| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2017/0170/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/116 |
| Огноо | 2018-05-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., 12.1.2.8., 12.1.2.10., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/116
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Хүчидэх гэмт хэргийг харгис хэрцгий аргаар, хохирогчийг тохуурхан доромжилж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч *******ыг Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.8, 2.10-т зааснаарзургаан жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.8, 2.10-т зааснаар зургаан жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж 40 хоног, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж 30 хоногийн хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг зургаан жил далан хоногийн хугацаагаар хорих ялаар тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4, Шүүхийн шийдвэр гүйэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2-т зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан зургаан жил далан хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч *******ын хоног цагдан хоригдсон 289 / хоёр зуун наян ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.7- д зааснаар шүүгдэгч *******оос 451000 төгрөг гаргуулж, хохирогч *******д олгож, хохирогч ******* нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулуу нэг ширхэг, хутга нэг ширхэгийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, тоос сорогчны төмөр хоолойг хууль ёсны эзэмшигч *******д буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 9 1.9-т зааснаар шүүгдэгч *******ын иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******од хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тооцсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжэээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА