Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2025/01813

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 307/2025/01274/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ****** давхар хаягт байрлах ******* ХХКомпани/РД:*******, утас:******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суух ******* овогт Б*******гийн У*******т холбогдох,

 

Талуудын хооронд байгуулсан ******* Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ******* Автомашины зээлийн гэрээ, *******-FA01 дугаартай Фидуцын гэрээг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 20,086,564.97 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,499.80 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөд 37,500.00 төгрөг, нийт 20,148,564.77 (хорин сая нэг зуун дөчин найман мянга таван зуун жаран дөрвөн төгрөг далан долоон мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Б.У******* болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч П.Ц нараас гаргуулах, өр төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Э.Г /цахимаар/ Хариуцагч Б.У*******, түүний өмгөөлөгч И.Атарбямба,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХКомпаниас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.У******* нь "*******" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 2 сарын 2-ны өдөр ******* дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ******* дугаартай Автомашины зээлийн гэрээ, *******-FA01 дугаар Фидуцын гэрээг тус тус байгуулан 25,000,000.00 (хорин таван сая) төгрөгийн зээлийг сарын 2.99 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай буюу 2028 оны 2 сарын 10-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан.

Зээлдэгч Б.У******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2025 оны 01 сарын 11-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 4,913,435.03 төгрөгийг, хүүний төлбөрт 14,459,514.73 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 42,566.43 төгрөгийг, нийт 19,415,516.19 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Б.У******* нь 2025 оны 05 сарын 06-ны өдрийн байдлаар 58 хоног хугацаа хэтэрсэн. Тодруулбал: Үндсэн зээлийн үлдэгдэл 20,086,564.97 төгрөг, зээлийн хүү 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24,499.80 төгрөг, нийт 20,111,064.77 төгрөг төлөхөөр байна.

******* ХХКомпанийн зүгээс зээлдэгч Б.У******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Б.У******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Автомашины зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна.

Үүнд:Талуудын хооронд байгуулсан ******* дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ******* дугаартай Автомашины зээлийн гэрээ, дугаар Фидуцын гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 20,086,564.97 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 100 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,499.80 төгрөг, нотариатын зардалд 37,500.00 төгрөг, бүгд 20,148,564.77 (хорин сая нэг зуун дөчин найман мянга таван зуун жаран дөрвөн төгрөг далан долоон мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.У******* болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Ц-с гаргуулах, өр төлбөрийг барагдуулахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.. гэжээ.

 

2.Хариуцагч Б.У******* нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Анх 2023 онд нөхөртэйгөө хамтран зээл авсан. Нөхөр машин худалдан авч, унаж байгаад өрөндөө хүнд өгсөн.Нөхөр П.Ц хорт хавдраар өвдсөний улмаас 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нас барсан. Иймд би гэрээний дагуу зээлийн төлбөрт 50 хувийг төлөхөд татгалзах зүйлгүй. Жилийн хугацаанд төлж барагдуулна. Нөхрийн үүргийн гүйцэтгэлийг хасаж хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний хувьд 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хоёр хүүхэдтэйгээ түрээсийн байранд амьдарч байгаа тул нэхэмжилж байгаа үнийн дүнг бүхэлд нь төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч Б.У******* нь "*******" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ******* дугаартай Автомашины зээлийн гэрээ, *******-FA01 дугаар Фидуцын гэрээг тус тус байгуулан 25,000,000.00 төгрөгийн зээлийг сарын 2.99 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай буюу 2028 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Б.У******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2025 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 4,913,435.03 төгрөгийг, хүүний төлбөрт 14,459,514.73 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 42,566.43 төгрөгийг, нийт 19,415,516.19 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Б.У******* нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 58 хоног хугацаа хэтэрсэн. Тодруулбал: Үндсэн зээлийн үлдэгдэл 20,086,564.97 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24,499.80 төгрөг, нийт 20,111,064.77 төгрөг төлөхөөр байна. ******* ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.У******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Б.У******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Автомашины зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан ******* дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ******* дугаартай Автомашины зээлийн гэрээ, дугаар Фидуцын гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 20,086,564.97 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 100 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,499.80 төгрөг, нотариатын зардалд 37,500.00 төгрөг, бүгд 20,148,564.77 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.У******* болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Цгээс гаргуулах, өр төлбөрийг барагдуулахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв гэв.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэгдүгээрт, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас харвал банк бус байгууллагаас зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2.7 болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд банк бус санхүүгийн байгууллага нь өөрийн үзэмжээрээ аль ч үед үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй. Талуудын хооронд байгуулсан автомашины зээлийн гэрээний 2.5.1-т зээлдэгч нь хамтран зээлдэгчтэй нөхцөлд үүргийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн аль ч зээлдэгчээс шаардах эрхтэй. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь нас барсан эсэхээс үл хамаараад Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 болон талуудын хооронд байгуулсан автомашины зээлийн гэрээний 2.5.1-т заасны дагуу аль ч зээлдэгчээс шаардах эрхтэй гэсний дагуу Б.У*******аас нэхэмжлэх бүрэн эрхтэй гэж үзэж байна. Хариуцагч талаас автомашины зээлийн гэрээтэй холбоотой зээл төлөх дарааллын талаар тайлбар хэлж байна. Талуудын хооронд байгуулсан автомашины зээлийн гэрээний 2.3.5-т зээл төлөх дарааллыг тогтоосон. Зээлдэгч нь зээлийн төлбөрийн хугацааг хэтрүүлж төлсөн тохиолдолд тэргүүн ээлжид нэмэгдүүлсэн хүүг тооцож үлдэх төлбөрт үндсэн төлбөрийн дүнгээс суутгах дарааллыг баримтална гэж заасан. Хоёрдугаарт, талууд фидуцын гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу мөнгөн төлбөрийг тэргүүн ээлжид гаргуулах шаардлагатай. Энэхүү үүргээ биелүүлээгүй нөхцөлд фидуцын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хохирлоо шаардаж байна. Тус фидуцын гэрээний 2.3.2-т үүрэг гүйцэтгэгч нь хөрөнгийг банк бусын зөвшөөрөлгүйгээр бусдад дур мэдэн эзэмшүүлж ашиглуулахгүй байх үүргийг хүлээсэн. Гэвч хариуцагч 03 дугаар сарын 23-ны өдөр тухайн автомашины үнийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн асуудал хөндөгдсөн. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

5.Хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамтран үүрэг гүйцэтгэгч нас барсан учраас хууль зүйн үндэслэлд хамаарна гэж үзэж байна. Учир нь хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байж тухайн нэхэмжилж буй үнийн дүнг төлөх боломжтой. Нэг хүн дангаараа төлөх боломжгүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан. Хариуцагч өөрт ногдох хэсгийг төлнө. Иймд тухайн нэхэмжлэлийн шаардлагаас 50 хувийг нь хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч Б.У*******т холбогдуулан гаргасан Талуудын хооронд байгуулсан ******* Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ******* Автомашины зээлийн гэрээ, *******-FA01 дугаартай Фидуцын гэрээг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 20,086,564.97 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,499.80 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөд 37,500.00 төгрөг, нийт 20,148,564.77 (хорин сая нэг зуун дөчин найман мянга таван зуун жаран дөрвөн төгрөг далан долоон мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Б.У******* болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч П.Ц нараас гаргуулах, өр төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.У*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ...Зээлдэгч Б.У******* нь "*******" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 2 сарын 2-ны өдөр ******* дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ******* дугаартай Автомашины зээлийн гэрээ, *******-FA01 дугаар Фидуцын гэрээг тус тус байгуулан 25,000,000.00 (хорин таван сая) төгрөгийн зээлийг сарын 2.99 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай буюу 2028 оны 2 сарын 10-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан.

Зээлдэгч Б.У******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2025 оны 01 сарын 11-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 4,913,435.03 төгрөгийг, хүүний төлбөрт 14,459,514.73 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 42,566.43 төгрөгийг, нийт 19,415,516.19 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Б.У******* нь 2025 оны 05 сарын 06-ны өдрийн байдлаар 58 хоног хугацаа хэтэрсэн. Тодруулбал: Үндсэн зээлийн үлдэгдэл 20,086,564.97 төгрөг, зээлийн хүү 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24,499.80 төгрөг, нийт 20,111,064.77 төгрөг төлөхөөр байна.

******* ХХКомпанийн зүгээс зээлдэгч Б.У******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Б.У******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Автомашины зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна.

Үүнд талуудын хооронд байгуулсан ******* дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ******* дугаартай Автомашины зээлийн гэрээ, дугаар Фидуцын гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 20,086,564.97 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 100 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,499.80 төгрөг, нотариатын зардалд 37,500.00 төгрөг, бүгд 20,148,564.77 (хорин сая нэг зуун дөчин найман мянга таван зуун жаран дөрвөн төгрөг далан долоон мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.У******* болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Цгээс гаргуулах, өр төлбөрийг барагдуулахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэж тодорхойлжээ.

3.Хариуцагч Б.У******* нь анх 2023 онд нөхөртэйгөө хамтран зээл авсан. Нөхөр машин худалдан авч, унаж байгаад өрөндөө хүнд өгсөн.Нөхөр П.Ц хорт хавдраар өвдсөний улмаас 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нас барсан. Иймд би гэрээний дагуу зээлийн төлбөрт 50 хувийг төлөхөд татгалзах зүйлгүй. Жилийн хугацаанд төлж барагдуулна. Нөхрийн үүргийн гүйцэтгэлийг хасаж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний хувьд 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хоёр хүүхэдтэйгээ түрээсийн байранд амьдарч байгаа тул нэхэмжилж байгаа үнийн дүнг бүхэлд нь төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

4.Хэрэгт авагдсан 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай Автомашины зээлийн гэрээ, мөн өдрийн *******-FA01 дугаартай Фидуцын гэрээ, ******* дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ зэрэг баримтуудаар хариуцагч Б.У******* нь ******* ХХК-аас дээрх зээлийг авсан үйл баримт тогтоогдож байна. (хх 9-26 хуудас)

 

5.Нэхэмжлэгч ******* ХХК нь зээлийн олгох үйлчилгээ эрхлэх эрх бүхий этгээд болох нь түүний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тодорхойлогдож байна.

6.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эргээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

7.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, мөн 452.2-т ...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, түүнчлэн мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймд дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагчаас зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

8.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,693 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У*******аас улсын тэмдэгтийн хураамжид 258,693 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.У*******аас 20,148,564.77 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,693 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У*******аас улсын тэмдэгтийн хураамжид 258,693 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ЖАВХЛАНТӨГС