| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 305/2026/00012/И |
| Дугаар | 305/ШШ2026/00065 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 305/ШШ2026/00065
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: ***** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** холбогдох,
үндсэн зээл 395,000 төгрөг, зээлийн хүү 130,881.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,553.26 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 550,434.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч ***** нь 2025.08.04, 2025.08.05, 2025.08.06-ний өдрийн 78365 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж нийт Хаан банк ***** тоот дансанд 400,000.00 төгрөгний зээлийг ***** зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч *****-д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж ***** дугаараар холбогдож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд гаргасан хүсэлтдээ: *****ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй *****-т холбогдох иргэний хэрэгт хариуцагч ***** нь нэхэмжлэлийн шаардлагын дагуу төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хариуцагч ***** нь үндсэн зээл 395,000 төгрөг, зээлийн хүү 130,881.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,553.26 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 550,434.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,163.5 төгрөгийн тал хувь 8,581.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,581.75 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй, *****-т холбогдох үндсэн зээл 395,000 төгрөг, зээлийн хүү 130,881.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,553.26 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 550,434.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,163.5 төгрөгийн тал хувь 8,581.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,581.75 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН