| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2025/02504/И |
| Дугаар | 307/ШШ2025/02041 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 307/ШШ2025/02041
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/02504/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суух хаягтай Н******* овогтой Н*******ын хүсэлттэй,
Х.Д*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Н******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
...Миний бие Х.Д*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Х.Д*******гийн оршин суух хаяг тодорхой болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.Н******* нь Х.Д*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Иймд хүсэлт гаргагчийн ...Миний бие Х.Д*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Х.Д*******гийн оршин суух хаягт тодорхой болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэх нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг, төрийн сангийн орлогоос 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Н.Н*******ын Х.Д*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь ...Миний бие Х.Д*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Х.Д*******гийн оршин суух хаяг тодорхой болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг, төрийн сангийн орлогоос 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Н*******ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС