| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2026/00018/И |
| Дугаар | 197/ШШ2026/00846 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 197/ШШ2026/00846
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,, -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,************** *******-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,839,097.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.******* нь манай компанитай 2021 оны 8 сарын 8-ны өдөр L******* дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. 2025 оны 2 сарын 20-ны өдөр 4,181,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн.
...Зээлийн үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 3,670,231.54 төгрөг, үндсэн хүү 908,608.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160,001.99 төгрөг, шимтгэл 91,755.79 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 4,839,097.87 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие -н гаргасан 4,839,097.87 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч -ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 4,839,097.87 төгрөгийг хариуцагч М.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,376 төгрөгийн 50 хувь болох 46,188 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 46,188 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 4,839,097.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,376 төгрөгөөс 46,188 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 46,188 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХКомпанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА