Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 305/ШШ2026/00049

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

Нэхэмжлэгч: ***** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****холбогдох,

Үндсэн зээл 1,520,000 төгрөг, зээлийн хүү 893,710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167,435 төгрөг, нийт 2,581,145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** нь ***** ББСБ ХХК-тай 2023.08.28-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн ***** үүрэн телефоны ***** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. ***** нь уг гэрээний үндсэн дээр 2024.02.06-ны өдрөөс 2024.02.26-ны өдрийн хооронд 4 удаагийн хүсэлтээр нийт 1,520,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. ***** ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025.10.16-ны өдрийн байдлаар *****-ын үндсэн зээлийн үлдэгдэл 1,150,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 893,710 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 167,435 төгрөг, нийт 2,581,145 төгрөг байна. Үүнийг зээл тус бүрээр харуулбал:

Зээл авсан огноо

Зээлийн дүн

Ашигласан хоног

Үндсэн зээлийн үлдэгдэл

Зээлийн хүү

Нэмэгдүүлсэн хүү

Нийт дүн

2/6/2024

500,000

589

500,000

304,572

57,624

862,196

2/8/2024

750,000

587

750,000

409,640

75,963

1,235,603

2/8/2024

220,000

587

220,000

146,608

27,589

394,197

2/26/2024

50,000

569

50,000

32,890

6,259

89,149

 

1,520,000

 

1,520,000

893,710

167,435

2,581,145

***** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ***** ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 2,581,145 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

2. Хариуцагч ***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие *****-оос 2,581,145 төгрөгийн зээл авсан үнэн болно. Энэхүү зээлийг төлж барагдуулахаа амлаж байна. 2026 оны 01 сараас 2026 оны 04 сар хүртэлх хугацаанд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: зээлийн гэрээний үүрэгт нийт 2,581,145 төгрөгийг гаргуулах гэжээ.

3. Хариуцагч ***** нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,581,145 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,248 төгрөгийн тавин хувь болох 28,124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 28,124 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28,124 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 1,520,000 төгрөг, зээлийн хүү 893,710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167,435 төгрөг, нийт 2,581,145 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сараас 2026 оны 04 дүгээр сар хүртэл төлж барагдуулахаар хариуцагч ***** нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,248 төгрөгийн тавин хувь болох 28,124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 28,124 төгрөгийг улсын орлогоос мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28,124 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН