| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 181/2024/03571/И |
| Дугаар | 191/ШШ2025/08358 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/08358
2025 10 06 191/ШШ2025/08358
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ........... тоот хаягт оршин суух, Х овогт Т.У /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. тоот хаягт байрлах, Г ХХК /РД:000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 92,160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.У шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Тус шүүхэд хянагдаж буй иргэн Т.У-ийн нэхэмжлэлтэй, Г ХХК-д холбогдох нөхөн төлбөрт 92,160,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Г ХХК-иас Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т заасан нөхөн төлбөрөөс тодорхой хэмжээний төлбөр төлж барагдуулсан тул нэхэмжлэгч Т.У миний зүгээс Г ХХК-д холбогдуулан цаашид нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүхэд гаргасан нөхөн төлбөрт 92,160,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.У нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 92,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т заасан нөхөн төлбөрөөс тодорхой хэмжээний төлбөр төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Т.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 309,375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.У-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.06.24-ний өдөр төлсөн 618,750 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Г ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 92,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Т.У-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 309,375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.У-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.06.24-ний өдөр төлсөн 618,750 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА