| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00237/И |
| Дугаар | 154/ШШ2026/00001 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 154/ШШ2026/00001
| *******2******* оны 12 сарын 30 өдөр | Дугаар 1*******4/ШШ*******26/00001 | ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын харьяат, ******* оны ******* дугаар сарын *******-нд төрсөн, ******* настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *******, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг *******-р хороо, ******* ******* гудамж тоотод оршин суух, /РД:ПБ70**************73/, овогт .
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч. шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* сумын багийн уугуул иргэн одоо Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг *******-р хороо ******* *******-р гудамж тоотод оршин суугч овогт миний бие ******* онд төрсөн нас хүрч илгээлтээр мал дээр гарч 186 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Жаргалын зам нэгдэлд орж үхэр авч, маллаж байгаад 10 онд нэгдэл тарж Түмний Зам компани болоход тус компанид суваа үхэр маллаж байсан. Тус компанид 14 оны 12 сар хүртэл ажилласан. Би 18 оны 10 дугаар сарын 12-нд цэргийн албанд татагдаж 12 оны 0 дүгээр сарын 12-нд цэргээс халагдаж ирсэн. 186-18 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна. Тухайн үед ажилд орж гарсан тушаал байхгүй учир малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч Ч. шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч. нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж хуульчилсан бөгөөд хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь дээрх үндэслэлээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.
Хүсэлт гаргагч Ч. нь 186 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 18 оны 0 дүгээр сарын *******-ний өдөр хүртэл 11 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 14 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Жаргалын Зам нэгдэл, Түмний зам ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь:
- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,
-Ховд аймийн ******* сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн *******2******* оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 8******* дугаартай ... /ПБ70**************73/ нь тус сургуулийн багштай 7 дугаар ангийг 18******* онд төгсөж хөдөө аж ахуй үйлдвэрлэлд гарсан нь үнэн болно. Сургуулийн архив тус сургуулийн П байранд хадгалагдаж байсан бөгөөд *******12 онд П байр шатсан учир журналын хуулбар гаргаж өгөх боломжгүй... гэх тодорхойлолт
- Малчин даатгуулагчид олгох архивын *******2******* оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 68 дугаартай лавлагаанд ******* сумын багийн малчин өрхийн тэргүүлэгч Н. мал маллаж байсан хугацааг 10, 11, 12 он гэж тодорхойлсон бөгөөд ******* сумын багийн малчин өрхийн тэргүүлэгч ******* мал маллаж байсан хугацааг 13, 14, 1******* он гэж тодорхойлсон бөгөөд тухайн онуудын мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоо тэмдэглэгдсэн байна,
- Малчин даатгуулагчид олгох архивын *******2******* оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаартай лавлагаанд ******* сумын багийн малчин өрхийн тэргүүлэгч Н. мал маллаж байсан хугацааг 186, 187, 188,18,10 он гэж тодорхойлсон бөгөөд тухайн онуудын мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоо тэмдэглэгдсэн байна,
- Тагнуулын Ерөнхий газар тусгай архивын *******2******* оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08/3*******6******* дугаартай: ... нь Ховд аймгаас НАХЯ-ны сайдын 18 оны 0 дүгээр сарын 2*******-ны өдрийн б/372 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0130 дугаар ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 11 оны 0 дүгээр сарын *******-ны өдрийн н/301 дүгээр тушаалаар цэргийн албанаас халагджээ... гэх лавлагаа,
- Цэргийн 1 дүгээр зэргийн үүрэгтний шинэчилсэн оны тоо бүртгэлд ... Чагдаа -малчин 4 дүгээр баг... гэж тэмдэглэгдсэн,
-Ховд аймаг Архивын хэлтсийн *******2******* оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11******* дугаартай: ... Ховд аймгийн ******* сумын Жаргалын зам нэгдлийн бригадын 187-14 оны 70 дугаар данс тжс архивын сан хөмрөгт байхгүй тул т холбогдох лавлагаа олгох боломжгүй... гэх лавлагаа,
-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн *******2******* оны 12 дугаар сарын 1-ны өдрийн 2/1088 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 /А/ маягтын хуулбарт: Ч. ...Байгууллага-бригад- үржлийн ферм...гэж тэмдэглэгдсэн,
- шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 186 онд Ховд аймгийн ******* сумын арван жилийн сургуулийг төгсөж илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар буюу саальчнаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед Одоо болтол малчнаар ажиллаж байна. Ч. нь 186 оноос эхлэн Жаргалын зам нэгдэлд аав ээжийн хамт үхэр маллаж байсан. 14 оныг дуустал мал маллаж байсан. Үхэр жилийн дөрвөн улирал малладаг байсан. Ч. нь сайн малчин байсан. Шагнал урамшуулал авч эсэхийг сайн мэдэхгүй байна. Тухайн үещд цалинг хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгддэг байсан. 100-180 гаруй төгрөгний цалин авдаг байсан. Малын ашиг шимийг тооцож жилийн эцсээр ахиухан цалин авдаг байсан... гэх мэдүүлэг,
- шүүхэд гэрчээр өгсөн: ...*******-13 он хүртэл Ховд аймгийн аймгийн ******* сумын Жаргал зам нэгдлийн 4 дүгээр бригадад буюу одоогийн багт мал зүйчээр ажиллаж байсан. Ч. нь 186-11 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Жаргалын зам нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан. Ч. нь сайн малчин байсан. Шагнал урамшуулал авч эсэхийг сайн мэдэхгүй байна. *******0-300 гаруй төгрөгний цалин авдаг байсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэсллтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч ******* хүсэлтээр Ч.Эрдэнэцэцэг, М.Баатар нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 1, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6-д зааснаар овогт ыг 186 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 18 оны 0 дүгээр сарын *******-ний өдөр хүртэл 11 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 14 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Жаргалын Зам нэгдэл, Түмний зам ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ