| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 2436000000174 |
| Дугаар | 31 |
| Огноо | 2025-06-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 31
2025 06 17 2025/ДШМ/31
*******од холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Д.Дуламжав, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******од холбогдох эрүүгийн 2436000000174 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгохишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 8, ах, эгч дүү нарын хамт амьдардаг, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* ургийн овогт ******* *******,******* регистрийн дугаартай,
2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан ******* нутаг дэвсгэрт 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хохирогч нь картаа гээгдүүлснийг олж картнаас 344,100 төгрөгийг дэлгүүрээс хүнсний зүйл худалдан авахад зарцуулан бусдын гээгдэл эд хөрөнгийг завшин хохирогч 344,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч Оръяас ургийн овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 07 (долоо) сарын хугацаагаар тэнсэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан тэнссэн хугацаанд "оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх" үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,
4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж,
4.5 Шүүгдэгч ******* нь 17 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,
4.6 Эрүүгийн 2436000000174 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж,
4.7 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди (CD) дискийг хэргийн хамт хадгалж,
4.8 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 7 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Тодруулбал Анхан шатны шүүх шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлалгүйгээр түүнд 07 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн.
Мөн шүүгч шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглээгүй боловч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан тэнссэн хугацаанд "оршин суух газар, ажил сургуулиа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад авсугай, 4 дахь заалтад "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай" гэж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн зөрчилд хамаарч байна.
Мөн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнсэхдээ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг нь харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно" гэсэн заалтыг зөрчсөн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг шүүх хэрэглэсэн тохиолдолд түүнд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр тусгасан байтал анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т "шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ, авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон", мөн зүйлийн 1.5 "шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх эсэх тухай"-г шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэж заасан. Гэтэл шүүх шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 17 хоногийг хэрхэн тооцсон, мөн түүнд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдвэрлэсэн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд ямар таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаараа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байгаа болохыг дурдаж байна.
Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан "Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн", мөн зүйлийн 1.3-д заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан ******* нутаг дэвсгэрт 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хохирогч ийн гээгдүүлсэн картыг олж уг картнаас нь 344,100 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг дэлгүүрээс худалдан авахад зарцуулан, бусдын гээгдэл эд хөрөнгийг завшин хохирогчид 344,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Анхан шатны шүүх “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж, шүүгдэгч ******* нь 17 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор “... Анхан шатны шүүх шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлалгүйгээр түүнд 07 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглээгүй боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад дурдаж бичиж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарна. Мөн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 07 сарын хугацаанд тэнсэхдээ үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглээгүй нь анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ. Түүнчлэн шүүгдэгчийн цагдан хоригдсон 17 хоногийг хэрхэн тооцсон, түүнд авагдсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрхэн шийдвэрлэсэн, цаашид ямар таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаараа тусгаагүй байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив...” гэжээ.
5.1 Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокурорын хүсэлтээр анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлийн бичлэгийг шинжлэн судлахад шүүхийн шийтгэх тогтоолд бичигдсэн тогтоох хэсэг нь тухайн шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй буюу
- тухайн шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалт нь шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бичигдээгүй,
- мөн шүүх хуралдаанд уншиж сонсгоогүй заалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бичсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
5.1.1 Өөрөөр хэлбэл 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 82 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн дуу-дүрсний бичлэгт шүүгч шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж сонсгохдоо:
"1. Шүүгдэгч Овьёос овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар *******од хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 17 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, дахин эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон, тэнссэн хугацаанд зөрчил үйлдэх юм бол ял оногдуулахыг тайлбарлаж, Эрүүгийн 2436000000174 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD хэргийн хамт хадгалсугай.
6. Шүүгдэгч *******од авсан цагдан хорих, таслах сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, хувийн баталгаа гарах, таслан сэргийлэх арга авсугай.
7. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гомдол шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, гэж уншиж сонсгоод шүүхийн шийдвэрийн үндэслэлээ товч танилцуулаад шүүх хуралдааныг хаажээ.
5.1.2 Харин шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн 243600000179 дугаартай хэрэгт авагдсан, бүрэн эхээр, бичгээр үйлдэж гаргасан Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэг болон тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд:
1. Шүүгдэгч Оръяас ургийн овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 07 (долоо) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан тэнссэн хугацаанд "оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх" үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч ******* нь 17 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
6. Эрүүгийн 2436000000174 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди (CD) дискийг хэргийн хамт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 7 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай” гэж бичиж, шийтгэх тогтоолд шүүгч гарын үсэг зурж баталгаажуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэлд гарын үсэг зурсан, мөн тэмдэглэлийг шүүгч хянаж, баталгаажуулан гарын үсэг зурж ёсчилсон байна.
Өөрөөр хэлбэл 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
Энэ нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй, мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй” бичигдсэн буюу шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.
5.2 Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн долдугаар бүлэгт тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг хуульчилсан бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн бол дээрх ерөнхий ангийн зохих хэм хэмжээг журамлаж шийдвэрлэх нь хууль хэрэглээний хувьд шүүхийн практикт тогтсон ойлголт юм. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******од хорих ял оногдуулахгүйгээр түүнд 07 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд мөн хамаарч байна.
6. Иймд дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1,7, 1.8-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
7. Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дараах зөрчил гаргасныг цаашид анхаарвал зохино. Үүнд:
7.1 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 501 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч *******ыг эрэн сурвалжилж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, эрэн сурвалжилж олж тогтоосон өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байх боловч уг захирамжийн дагуу шүүгдэгчийг хэзээ олж тогтоон, хэзээ цагдан хорих байранд шилжүүлэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс "шүүгдэгч *******ыг хэзээ цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад "шүүгдэгч ******* нь 17 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай" гэж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.
7.2 Анхан шатны шүүх 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 17 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.” Гэж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүх шүүгдэгч *******од хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасныг баримталж цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох шаардлагагүй болно.
7.3 Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт цагдан хоригдож байсан шүүгдэгч *******од хорин ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхдээ цаашид түүнд ямар төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх талаар шийдвэрлээгүй, шийтгэх тогтоолд бичээгүй орхигдуусан байна.
7.4 Мөн шийтгэх тогтоолын 8 дахь заалтад давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих хугацааг "7 14" гэж бичсэн нь ойлгомжгүй болжээ.
8. Давж заалдах шатны шүүхээс *******од холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч *******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг
хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ