Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 382

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Сэрчмаа,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Шүүгдэгч .Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...................овгийн ...............................холбогдох эрүүгийн ......................... дугаартай хэрийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...............оны .....дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, .......................боловсролтой, ..............дүүргийн .. дугаар хороо ......тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ..........................................................................................................................................Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

          Яллагдагч .....................нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2017 оны 9 дүгээр сарын 12-ны 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 5-р хороо, Яармагийн 2 дугаар гудамжны үзүүрт Х.Соната-5 маркийн .........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, мөн дүрмийн 2.7 а-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа, ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөочсөний улмаас явган зорчигч ....................................хөлөн дээгүүр дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

   - Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч .................шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч.....................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагийн орчим Яармагийн 2-р гудамжны үзүүрт ... халамцуухан ганцаараа зогсож байхад гудамжны үзүүрт эргээд саарал өнгийн жижиг тэрэг шороо манаргаж ирээд миний баруун хөл дэгүүр машиныхаа жолоочийн талын хойд дугуйгаар гараад .......баарны чиглэлтэй явахаар нь би хойноос нь босоод гүйх гэхэд хөл босохгүй унаад өгсөн. Тэгээд уг машины дугаарыг харахад .............гэсэн дугаар байсан байхаа би 103-ын эмчид ямар ч байсан тэр дугаарыг хэлсэн санагдаж байна. ...баруун хөлний шилбэ орчимд гэмтсэн, жолооч ...........надад хохиролд 1 машин нүүрс буулгаж өгсөн, одоо ахиад 1 машин буулгаж өгнө гэсэн, одоо надад жолооч .............................нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ /хх-20-22, 23-р тал/

 

Гэрч .........................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Яармагийн 2 дугаар гудамжны үзүүрт хашаа налчихсан байдалтай 50 орчим насны эрэгтэй бага зэргийн согтолттой хүн хэвтэж байхаар нь биед үзлэг хийхэд зүүн хөлний шилбэ хэсгийн доод 3/1 хэсгээр хугарчихсан байдалтай байхаар нь хөлөнд нь чиг тавьж боогоод ГССҮТөвийн хүлээн авах дээр хүлээлгэн өгөөд, 102 дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгсөн. ...би хөлөнд нь үзлэг хийх гээд өмдийг нь татахад автомашины ташуу дугуйны мөр байхаар нь цагдаад дуудлага өгсөн” гэжээ /хх-31-р тал/

 

Гэрч............... мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн орчим гэрээсээ гараад зүүн тийш Яармагийн 2-р гудамж ээжийнх рүүгээ алхаад явж байхад Яармагийн 2-р гудамжны үзүүрт Тулгаа ах хэвтэж байхаар нь“яасан бэ .....................ах” гэхэд “би босож чадахгүй байна, машин хөл дээгүүр гараад явсан” гээд надаа хэлэхээр нь би 103 дугаарын утас руу залгах гээд байж байхад хэдэн залуучууд 103 дуудсан байгаа гэж байсан” гэжээ /хх-50-р тал/

 

Гэрч ..........................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 12-ны 10 цагийн орчим гэрээсээ гараад Яармагийн эцсийн буудал дээр сууж байхад .......................улсын дугаартай саарал өнгийн жижиг тэрэгтэй ......................ирээд юу хийж сууж байгаан гэхээр нь хийсэн юмгүй гэхэд “ганц шил архи олж уухуу” гэхэд нь “тэгье” гэхэд “машин руу суучих” гээд намайг суулгаад... ......................надад 20.000 төгрөг байна гээд 0,75 литрийн 2 шил Ерөөл нэртэй архи аваад, Яармагийн 20 дугаар гудамжны үзүүрт ..............................автомашин дотор бид дөрөв авсан 2 шил архиа ууж байсан нэг сэргэсэн би гэртээ ирчихсэн байсан, би өөр зүйл мэдэхгүй байна” гэжээ /хх-53-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн шинжээчийн №12572 тоот дүгнэлтэд: “..............................биед баруун шаант болон тахилзуур ясны далд зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-57-р тал/,

Техникийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №153 тоот дүгнэлт: “..................................... нь Н.Sonata-2 маркийн .........улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. б.Явган зорчигч ..................нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах, 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна" гэх дүгнэлт /хх-82-83/

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хх-10-15/, Жолоочийн эрх хасагдсан лавлагаа Нямаа овогтой Баярсайхан /Улаанбаатар, Хан-уул, ЗХАБТХ-27.1, 2015/12/28,    2017/12/28, 2 жил, а/д П.Бадьмаа...” /хх-41/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “...Нямаа овогтой Баярсайханыг драйгер багаж ашиглан шалгахад 2,37% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” /хх-49/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-61-69/, Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “явган зорчигч Д.Тулгааг драйгер багаж ашиглан шалгахад 1.55% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл /хх-39/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38/, Ял шийтгэлийн хуудас /хх-44/, хохирол төлбөр барагдуулсан гэх баримт /хх-93-95/, хохирогчийн өвчний түүх /хх-104-111/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг: Шүүгдэгч ........................нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2017 оны 9 дүгээр сарын 12-ны 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 5-р хороо, Яармагийн 2 дугаар гудамжны үзүүрт Х.Соната-5 маркийн ...........................улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдалын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, мөн дүрмийн 2.7 а-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа, ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ..................................хөлөн дээгүүр дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн шинжээчийн №12572 тоот дүгнэлт, ......................................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Яармагийн 2-р гудамжны үзүүрт Тулгаа ах хэвтэж байхаар нь“яасан бэ....................... ах” гэхэд “би босож чадахгүй байна, машин хөл дээгүүр гараад явсан” гээд надаа хэлэхээр нь би 103 дугаарын утас руу залгах гээд байж байхад хэдэн залуучууд 103 дуудсан” гэх мэдүүлгээр /хх-50-р тал/ зэргээр,

 

Хоёр: Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь Хохирогч .....................“...2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагийн орчим Яармагийн 2-р гудамжны үзүүрт ... халамцуухан ганцаараа зогсож байхад гудамжны үзүүрт эргээд саарал өнгийн жижиг тэрэг шороо манаргаж ирээд миний баруун хөл дэгүүр машиныхаа жолоочийн талын хойд дугуйгаар гараад .... баарны чиглэлтэй явахаар нь би хойноос нь босоод гүйх гэхэд хөл босохгүй унаад өгсөн. Тэгээд уг машины дугаарыг харахад 87-10 гэсэн дугаар байсан.” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, Гэрч........................би хөлөнд нь үзлэг хийх гээд өмдийг нь татахад автомашины ташуу дугуйны мөр байхаар нь цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлгээр /хх-31-р тал/ мөн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээд дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч ..........................Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ..........................нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............................нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч .............................засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

.

Хохирол төлбөрийн хувьд

Хохирогч .....................нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрд нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.