Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 64

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 207/МА2018/00064

 

 

*******, *******, *******

нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2018/00261 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

*******д 9.500.000 төгрөг, *******д 2.700.000 төгрөг, *******т 2.500.000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Д.Бурмаа, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* миний бие өөрийн танил Ч.Тунгалагаар дамжуулан Л.Бурмаад 9.500.000 төгрөг, ******* би өөрийн танил Ч.Тунгалагаар дамжуулан ******* 2.700.000 төгрөг, ******* би өөрийн танил *******, Ч.Тунгалаг нараар дамжуулан Л.Бурмаад 2.500.000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн бөгөөд уг зээлдүүлсэн мөнгөө Ч.Тунгалаас бид хүүгийн хамт хүлээн авч бидний хоорондох тооцоо дууссан байсан.

Гэтэл 2016 онд Ч.Тунгалаг нь ******* холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар биднээр дамжуулан Ч.Тунгалаг нь ******* шилжүүлэн зээлсэн мөнгийг зээлсэн гэж үзэх үндэслэлгүй, харин биднийг Д.Бурмаагаас нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн байсан. Үүнийг үндэслэн Ч.Тунгалаг нь биднийг Орхон аймгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өгч ******* би 9.500.000 төгрөг, ******* би 2.700.000 төгрөг, ******* би 2.500.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба бидний зүгээс дээрх мөнгийг шүүгчийн захирамжийн дагуу Ч.Тунгалагт төлсөн. Ийнхүү бидний зүгээс дээрх мөнгийг өөрсдөө төлсөн тул жинхэнэ зээлдэгч болох Д.Бурмаагаас нэхэмжлэх эрх үүссэн гэж үзэж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Д.Бурмаа Ч.Тунгалагаар дамжуулан биднээс зээлсэн мөнгөө төлөхгүй байгаа тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Иймээс Д.Бурмаагаас *******д 9.500.000 төгрөг, *******д 2.700.000 төгрөг, *******т 2.500.000 төгрөг тус тус гаргуулан бидэнд олгож биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Бурмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Дээр нэр дурьдсан хүмүүсийг би танихгүй. Мөнгө зээлэх гэж ярьж харьцаж байгаагүй. Ч.Тунгалаг гэдэг эмэгтэйгээс мөнгө зээлж авч байсан. Тэр хүн цаашаа эдгээр хүмүүсээс авч өгсөн гэж байгаа бол би авсан мөнгөө бүгдийг төлж дуусгасан. Энэ талаар шүүхийн шийдвэр гарсан. Д.Тунгалаг нь дээрхи хүмүүсээс юун мөнгө нэхээд тэд яагаад түүнд мөнгө төлөх болсныг би мэдэхгүй, бас мэдээгүй. Яагаад Д.Тунгалагт өгсөн мөнгөө надаас нэхэж байгааг ойлгохгүй байна. Дээр нэр дурьдсан хүмүүсийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2018/00261 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан Д.Бурмаагаас 9.500.000 төгрөг гаргуулах *******гийн, 2.700.000 төгрөг гаргуулах *******ын, 2.500.000 төгрөг гаргуулах *******ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 58.150 төгрөг, *******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54.950 төгрөг, *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 166.950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Гэтэл хэрэгт авсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Оюунчимэг болон Ариунжаргал нар өөрийн данснаас хариуцагч Д.Бурмаагийн дансанд шилжсэн тухай нотлох баримт байсаар байтал үүний эрх зүйн харилцааг тодорхойлохгүйгээр шаардах эрхийг үндэслэлгүй гэж байгаа ойлгомжгүй байна. Мөн Намсрайсүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, иргэн Тунгалагийн гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдсоор байтал шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч ******* холбогдуулан нэхэмжлэгч ******* 9.500.000 төгрөг, ******* 2.700.000 төгрөг, ******* 2.500.000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.Бурмаа ...эдгээр хүмүүстэй мөнгө зээлэх гэж ярьж харьцаж байгаагүй, Тунгалагаас зээлсэн мөнгөө төлж дуусгасан, энэ талаар шүүхийн шийдвэр гарсан" гэх тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх *******гийн 9.500.000 төгрөг, *******ын 2.700.000 төгрөг, *******ийн 2.500.000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагууды бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч нарын 2012-2013 онд зээлдүүлсэн дээрх мөнгийг Ч.Тунгалаг нь цалингийн зээл авч улмаар нэхэмжлэгч *******д 18.028.000 төгрөг, *******д 3.260.000 төгрөг, *******т 3.540.000 төгрөг төлсөн, Ч.Тунгалаг нь шүүхийн шийдвэрийн үндсэн дээр эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаснаар нэхэмжлэгч нар анх зээлсэн мөнгөө 2017 оны 8 дугар сард буцааж төлсөн болох нь хэрэгт авагдсан анхан шатны шүүхий 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 451 дугаар шийдвэр, шүүгчийн захирамж, дансны хуулбар, зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдааны шатанд гэрч Ч.Тунгалагын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байхад шүүх ...нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр гарснаас хойш шаардах эрхээ хэрэгжүүлэх болсон гэж байгаа нь үндэслэлгүй, ...шүүхийн шийдвэр гарахаас өмнө хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Д.Бурмаагийн эзэмшлийн 5090163177 тоот дансанд нэхэмжлэгч ******* 2 удаа нийт 2.500.000 төгрөг, нэхэмжлэгч ******* 1 удаа нийт 2.700.000 төгрөг тус тус бэлэн бусаар шилжүүлсэн байх ба хариуцагч Д.Бурмаа ...нэхэмжлэгч нараас мөнгө зээлж аваагүй, Ч.Тунгалагаас зээлсэн мөнгийг буцааж төлсөн гэх тайлбар, татгалзлалаа, нэхэмжлэгч ******* 9.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна нэхэмжлэгч *******, ******* нарын мөнгө шилжүүлсэн огноо хариуцагч Д.Бурмаагийн Ч.Тунгалагаас 9.000.000 төгрөг, 6.000.000 төгрөг тус тус зээлж авсан огноотой зөрүүтэй байна.

Харин Ч.Тунгалаг нь нэхэмжлэгч *******д 840.000, *******т 760.000 төгрөг төлсөн тул тэдний бэлэн бусаар шилжүүлсэн 2.700.000 төгрөг, 2500.000 төгрөгнөөс тус тус хасч хариуцагч Д.Бурмаагаас нэхэмжлэгч *******д 1.860.000 төгрөг, нэхэмжлэгч *******т 1.740.000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон нэхэмжлэгч ******* 9500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан ...хариуцагч Д.Бурмаагийн дансанд мөнгө шилжүүлсэн болох нь нотлогдсон байхад шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2018/00261 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд *******гийн -9.500.000 төгрөг, *******ын -2.700.000 төгрөг, *******ийн -2500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг хариуцагч Д.Бурмаагаас 1.860.000 төгрөг гаргуулж *******д, 1.740.000 төгрөг гаргуулж *******т тус тус олгож, *******гийн - 9500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, *******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 760.00 төгрөг, *******ын нэхэмжлэлийн шаардагаас 860.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж.

Шийдвэрийн 2 дахь заалтанд Д.Бурмаагаас 1.740.000 төгрөг гаргуулж *******т, .1.860.000 төгрөг гаргуулж *******д тус тус олгосугай гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөг, *******ын төлсөн 58.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгож, нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа тушаасан 166.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

Б.ОЮУНЦЭЦЭГ