Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 381

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Н.Уранбайгал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Отгонбаяр,

Шүүгдэгч О.Н.., түүний өмгөөлөгч ....................нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн................... овогт ..........................холбогдох эрүүгийн .........................дугаартай хэрийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,....... оны .... дугаар сарын ...-ны өдөр ......................аймгийн.............. суманд төрсөн,...... настай, ....... боловсролтой, ........................мэргэжилтэй, , ам бүл ..., эхнэр, .... хүүхдийн хамт .........дүүргийн ... дугаар хороо, .. дугаар хэсэг..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч ..................нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний орой 19 цаг 10 минутын үед ...............дүүргийн ...... дугаар хороо, .. дугаар хэсэг, .... тоот хашаан дотор Хьюндай Соната-5 маркийн .......дугаартай авто машинаар ухрах үйлдэл хийхдээ Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө, шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас 1 нас 8 сартай охин .....................дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ....................шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч ...............шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 5 дугаар сарын 31-ний өдөр ажлаа тараад үсчин орох гээд ...................дуудсан юм. Тэгээд хүлээгээд байж байхад над руу ........................залгаад хүүхдээ дайрчихлаа түргэн дуудаарай гэж хэлэхээр нь түргэн дуудсан. Намайг эмнэлэг орох үед хүүхдээ тэврээд уйлчихсан сууж байсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Гэрч .................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 31-ний өдөр нийслэлийн түргэн тусламжийн төвд ажил үүргээ гүйцэтгээд дуудлагын эмчээр ажиллаж байсан юм. Тэгээд орой 18 цаг өнгөрч байсан байх, цагийг нь сайн санахгүй байна, шувуун фабрикт 10 настай хүүхэд автомашинд мөргүүлчихлээ гэсэн дуудлага аваад явж байтал биокомбинат дээр шувуун фабрикийн эрүүл мэндийн төвийн эмч намайг тосч авсан. Тэгсэн нэг залуу бага насны хүүхэд тэврээд шууд машинруу ороод ирсэн. Тэгээд би хүүхдийг хүлээж аваад үзэхэд орчиндоо харьцаа сул, хоёр чихнээс нь цус гарсан, хамрын нүх, нүд зэргээс нь цус гарсан хүүхэд ер нь л сүүлийн амьсгаагаа авч байсан. Тэгээд би шууд цус тогтоох эмчилгээ тариа хийгээд гэмтэл рүү хөдөлсөн. Тэгээд замдаа амин үзүүлэлтүүд нь буюу зүрхний цохилт нь 30-тай, сатураци нь буюу захын цусны хүчилтөрөгчийн хэмжээ 68-тай байж байгаад гэнэт муудсан. Тэгээд гэмтэл рүү ороод эмчид үзүүлсэн чинь нас барсан байна гэсэн. Би өөрийн .................гэсэн дугаараас 102 луу залгаж хүүхэд нас барсан талаар дуудлага өгсөн” гэжээ /хх-51-р тал/

 

Гэрч ..................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хьюндай Соната-5 маркийн ...................дугаартай автомашиныг манай баз ...................анх худалдаж авахдаа намраас надад зарахаар болоод миний нэр дээр авсан юм. Тэрнээс биш .....................эзэмшлийн автомашин байгаа юм. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ................... өөрөө унаж явсан байх. Би тухайн өдөр ажил дээрээ байсан.” гэжээ /хх-ийн 53-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан шинжилгээний 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №1226 тоот дүгнэлтэд: “...................................цогцост баруун чамархай ясны зулай, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, цууралт, тархины баруун тал бөмбөлгийн зулай, дагз хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн тал бөмбөлгийн суурь хэсэг, уртавтар тархины гүүр орчмын аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уртавтар тархины эдийн няцрал, тархины хажуугийн болон 4 дүгээр ховдлын цус харвалт, зулай, баруун чамархай, дагзны хуйх, баруун чамархайн булчин, баруун чамархай ясны гадна хальсны цус хуралт, зүүн талын 6 дугаар хавирга орчимын гялтангийн цус хуралт, дух, баруун нүдний гадна хажуу хэсэг, зүүн шанаа, хацар зүүн бугалга, тохойны зулгаралт, зүүн мөр, баруун далны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь богино буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн байх тул гэмтэл үүссэн дэс дарааллыг тогтоох боломжгүй болно. Талийгаачид үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаан нас баржээ. Талийгаач 2018 оны 05 дугаар сарын 31-ний 22 цагийн орчимд нас барсан байх боломжтой байна /цогцосны гадна үзлэгээр/. Талийгаач ABIV бүлгийн цустай байна. гэх дүгнэлт /хх 55-58-р тал/,

Техникийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №422 тоот дүгнэлт: “...Хьюндай Соната-5 маркийн .......................улсын дугаартай автомашиныг жолоодон явсан ......................нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад уруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ” гэх дүгнэлт / хх 66-р тал /

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хх-7-12/, Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-16/, Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-17/, хохиролын баримт /хх-27-43/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-76-81/, гэрлэлтийн баталгааны хуулбар /хх-89/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-90/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-94/, Ял шийтгэлийн хуудас /хх-103/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч .......................нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний орой 19 цаг 10 минутын үед........................дүүргийн ... дугаар хороо,.. дугаар хэсэг, ... тоот хашаан дотор Хьюндай Соната-5 маркийн ..........................дугаартай авто машинаар ухрах үйлдэл хийхдээ Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас өөрийн охин 1 нас 8 сартай ...........................дайрч амь насыг нь хохироосон нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлсэн мэдүүлгээр, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хх-7-12/, Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-16/,  гэрч .............................../хх 51-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан шинжээчийн дүгнэлт /хх-60-24-р тал/, болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны бөгөөд дээрх нотлох баримтуудаар түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч ............................Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ................нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч .................засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ................нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.