| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/29215/И |
| Дугаар | 197/ШШ2026/01186 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2026/01186
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн
зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: *******,, -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******,*******,*******,*******,*******,************** *******-д холбогдох
Худалдах худалдан авах эрээний үүрэгт 3,653,525 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч Ш.******* нь 2025 оны 5 сарын 17-ны өдөр манай компанитай 2501 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 3,036,000 төгрөгйин үнэ бүхий буйдан, мөлхөө ширээ худалдан авч, төлбөрийг 12 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй, төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангаи тооцох нөхцлийг тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн төлбөр 2,784,048 төгрөг, хүү 6,375 төгрөг, алданги 863,102 төгрөг, нийт 3,635,525 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ш.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие -аас гаргасан нэхэмжлэлийн шаардлага 3,653,525 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч -ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 3,653,525 төгрөгийг хариуцагч Ш.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.*******т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 3,653,525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,407 төгрөгөөс 36,703.5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 36,703.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч омпанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА