| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2018/0363/э |
| Дугаар | 378 |
| Огноо | 2018-08-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Гансугар,
Улсын яллагч Б.Гүнсэл,
Шүүгдэгч ....................нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................овгийн ............................холбогдох эрүүгийн ............................дугаартай хэрийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ......оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай,.............,.............. боловсролтой мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт............ дүүргийн ...-р хороо Бурхантын ..-..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, .................................
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч ..................нь Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо... тоотод...... оны ... дүгээр сарын ....-ны өдөр хамтран амьдрагч .......................зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ......................шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Хохирогч .........................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…........................ бид хоёр 2018 оны 04 дугзээр сарын эхээр маргалдаад түр тусдаа ...............ээжийнхээ гэрт байсан ба 2018 оны 04 дугээр сарын 27-ны өдөр намайг ажип дээрээ байхад надруу залгаад “хүүхдийн гар аймар болчихсон байна” гэхээр нь би яваад очтол манай охины гарын шуу нь модонд зурагдаад шалбарчихсан байдалтай байсан. Тэгтэл .................намайг чамайг хүүхэдтэйгээ адилхан болгоно гээд баруун гараараа миний зуүн хацарт нэг удаа алгадсан. Тэгтэл би газарт унатал үсдээд нүүрэнд 3-4 удаа өшиглөөд хэд хэдэн удаа цохисон...” гэжээ. /хх-9-11-р тал/
Гэрч .............................................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...жижиг өрөөнд пижигнээд дуу гараад манай охин ........................ээжээ аллаа гээд байхаар нь яваад ортол ...........................газарт унасан ...................толгой дээр нь гараараа цохиж байхаар нь би тэр хоёрыг салгатал ........................гэрээс гараад явсан...” гэжээ. /хх-16-17-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн №5518 тоот дүгнэлтэд: “…...........................биед тархи доргилт, баруун зүүн хөмсөг, зүүн нүд, зүүн шанаа, уруул, баруун зүүн сарвуунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээх үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-19-р тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/, ял шалгах хуудас /хх-32/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч .......................нь Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, .....................тоотод 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хамтран амьдрагч ...................зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон №5518 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ......................дээрх үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ........................холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчид ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардлагагүй гэж үзэж, Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ......................оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирогч .......................нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.