Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 380

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Б.Баярхүү,

Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн ….. овогт Ч.М холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн .... оны ....дугаар сарын ...-ны өдөр ....... хотод төрсөн, 25 настай. эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдаа мэргэжилтэй, “Монгол фрэйд тур” ХХК-д менежер ажилтай, ам бүл ...., ... дүүргийн ... дугаар хороо, ...... тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч эхнэр, 2 хүүхдийн хамт ........... дүүргийн ..... дүгээр хороо, Энхжин хотхоны ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, М овогт Ч.М /РД:....../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ч.М.нь 2018 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вүүдэн хаус” караокений гадаа хохирогч Д.Б.маргалдаж, улмаар түүний үүрэн тус газарт чулуу шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.М. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

 

Хохирогч Д.Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…тухайн өдөр 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өөрийн найз нартайгаа “Вүүдэн хаус” гэх нэртэй караокед ороод тухайн газарт 1 цаг орчим байж байгаад 1 шил виски хувааж уугаад тэндээсээ гарахаар болсон. Тэр үед үүдэнд нэг залуутай маргалдсан. Тэгээд маргааны дараа гадаа миний толгой хэсэгт гэмтэл учирсан. Тухайн гэмтлийг М. гэх залуу чулуу шидсэнээс болоод гэмтэл учирсан. Бид өөр хоорондоо учир зүйгээ олсон. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-7-8-р тал/

 

Гэрч А.И. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…тэр хэд өрөөнөөс нь гараад коридорт нь гарч ирээд хөөж туулаа гээд зөөгч нартай нь маргалдаад байж байхад үл таних залуу хажууд нь оччихсон зөөгч залууг өмөөрөөд манай төрсөн дүү байгаа юм яагаад байгаа юм, ярих юм байвал надтай ярь гээд байж байхад нь очоод салгах гэтэл над руу дайрахаар нь би зохицуулж байна аа, одоо больцгоо гэхэд тэр залуу надтай маргалдах гэхээр нь би зүгээр өрөө рүүгээ орчих гуйж байна гэж хэлээд байж байтал найз нь гараад ирсэн. Найз нь болох Жаргалхүү манай 10-н жилийн нэг сургуулийн хүүхэд байсан юм. Тэгэхээр нь Жаргалхүүд найзыгаа аваад явчих би энэ хэдийг аваад явчихъя гэж хэлээд салгаад хоёр тийшээ болж байхад маргалдаад байсан залуу нь нилээн согтсон ална гээд орилоод байхаар нь бид нар гараад хаалгыг нь хаагаад машины зогсоолын орчим явж байхад араас Жаргалхүү барих гээд гарч ирж байгаа харагдсан. Тэгээд Мянгаа гэх залуу нь зугтахаар нь зөөгчтэй маргалдаж байсан залууг тэврээд автал дийлээгүй алдсан. Тэгээд л Жаргалхүү дээр очоод найзыгаа аваач ээ гэж хэлээд эргээд харах хооронд Жаргалхүүгийн найзынх нь толгойноос нь цус гарч байсан. Мянгаа болон Тэмүүжин нар л байх. Би яг хэн цохисоныг мэдэхгүй байна. Энэ хоёроос өөр хүн цохисон байх учиргүй. Би бол Жаргалхүү дээр явж очоод найзыгаа салгаад аваад яваа, би дийлэхгүй нь гэж хэлээд эргээд харах хоорнд Баасанбат гэх зөөгчийг өмөөрөөд байсан залуугийн толгойноос нь цус гарчихсан байж байсан.” гэжээ /хх-ийн 11-12-р тал/

 

Гэрч Ч.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...ороод 0,7 литрийн Чивас нэгийг захиалж уугаад сууж байтал цаг нь дуусаад зөөгч нь орж ирээд одоо хаалаа гэхээр нь за ойлголоо одоо гарлаа гэсэн чинь байн байн орж ирээд байхаар нь сүүлийн хундагаа ууж байна шдзэ гэсэн. Тэгээд хоёр зөөгч сүүлд нь орж ирээд одоо хаалаа та нар гар гэж ууртай хэлэхээр нь зохион байгуулагчтай нь уулзаад та нар үйлчилгээний байгууллага байж зөөгч нар чинь ингэж харьцаж болохгүй гэж хэлээд байж байтал нэг залуу араас дуудаад чи миний дүүг яагаад байгаа юм гэхээр нь би зөөгчтэй юм яриад байж байна гээд зөөгчөөс нь энэ танай ах чинь юм уу гэсэн чинь үгүй ээ манай үйлчлүүлэгч гэсэн. Тэр үедээ тооцоогоо хийнгээ нөгөө залуутай нь хэрэлдэж маргалдаад байж байтал нөгөө залуу нь над руу дайрах гээд хувцасаа тайлаад байхаар нь бид нарыг Азаагийн найз нь гээд сүүлд ирсэн залуу болон нөгөө залуутай хамт явж байсан бүдүүн залуү нь салгаад бид нар түрүүлээд гараад явсан. Гараад машин тэргэн дээрээ байж байтал нөгөө надтай маргалдсан залуу гарч ирээд орилж хашхичаад дайраад ирэхээр нь хоёр талаас салгасаар байгаад ойртуулаагүй Тэгсэнээ нөгөө залуу хоёр гартаа чулуу авч байгаад шидээд манай эхнэрийн хөлийг цохичихсон. Тэгэхээр нь энэ яасан овоо юм бэ гээд зөрүүлээд чулуу аваад шидсэн” гэжээ. /хх-ийн 13-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн  ¹7372 тоот дүгнэлтэд: “…Д.Б биед духанд шарх, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний эмтрэл, зүүн сарвууны алганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-17-р тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-23/, шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /хх-24-25/, ял шалгах хуудас /хх-29/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ч.М нь 2018 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вүүдэн хаус” караокений гадаа хохирогч Д.Бмаргалдаж, улмаар түүний үүрэн тус газарт чулуу шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹7372 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.М дээрх үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 550 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч Ч.М нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардллагагүй гэж үзэж,  Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.М оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Хохирогч Д.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдав.