| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2018/0367/Э |
| Дугаар | 388 |
| Огноо | 2018-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга А.Арай,
Улсын яллагч Б.Баярхүү,
Хохирогч Л.Б,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх ердийн журмаар хянан хэлэлцэхээр тогтоож, Б.М.Б холбогдох эрүүгийн 1810010150342 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..........р Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “..........” ХХК-ийн үйлвэр хариуцсан захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ......дүүргийн....... дугаар хороо, Шаравын гудамж, ..... дугаар байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ивээл” хотхоны 41В байрны 1201 тоот хаягт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.овогт М.Б.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч М.Б. нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Л.Б. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны орой Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах “Wings” нэртэй пабын гадна “манай ..... тодрууул намайг мууллаа” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Хохирогч Л.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Найзтайгаа хамт сууж байна гээд манай нөхөр дуудсан. Тэгээд би Эрдэнэбаттай яриа нийлээд нөхөрийнхөө талаар муу хэлсэн нь үнэн. Би анхандаа цагдаагийн байгууллагад хандахдаа шүүх хуралдаанд оролцох хэмжээнд ирнэ гэж бодоогүй. Нөхөр бид хоёр бага насны 3 хүүхэдтэй учир хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн ¹4910 тоот дүгнэлтэд: “…Л.Б. биед баруун нүдний зовхи, дух, чамархайд хаван цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-ын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29-р тал/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-44-45/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-58-66/, ял шалгах хуудас /хх-69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Б. нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Л.Ба. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны орой Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах “Wings” нэртэй пабын гадна “манай ....тодруул намайг мууллаа” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹4910 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б. дээрх үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Б.т холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Б.т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хохирогч Л.Б.г нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.