Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 29

 

 

  2025       06        03                                               2025/ДШМ/0029

 

*******эд  холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Энхтулга, хохирогч түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Э.Эрдэнэчимэг, С.Отгонзаяа, цагаатгагдсан этгээд *******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны ******* дүгээр сарын 16ы өдрийн 2025/ШЦТ/99 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл болон хохирогч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******эд холбогдох эрүүгийн 2436002890070 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27ы өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн******* сумын ******* ******* ******* ******* ******* ******* *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: ПЮ88011434 регистрийн дугаартай.

2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас ******* нутаг дэвсгэрт улсын дугаартай приус- 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.4-т заасан "...тээврийн хэрэгслийн хурдыг суурын газрын гадна цагт 80км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно..." гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гарган, хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

4.1  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн 2436002890070 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, ургийн ийг цагаатгаж,

4.2 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

4.3  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогчийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүйг дурдаж,

4.4 Шүүгдэгч ******* нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 (арав) жилийн дотор өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэж,

4.5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг дурдаж,

4.6 Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл гаргаж байна. Шүүхээс шүүгдэгч *******эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ “...Хэдийгээр тээврийн хэрэгслийн жолооч , ******* нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байгаа боловч уг дүрмийн ямар заалтыг хэн, хэрхэн зөрчсөнөөс шалтгаалж зам тээврийн осол гарсан болохыг тогтоож түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх юм. Жолооч *******ийг Замын хөдөлгөөний дүрмийн *******.4-д заасныг зөрчсөн буюу хурд хэтрүүлснээс гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар улсын дугаартай приус-20 маркийн автомашины жолооч ******* нь эгнээ байрлалаар хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдсон, бөгөөд түүний хурд хэтрүүлснээс үүдэн осол гаргасан гэж буруутгах үндэслэл болохгүй..." гэсэн дүгнэлт хийсэн.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон гэрч нарын мэдүүлгээр хохирогч буюу цагаан өнгийн улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.4 "б"-р заалт буюу "Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ... б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд", 14.10-р заалт буюу "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн.

Хэрэгт авагдсан техникийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 08/43 дугаартай дүгнэлтэд улсын дугаартай УАЗ-469 маркийн авто машины жолооч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болж, улсын дугаартай Приус-20 маркийн автомашины жолооч ******* нь дүрэм зөрчсөн нь зам тээврийн ослоос учирч болох хохирлын хэмжээг зохих хэмжээгээр ихэсгэсэн гэж үзэж байна..." гэсэн дүгнэлт гарсан.

Шүүгдэгч ******* нь мөнгөлөг саарал өнгийн улсын дугаартай Приус- 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо суурин газрын гаднах замд зөвшөөрөгдөх хурдны дээд хэмжээг хэтрүүлсэн буюу 86.14 км/цагийн хурдтай явж байсан болох нь нотлогдсон.

Зам тээврийн осол гарахад хохирогчийн тээврийн хэрэгсэл унтарсны улмаас замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, зорчих хэсгийг чөлөөлөөгүй байсан. шүүгдэгчийн замын хөдөлгөөнд оролцохдоо зөвшөөрөгдөх хурдны дээд хэмжээг хэтрүүлсэн үйл баримтуудын хоорондын шалтгаант холбоо нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл болох юм.

Тээврийн хэрэгслийн жолооч "... хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчих" гэдэгт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно.

Учир нь шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа замын нөхцөлийг үл тоомсорлож, дүрэмд тогтоосноос өндөр буюу 86.14 км/цагийн хурдтай явсан буруутай үйлдэл нь хөдөлгөөнд аюул, саад учирсан нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсооход шаардлагатай зохист хугацаа, самбаачлах боломжийг үгүйсгэсэн байх бөгөөд энэ нь осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримттай шууд шалтгаант холбоотой байх тул түүний үйлдэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ажиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Зам тээврийн ослын үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой эрх зүйн хэм хэмжээний заалт зөрчигдсөн байх, ослын улмаас хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

Шүүх аливаа хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход уг шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж олж авсан, бэхжүүлсэн байх, түүний эх сурвалж тодорхой, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотолсон байх ёстой.

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм Тодруулбал, энэ гэмт хэрэгт гол ач холбогдол бүхий нотлох баримт нь "... жолооч хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн "ямар зүйл, заалтыг хэрхэн, яаж зөрчсөн" эсэх талаарх техникийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадалгаа" байдаг.Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхад шүүх "...шүүгдэгч *******ийн "гэм буруутай" гэх үйлдлээс бус хохирогч техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоогүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаагүй, захиргааны хэм хэмжээг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүй, түүнийг дагаж мөрдөөгүйгээс хүндэвтэр гэмтэл учирсан байна..." гэж дүгнэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн зөрчилд хамаарах тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад "...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл..."-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэж заасан. Гэтэл шүүх шүүгдэгч *******ийг цагаатгасан нотлох баримтын агуулгыг цагаатгах тогтоолд дурдаагүйгээс гадна яллах үндэслэл болж байсан нотлох баримтуудыг ямар учраас үгүйсгэсэн, үгүйсгэсэн талаарх баримтууд нь хэрэгт авагдсан бичгийн ямар нотлох баримтуудаар тогтоогдож байгаа талаар цагаатгах тогтоолд дурдаагүй байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны ******* дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/99 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6.Хохирогч , түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэдий хохирогч Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн боловч шүүгдэгч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.4-т заасан тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэний улмаас зам дээр зогсож байсан ХОЁ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлийн араас мөргөж, зам тээврийн осол гаргаж, хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны ******* сарын 16- ны өдрийн 2025/ШЦТ/99 дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгч *******ийг цагаатгаж шийдвэрлэхдээ жолооч *******ийг Замын хөдөлгөөний дүрмийн *******.4-д заасныг зөрчсөн буюу хурд хэтрүүлснээс гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдал нийцээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд дээрх гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаарддаг. Тус гэмт хэргийн улмаас хохирогч ийн биед хүндэвтэр хохирол учирсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн ******* Тээврийн хэрэгслийн хурд, *******.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. *******.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. *******.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. *******.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэх заалтуудыг зөрчсөн.

Эрүүгийн дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан "Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолд заагаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ түүний замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хурд хэтрүүлснээс үүдэн зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон гэдэг нотлох баримтад дүгнэлт өгөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйд гомдолтой байна.

Нөгөө талаасаа анхан шатны шүүхээс хохирогч ийг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж гэмт хэрэг гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж дүгнэвэл шүүгдэгч *******ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоос бус түүнийг гэм буруугүй гэж үзэх, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэл болохгүй. Иймд Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны ******* сарын 16- ны өдрийн 2025/ШЦТ/99 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

7. Хохирогч ийн өмгөөлөгч С.Отгонзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч С.Отгонзаяа миний бие 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хохирогч тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тухайд дараах тайлбарыг гаргаж байна. Замын хөдөлгөөний дүрмийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасан.

Тухайн осол болох газар нь суурины гаднах зам байсан бөгөөд уг зам дээр баримтлах хурд нь тус дүрмийн *******.4-т зааснаар 80 км хурдтай явах ёстой байсан. Гэтэл шүүгдэгч *******ийн өгсөн тайлбараас харахад эсрэг урсгалаас машин орж ирсэн бөгөөд тухайн машин гэрлээ шилжүүлээгүйн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсан гэдэг. Хэрэв үзэгдэх орчин хязгаарлагдсан бол тухайн үед жолооч машиныхаа ойрын гэрэлд замаа харах боломжтойгоор хурдаа тохируулан явж, эсхүл хөдөлгөөнөө зогсоож машиныхаа ойрын гэрэлд замаа харж хөдөлгөөнд оролцох боломжтой байсан. Гэтэл хавтаст 1 дүгээр хх-ийн 14 дүгээр хуудасны арын хэсэгт тэмдэглэсэн хэсэгт шүүгдэгч *******ийн машины хурд 86 км цагийн хурдтай байсан гэж үзэж байгаа. Мөн шүүгдэгч *******, Эрдэнэтогтох, Булган нарын мэдүүлгээр эсрэг талын урсгалаас машин орж ирээд үзэгдэх орчин хязгаарлагдсан энэ үед жолооч гэнэт тооромзолсон гэх мэдүүлэг байдаг. Ингээд үзэхээр тухайн үед зорчиж явж байсан хурд нь 86 км их хурдтай явж байсан бөгөөд тухайн үед тоормослоод барьсан хурд нь 86 байсан. Осол болсон цэг дээр ирэх үед Замын хөдөлгөөний дүрмийн *******.1, 2, *******.4-т зааснаар 80 км цагийн хурдыг барьж явж байсан бол хөдөлгөөнөө зогсоох үед тухайн машины хурд тэг болж байх ёстой байсан. Гэтэл огцом торомжлоод байхад 86 км болж байгаа нь шүүгдэгч нь тухайн үед маш өндөр хурдтай байсан гэсэн үг юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний дүрмийг зөв тайлбарлаж, хэргийн нөхцөл байдлыг зөв холбож хэрэглэж чадаагүй байна.

Хоёрдугаарт: Хохирогчийн хувьд маш их хэмжээний гэмтэл авсан бөгөөд олон хоногийн хугацаанд асаргаанд байсан хүн. Гэтэл Тэрбишийг зовоож байгаа зүйл нь сэтгэл санааны хохирол байгаа. Өөрөөр хэлбэл Тэрбиш нь залуу насныхаа ихэнх замыг уг зам дээр явж өнгөрүүлсэн. Уг зам нь Мөнххайрхан сумаас Ховд аймаг хүртэлх зам байдаг Тэрбиш гуайн нь өдийг хүртэл маш сонор, сэрэмжтэй явж замын хөдөлгөөнд оролцдог хүн байгаа юм. Гэтэл тухайн үед машин нь зайлшгүй унтарсан байгаа юм. Унтрах явцад Тэрбиш нь машиныхаа баруун талыг замаас гаргаж зогссон бөгөөд машиныхаа урд хэсэг рүү орж байтал араас нь машин ирж мөргөсөн байдаг. Хэрэв Замын хөдөлгөөний дүрэм болон шинжээчийн дүгнэлтэд зааснаар Тэрбиш гуай машиныхаа ар хэсэг рүү орчиж ослын тэмдэг тавих гээд явсан бол Тэрбиш гэх хүн дайруулаад ам нас нь хохирох байсан. Аз болж машиныхаа урд хэсэгт байсан учир Тэрбиш нь хүндэвтэр гэмтэл авсан нөхцөл байдал үүссэн байгаа юм.

Дээрх нөхцөл байдлаас харахад хурдаа хэтрүүлэн явсан жолоочийг цагаатгаж байгаа нь үндэслэлгүй юм. Хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийг хүндэвтэр гэмтэл гэж үзсэн “шаант ясны хугарал нь хүнд гэмтэлд хамаарна гэдэг нь Хууль зүйн сайдын тушаал дээр тусгагдсан байгаа учир хэргийг буцаах үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

8. Цагаатгагдсан этгээд *******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн. Шүүх хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн дүгнэлт хэрхэн няцаагдаж байгаа, шүүгдэгчийг цагаатгасан үндэслэлийг шүүхийн цагаатгах тогтоолд тодорхой ойлгомжтой байдлаар бичсэн. *******ийг 2024 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн орой 21 цагийн үед Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас ******* нутаг дэвсгэрт улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.4 дүгээр зүйлд "... тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно..." гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гарган, хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. 2024 оны 05 дугаар сарын *******-ны орой ийн жолоодож явсан улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл засмал зам дээр унтарч зогссон.

нь зам чөлөөлөөгүй, ослын дохионы гэрлээ асаагаагүй, ослын зогсолтын тэмдэг тавиагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байдаг. Шинжээчийн дүгнэлтээр *******ийг суурин газрын гадна зам, тууш замын алинаар нь зорчиж явсныг тогтоогоогүй. *******эд холбогдох хэргийг "Гэмт хэргийн шинжгүй" гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны ******* дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/99 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч , өмгөөлөгч Ж.Энхжаргал, Э.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хохирогч түүний өмгөөлөгч нарын гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Цагаатгагдсан этгээд ******* нь 2024 оны 5 дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас ******* нутаг дэвсгэрт улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.4-т заасан “...тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80км, тууш замд 100км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” Гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гарган, хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, “тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн прокурорын газраас *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Анхан шатны шүүх “жолооч *******ийн хурд хэтрүүлснээс үүдэн осол гарсан гэж үзэх үндэслэлгүй, харин хохирогч техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоогүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаагүй, захиргааны хэм хэмжээг буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүй, түүнийг дагаж мөрдөөгүйгээс хүндэвтэр гэмтэл учирсан байна.” гэх агуулгатай дүгнэлт хийж, *******эд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

4. Хохирогч , түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Э.Эрдэнэчимэг нар болон прокурор эсэргүүцэлдээ “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.1 Хэргийн үйл баримтын талаар

4.1.1 улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ийн тухайд:

Хэрэг учрал болох үед хохирогч ийн авто машинд хамт явж байсан гэрч Д.Сандагсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Хар-Ус нуур луу салдаг зам өнгөрөөд явж байтал гэнэт машины гэрэл муудлаа, яагаад байна аа гээд жолооч машинаа зогсоож унтраагаад буухаар нь би араас нь буугаад очтол жолооч машиныхаа хамрыг сөхчихсөн аккумуляторынхоо шонгийн толгойг цэвэрлэж үзээд болохгүй байна. Динам болохгүй байх шиг байна гээд реминийг нь чангалахаар машин доогуураа орсон. Тэр үед машины баруун дугуйны урд гэрэл тусгаж өгөөд зогсож байтал гэнэт машин пис гээд хүчтэй дуугарах шиг болохоор нь би цочоод ухартал ийн машин урагшаа өнхрөөд явсан. Тэгтэл жолооч машин доороо чирэгдэж 3-4 алхмын зайтай яваад машин доороосоо гарч ирсэн. ...Ослыг гэрэл асаагаагүй, зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй байсан” гэж,

Гэрч Б.Цэцэгбаяр, Ү.Батзаяа нар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Ослын тэмдэг байрлуулаагүй, тийм зав ч болоогүй байх. Жолооч машиныхаа хамрыг сөхөөд юм янзлаад байх шиг байсан” гэж тус тус мэдүүлсэн байна.

Эдгээр гэрч нарын мэдүүлгээр “ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь замыг бүрэн чөлөөлөөгүй, зорчих хэсгийн хөвөөн дээр автомашинаа зогсоосон, ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавих боломжит хугацаа хангалттай байсан” байна.

4.1.2 улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолооч *******ийн тухайд:

Хэрэг учрал болох үед цагаатгагдсан этгээд *******ийн авто машинд хамт явж байсан гэрч Б.Эрдэнэтогтох мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Тэгж байтал гэнэт улаан зам дээр цагаан саарал өнгийн УАЗ-469 машин гараад ирсэн. Тэгээд ******* тоормосоо гишгэсэн боловч машин нь зогсоогүй. ******* тухайн машины эсрэг урсгалаар дараад гарах боломж байсан боловч тухайн үед өөдөөс машин ирж таараад яах ч аргагүй тухайн зогсож байсан УАЗ-469 машиныг мөргөчихсөн. Жолооч машин мөргөх үед 85км цагийн хурдтай явж байсан” гэж,

Гэрч Булган мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...манай нөхөр ******* хоёр ар талын машин гэрлээ шилжүүлдэггүй юм байх даа, гэрэл нь гялбаад байх юм гээд ярилцаад явж байтал гэнэт жолооч ******* огцом тоормос гишгэнгүүт би нүдээ аньчихсан. ...хэдэн км цагийн хурдтай явсныг би мэдэхгүй байна, тухайн үед би ард сууж явсан, бас жаахан зүүрмэглэж явсан болохоор анзаараагүй юм.” гэж,

 Цагаатгагдсан этгээд ******* мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Би тухайн үед 86км цагийн хурдтай явж байсан санагдаж байна.” гэж тус тус мэдүүлсэн ба 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 08/43 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “жолооч *******ийг тухайн үед 86.14км цагийн хурдтай явсан” гэж тогтоосон байна.Дээр дурдсан гэрчийн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр “ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.4 дэх хэсэгт заасан буюу ... суурин газрын гадна цагт 80км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг 6.14км цагаар хэтрүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

 4.2 Хууль зүйн дүгнэлт.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр “харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зайлшгүй зогсолт хийсэн жолооч ослын дохионы гэрлээ асааж зогсох, уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулах үүрэгтэй” юм.

Өөрөөр хэлбэл харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зайлгүй зогсолт хийсэн жолооч 1-рт тээврийн хэрэгслийг замаас гаргах /өөрөөр нь гаргах боломжгүй тохиолдолд чирүүлж гаргах/,

2-рт тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүй тохиолдолд ослын дохионы гэрлээ асааж зогсох,

3-рт ослын дохионы гэрлээ асааж зогсох боломжгүй /гэрэл ажиллахгүй/ тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулах үүрэгтэй байна.

Гэтэл улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт зорчих хэсэг болон хөвөөн дээр зайлшгүй зогсолт хийсэн атлаа дээр дурдсан замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээс болж зам тээврийн осол гарсан байна.

Өөрөөр хэлбэл “зам тээврийн ослын улмаас УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан хор уршиг нь түүний Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Харин улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.4 дэх хэсэгт заасан буюу ... суурин газрын гадна цагт 80км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг 6.14км цагаар хэтрүүлсэн нөхцөл байдал нь учирсан хор уршигтай шууд бус шалтгаант холбоотой буюу “зам тээврийн ослоос учирч болох хохирлын хэмжээг зохих хэмжээгээр ихэсгэсэн” гэж үзэх боломжтой байна.

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээж, хохирогч , түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Э.Эрдэнэчимэг нарын гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны ******* дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/99 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч , түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Э.Эрдэнэчимэг нарын гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                         

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ОТГОНХИШИГ

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР