Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 387

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга А.Арай,

Улсын яллагч Б.Баярхүү,

Шүүгдэгч................, түүний өмгөөлөгч ..........................нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......овогт ..........................холбогдох эрүүгийн ............................................дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ........оны ... дүгээр сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,... настай, ................................боловсролтой, .................“...............” ХХК-д жолооч ажилтай, ам бүл .., Хан- Уул дүүргийн .. дугаар хороо, .................хотхоны....... дугаар байрны .... тоотод оршин суудаг, өмнө ял шийтгэгдэж байгаагүй. ..... овгийн .................................../

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч .....................нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “................” ХХК-ний арьс ширний үйлдвэрийн гал тогооны өрөөнд ................хувийн асуудлыг ажилчдын дунд ярьлаа” гэх шалтгаанаар нүүр рүү нь цохиж, зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч .............................шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.” гэв.

Хохирогч ....................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “…2018 оны 03 дугаар сарын 18-ний орой 18 цагийн үед компаний гал тогооны өрөөнд барваны засварчин ................, махлах машины ажилтан .....................................нартай 0,33 граммтай хараа нэртэй архи 2 шилийг хувааж уусан. Тухайн үед би их согтуу байсан ба нэг мэдсэн чинь ........................гал тогооны өрөөнд орж ирчихсэн, миний зүүн хацар, шанаа орчимд гараа атгаж цохихоор нь би түүнээс зугтааж гадагшаа гарсан. ..тухайн үед зүүн нүд доод хэсгээрээ хөхөрсөн, үүдэн дээд талын нэг шүд уначихсан байсан...дараа нь Оюунбэлэгтэй уулзахад “...ажил дээр очиход та архи уусан байсан, тэгэхээр нь би таныг ажилтай байж архи уулаа гэж хэлтэл та надтай маргалдахаар нь би таныг алгадсан” гэж ярьсан...ямар ч гэсэн ....................намайг цохихоор нь би түүнээс зугтаах хэрэгтэй гэж бодож байснаа л санаж байна..................... нь миний зүүн хацар, шанаа орчимд баруун гараа атгаж байгаад нэг удаа л цохисон ” гэжээ /хх-11-12-р тал/

Гэрч ......................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “…................ ах ...................г ахад би урьд нь захирлын ахын эхнэртэй унтаж, бэлгийн харьцаанд орж байсан” гэж ярьсан. Тэгтэл ........................уурлаад та яахаараа захирлын бэр эгчтэй унтдаг юм бэ гээд уурлаж босч ирсэнээ баруун гараараа .................ахын зүүн хацарруу 2 удаа хүчтэй алгадсан. Тэгээд л ................... ах гараад явсан...06 цаг өнгөрч байхад гал тогтооны зааланд буцаж орж ирэхэд .............................ах 2 сэрчихсэн архи хувааж уугаад сууж байсан. Тэр үед ..............ахын зүүн нудний доод зовхи орчимд хөхөрсөн байхаар нь би гайхаад би түүнд таны нүдний доод зовхи хөхөрсөн байна яасан бэ гэж асуутал тэрээр юу ч дуугараагүй” гэжээ. /хх-18-19-р тал/

Гэрч ....................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “…2018 оны 03 сарын 18-ны өдөр аав ажилдаа явсан. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед аавтай уулзахад нүд нь хөхөрсөн, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би аавыг гэр рүү явуулчихаад ажил дээр нь очиж захирлын жолооч ..............................гэдэг хүн зодсон гэдгийг нь мэдээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн” гэжээ /хх-28-30-р тал/ 

Гэрч ..............................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “…........................ах би тэр захирлын ахынх нь эхнэртэй унтаж байсан гэж хэлэхэд .......................баруун гарынхаа ар хэсгээр ........................нүүр рүү нь нэг удаа алгадсан. ..............ах нэг хэсэг нүүрээ дараад тонгойж байгаад үг дуугүй зугтаад гараад явсан....ажлаа хийж байгаад үүрээр 4 цагийн үед ажлаа дуусаад хоолны зааланд ороход ...................ороод ирсэн сууж байсан. Уруул хэсэгт нь бага зэрэг цус болсон байсан” гэжээ /хх-23-24-р тал/ 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шинжээч эмчийн  №3953 тоот дүгнэлтэд: “…......................биед зүүн хоншоор яс, хацар яс, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-32-р тал/

Шинжээч эмч ...........................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...зүүн хоншоор яс, хацар яс, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тухайн хэрэг болсон нөхцөлд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байсан. ...1 дүгээр шүдний булгарал нь бас шинэ...хоншоор яс, хацар яс, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Мөн ....................зүүн хоншоорын хөндийд бага хэмжээний шингэн /цус/-тэй байсан болохоор шинэ байх боломжтой. Хацар ясны нум цөмөрсөн хугарал нь шинэ байх боломжтой. Ямар нэгэн бороо үүссэн гэж бичигдээгүй байна” гэжээ /хх-35-36-р тал/

Ял шалгах хуудас /хх-41/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42/, шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримт /хх-43-47/, хохиролын баримт /хх-49-50/, хохирол төлсөн баримт /хх-86-87/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ...................................нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...................” ХХК-ний арьс ширний үйлдвэрийн гал тогооны өрөөнд ................“хувийн асуудлыг ажилчдын дунд ярьлаа” гэх шалтгаанаар нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн хоншоор яс, хацар яс, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн 1-р шүдний булгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлгээр болон шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон №3953 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч .....................холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч .......................оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд

Шүүгдэгч ......................нь мөрдөн байцаалтын шатанд 500.000 төгрөг, шүүхийн шатанд 50.000 төгрөг буюу нийт 550.000 төгрөгийн хохирол төлсөн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорин хохирол нөхөн төлсөн гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ........овогт .........................хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч .................450 нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ......................оногдуулсан 450.000 төгрөгийг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ................оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжилүүлсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ