, процессор 1 ширхгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
3. Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Ховд аймгийн ******* ******* нутаг дэвсгэрээс явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар зохион байгуулсан, ажиллуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, мөн зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Ховд аймгийн ******* ******* нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 21,635,000 төгрөгийг албадан гаргуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Леново загварын компьютерын дэлгэц 1, процессор 1 ширхгийг тус тус улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
5.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн объектив тал нь бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон байдаг.
Гэтэл шүүгдэгч ******* нь хохирогч *******ын өмчлөлийн Леново загварын компьютерын дэлгэц 1, процессор 1 ширхгийг авахдаа Ховд аймгийн ******* ******* Алагтолгой ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний зах тарж байх үед *******ын тоглоомын газар хаасны дараа хүнгүй үед нь орж авсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эд зүйлээр илээр аваагүй байна.
5.2 Дээрэмдэх гэмт хэргийн зорилго нь бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг өөрийн болгож авах, эсхүл өөрийн эзэмшилдээ авсны дараа худалдан борлуулж ашиг олох явдал байдаг.
Гэтэл шүүгдэгч ******* нь хохирогч *******ын өмчлөлийн Леново загварын компьютерийн дэлгэц 1, процессор 1 ширхгийг авахдаа тухайн эд зүйлийг өөрийн болгож авах, эсхүл худалдан борлуулж мөнгө олох гэсэн санаа зорилго байгаагүй байна.
Өөрөөр хэлбэл өөрийн мөрийнд алдсан мөнгөнөөс тодорхой хэсгийг *******аас буцааж авах зорилгоор компьютерын дэлгэц, процессорыг авсан, улмаар мөрийтэй тоглоод алдсан мөнгөнөөс бензиний мөнгө буюу 250,000 төгрөгийг буцааж өгөхгүй бол "компьютерын дэлгэц, процессорыг чинь шатаана, чамайг цагдаад өгнө" гэх зэргээр мөнгө шилжүүлэн өгөхийг шаардсан байна.
5.3 Иргэний хуулийн 486 дугаар зүйлд зааснаар “тоглоом, мөрийний дагуу төлсөн мөнгө, шилжүүлсэн хөрөнгийг уг этгээд буцаан шаардах эрх үүсэхгүй” юм.
Гэтэл шүүгдэгч ******* нь "өөрийн тоглоом, мөрийнд тавьж алдсан мөнгөнийхөө зарим хэсгийг буцаан шаардах эрхтэй" гэж ойлгон тоглоомын газар ажиллуулдаг *******аас 250,000 төгрөг шилжүүлж өгөхийг шаардаж, түүгээр зөвшөөрүүлж чадахгүй болохоор тоглоом тоглуулдаг компьютерын дэлгэц, процессорыг нь хууль бусаар өөрийн эзэмшилд авч, "уг эд зүйлийг шатаана, чамайг цагдаад өгнө" гэх мэтээр сүрдүүлж, заналхийлсэн байна.
5.4 Анхан шатны шүүх шүүгдэгч *******гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг бусад ижил төсөөтэй гэмт хэргээс ялгаатай болон нийтлэг шинж, өрсөлдөгч хэм хэмжээг шалгаж дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан "Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх" гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй байна.
6. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
7. Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын " шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгатай гомдолд хууль зүйн дүгнэлт хийлгүй орхилоо.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь *******ын тоглоомын газарт хууль бусаар нэвтэрсэн үйлдлийн улмаас түүний түрээсэлж байсан тоглоомын газрын хаалганы цоож эвдэрч гэмтсэн, түүний өмчлөлийн Леново маркийн компьютерын дэлгэц процессор алдагдаж *******д хохирол учирсан байхад түүнийг хохирогчоор тогтоож, түүнд хохирогчийн эдлэх эрх үүргийг эдлүүлээгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Мон Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ