| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/04093/И |
| Дугаар | 191/ШШ2026/00351 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Төлбөр төлөгчийн цалин хөлс, түүнийтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулсан маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2026/00351
2026 01 05 191/ШШ2026/00351
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: ********* хаягт оршин суух, ******* овогт Г******* Т******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* хаягт байрлах ******* ******* ******* ******* /рд:*******/-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Г.Т******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г.Т******* миний бие "******* ******* *******" ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн "Хамтын ажиллагаа хариуцсан ахлах зөвлөх"-ийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ажилдаа хариуцлагатай ханддаг байсан бөгөөд сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.
Гэтэл 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №300/24 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 83.2, 42.2.3, 7.1.2, 7.1.3, Хөдөлмөрийн гэрээний 7в, 9.2.1-ийн и, Ажлын гүйцэтгэл хөдөлмөрийн сахилгын тухай журмын 3.2.2.3, Ёс зүйн дүрмийн 1а, 6г, Хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлыг хангах тухай журмын 2.2.2, 2.4, 4.2 дахь хэсгийг тус тус үндэслэн компанийн ажилтныг дээрэлхэх, дарамт үзүүлэх, сэтгэлзүйн дарамтад оруулж, компанийн бодлого журамд заасан ажилтны ёс зүй, зан хандлагын тэвчишгүй, хөнгөрүүлэн үзэх боломжгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр 2024.06.17-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Миний бие дээрх тушаалын үндэслэлийг үл хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь миний бие ямар нэг байдлаар ажилтныг дээрэлхэж, дарамталсан, тэвчишгүй орчин бүрдүүлсэн, гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж байгаагүй.
Гэтэл 2024 оны 06-р сарын 17-ны өдөр намайг ажлаас чөлөөлж, Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхэнд ноцтойгоор халдсан үйлдэл гаргасан тул 2024 оны 07-р сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд гомдол гаргасан боловч ажил олгогчийн зүгээс хуульч, өмгөөлөгч н.Н нь тус хурлаар эвлэрэх боломжгүй шүүхээр шийдвэрлүүл гэх саналыг гаргасан.
Иймд ажил олгогчийн үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан миний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
Нэхэмжлэлийн шаардлага : Ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул урьд эрхэлж байсан байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд гаргуулж, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай гэжээ.
Дээрх гомдлын шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөл бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэжээ.
1.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ.
1. Нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Компанид холбогдуулан:
1) "урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож,
2) ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах,
3) нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилтийг хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх (цаашид "Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх)-д гаргасан.
2. Энэхүү эвлэрлийн гэрээгээр Талууд сайн дурын үндсэн дээр талуудын хооронд үүсэн маргааныг бүрэн шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү асуудлаар цаашид төрийн болон төрийн бус, бусад аливаа байгууллага, гуравдагч этгээдэд гомдол, хүсэлт гаргахгүй болно.
3. Нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 3.А (РД:)-д олгосон итгэмжлэл (1хх-03 хуудас)-ийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрх олгогдсон болно. Итгэмжлэл нь хүчинтэй байгаа болно.
4. "" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаас 2024 оны 08 дугаар сарын 15-нд Т.Н (ҮД:)-д олгосон итгэмжлэл (1хх-19хуудас)-ийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрх олгогдсон болно. Итгэмжлэл нь хүчинтэй байгаа болно.
5. Аль ч талд энэхүү Эвлэрлийн гэрээний тал болон оролцохыг албадан шахаагүй, айлган сүрдүүлээгүй. Талууд энд заасан нөхцөл болзлыг уншиж танилцаж, ач холбогдлыг нь бүрэн дүүрэн ойлгосон болно.
6. Энэхүү Эвлэрлийн гэрээ нь Нэхэмжлэгч болон " ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
2. ТАЛУУДЫН ХАРИЛЦАН ТОХИРОЛЦСОН НӨХЦӨЛҮҮД
1. Талууд харилцан тохиролцсон нөхцөл:
1.1 " ХХК нь нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацаа (ажлаас халагдсан өдрөөс энэхүү Эвлэрлийн гэрээ байгуулах өдөр хүртэл)-ны олговорт татвар, нийгмийн даатгалын шимтгэл суутгасны дараах цэвэр дүн 180 сая (нэг зуун наян сая) төгрөгийг олгоно.
1.2 Хариуцагч " ХХК нь нэхэмжлэгч Г.Т*******д олгох дээрх 1) дэх хэсэгт заасан олговор, хугацаанд ногдох татвар, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцан төлж, нөхөн бичилтийг хийлгэнэ.
1.3 Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж ажилдаа эргэн орохгүй.
2. Шүүх энэхүү Эвлэрлийн гэрээг баталгаажуулан захирамж гаргаж, Талууд захирамжийг гардан авснаас хойш, хариуцагч нь хуанлийн 30 хоногийн дотор эвлэрлийн дүн 180 сая (нэг зуун наян сая) төгрөгийг Нэхэмжлэгчийн "" банкны дугаартай данс руу шилжүүлж уг дунд ногдох татвар, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хариуцан төлж, нөхөн бичилтийг хийлгэнэ.
Төлбөрийг шилжүүлснээр талууд нь цаашид нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсгэхэд хүргэсэн үйл явдал, баримт нотолгоотой холбоотойгоор аливаа хууль, эрх зүйн үйлдэл хийхгүй, ямарваа нэг нэхэмжлэл, гомдол эсвэл хүсэлтийг шүүхэд дахин гаргахгүй болно.
3.БУСАД ЗААЛТ
1. Энэхүү Гэрээний нөхцөл, болзлуудыг Нэхэмжлэгч болон "" ХХК-ийн эрх хүлээн авагч буюу залгамжлагч нар мөн биелүүлэх болон дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
2. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж талууд тус бүр нэг эх хувийг хадгална, нэг хувийг "Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх-д хүргүүлнэ.
3. Талууд нь энэхүү Гэрээ, түүний нөхцөл, нэхэмжлэл, түүнийг шийдвэрлэсэн байдалтай холбоотой аливаа баримт, мэдээллийг гуравдагч этгээд, хэвлэл мэдээлэл, цахим орчинд шууд болон шууд бус байдлаар, аливаа арга, хэлбэрээр тараахгүй, түгээхгүй, нийтлэхгүй, ямар нэг зорилгоор эсвэл ашиг олохын тулд ашиглахгүй ба хуульд заасан эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргуулан авахаар шаардсанаас бусад тохиолдолд баримт, мэдээллийн нууцлалыг хадгалах, задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
Талууд энэхүү Гэрээний төслийг хэлэлцэх, байгуулахад тус тусын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулсан бөгөөд гэрээний нөхцөлтэй бүрэн танилцаж, ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа болохыг үүгээр баталгаажуулан гарын үсэг зурав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Т******* нь хариуцагч ******* ******* ******* *******-д холбогдуулан
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Т******* нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, хариуцагч ******* ******* ******* ******* нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 180,000,000 төгрөгийг 30 хоногийн дотор нэхэмжлэгчийн ХААН банк ХК дах дугаартай дансанд шилжүүлэх, уг дунд ногдох татвар, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхээр зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч Г.Т*******аас 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр З.Ад 3 /гурав/ жилийн хугацаатай, хариуцагч ******* ******* ******* *******-иас 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Т.Нд 3 /гурав/ жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон байна. /хх 3, 19/
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 180,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1,057,950 төгрөгийн тал хувь болох 528,975 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* *******-иас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нгийн, нэр бүхий ажилтны цахим шуудангийн хаягаас илгээсэн зурвас, түүнд хавсаргасан сургалтын баримт, хяналт шалгалтын тайланд үзлэг хийлгэх хүсэлтийг хангасан байх ба зохигч эвлэрч байх тул тэрээр уг хүсэлтээс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй. /хх 207-216/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г.Т*******ын нэхэмжлэлтэй, ******* ******* ******* *******-д холбогдох иргэний хэрэгт,
нэхэмжлэгч Г.Т******* нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзаж, хариуцагч ******* ******* ******* ******* нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 180,000,000 төгрөгийг 30 хоногийн дотор нэхэмжлэгчийн ХААН банк ХК дах дугаартай дансанд шилжүүлэх, уг дунд ногдох татвар, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхээр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ******* *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 528,975 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* ******* ******* ******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ