| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 2337000140027 |
| Дугаар | 33 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 33
2025 06 24 2025/ДШМ/33
Г.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа *******лж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Оюунцэцэг (цахимаар), шүүгдэгч Г.Батбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал *******лж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.Батбаярт холбогдох эрүүгийн 2337000140027 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгохишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 10-нд Ховд аймгийн ******* суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн механикч мэргэжилтэй, ******* ******* У******* ******* ******* ******* *******, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* ******* У******* оршин суудаг, урьд Ховд аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай сангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар ял шийтгэл байсан гэх регистрийн дугаартай.
2. Шүүгдэгч Г.Батбаяр Ховд аймгийн ******* ******* У******* ******* нутаг дэвсгэрт 2023 оны 04 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн орчимд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн тэй маргалдаж улмаар түүний цээжин тус газар зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн доод хэсэгт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, ходоодны их махны хэсэгт зүсэгдэж шарх, өрцний зүүн хэсэгт зүсэгдэж цоорсон шарх, хэвлийн хөндийд цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас Г.Батбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх:
4.1 Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Г.Батбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,
4.2 Шүүгдэгч Түмэн-өлзий Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.3 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батбаярт 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батбаярт оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000,000 төгрөгөөр торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
4.6 Шүүгдэгч Г.Батбаярт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй /хаалттай/ хорих ангид даалгаж,
4.7 Эрүүгийн 2337000140027 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Батбаяр нь бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн хуванцар бариултай хутга, саарал өнгийн цамц, хөх цэнхэр өнгийн малгайтай цамц, бор өнгийн куртик, майк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
4.8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Батбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
4.9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд "... Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, мэтгэлцээнийг дүгнэн үзээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авч хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Энэ хэргийн хувьд болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан шинж байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Батбаярын хохирогчийг хутгалсан үйлдэл нь санаатай гэмт хэргийн шинжийг хангаж байх боловч санаатай гэмт хэргийн нэмэгдэл шинж болох сэтгэл санааны гэнэтийн цочролд орсны улмаас уг үйлдлийг хийсэн гэх нөхцөл байдалд дүгнэлт өгөх нь зүйтэй. ... Иймд шүүгдэгч Г.Батбаярыг хохирогчийн зүй бус үйлдэл, довтолгооноос шалтгаалан сэтгэлзүйн гэнэтийн цочролд орж, сэтгэл санааны хэвийн байдал алдагдаж, гэнэтийн довтолгооноос өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогч М.Баасангэрэлийг хутгалсан" гэсэн дүгнэлтийг хийж гэмт хэрэг гарах үеийн хохирогч, шүүгдэгч нарын харилцааны талаарх үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу "Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах" гэмт хэрэгт түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолын "Тодорхойлох нь" хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой тусгаагүй байна.
Мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас үнэлж, дүгнэхэд хохирогч ийн зүгээс шүүгдэгч Г.Батбаярыг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автуулж сэтгэцийн хэвийн байдал алдагдуулсан нөхцөл байдал бий болоогүй байхад анхан шатны шүүх "шүүгдэгч Г.Батбаярыг хохирогчийн зүй бус үйлдэл, довтолгооноос шалтгаалан сэтгэлзүйн гэнэтийн цочролд орж, сэтгэл санааны хэвийн байдал алдагдаж, гэнэтийн довтолгооноос өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогч М.Баасангэрэлийг хутгалсан" гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болжээ.
Цочрон давчдалт нь тодорхой нөхцөл байдлын улмаас хүчтэй цочмог үүсэж, агшин зуур явагддаг сэтгэцийн байдал юм. Эрүүгийн хуульд өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах" гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах" гэмт хэргээс ялгагдана. Санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотой, түргэн зуур болдог онцлогтой.
Мөрдөн байцаалтын шатанд цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд хохирогч нь гэмт хэрэг гарахаас 5-6 хоногийн өмнө Ховд аймгийн ******* ******* У******* ******* иргэдийн нийтийн хуралдааны үеэр шүүгдэгч Г.Батбаярт хандаж "...2022 онд ******* баяр наадам дээр барьсан 2 ширхэг жорлонгийн тайлангаа тавиач ээ. Тэр жорлонтой жорлонгүй баяр болдог байсан шүү дээ гээд хоёр удаа асуусан. Тэгтэл эхний дээр нь хариулсангүй, 2 дахь удаа асуухад чи ямар даварсан гөлөг вэ, чамтай тусгай уулзана гэж хуруугаараа заасан" гэх асуудлыг хөндөж ярьсан байдаг. Прокуророос хохирогч ийн бусдын орон байранд хэрүүл маргаан үүсгэж танхайрсан хууль бус, зүй бус үйлдэл нь шүүгдэгч Г.Батбаярын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд харин шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан "Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах" гэмт хэргийн тухайд мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах" гэмт хэргээс субъектив талын нэмэгдэл шинжээрээ ялгагдаж, зүйлчлэлд нөлөөлдөг болно.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Г.Батбаярын үйлдэлд онолын болон хууль зүйн талаас нь бодитой дүгнэлт хийхгүйгээр урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас бий болсон маргааныг шүүгдэгчийн хувьд хохирогчийн зүй бус үйлдэл, довтолгооноос шалтгаалан сэтгэлзүйн гэнэтийн цочролд орж, сэтгэл санааны хэвийн байдал алдагдаж, гэнэтийн довтолгооноос өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогч М.Баасангэрэлийг хутгалсан гэж дүгнээд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.4-д зааснаар зүйлчилж зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь илтэд хэргийг буруу зүйлчилж, шүүгдэгчид ял завшуулж байгаа нөхцөл байдал гэж үзэж байна
Мөрдөн байцаалтын шатанд цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хохирогч М.Баасангэрэл, гэрч Б.Пушкий нар нь гэрч гийн гэрт дотор байсан ширээн дээр шүүгдэгч Г.Батбаярын дарж хоолойг нь боож цохисон талаар хэргийн оролцогч нар мэдүүлээгүй. Энэ нь гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Муусайн Ардчилсан намын төсвийн мөнгө идчихээд Хаус барьж авсан даварсан авгай байна гээд намайг түлхэж унагаагаад ороод ирэхээр Г.Батбаярт энэ хүмүүс ямар аймаар хүн бэ гэж хэлтэл Г.Батбаяр гарч ирсэн. Г.Батбаяр савхин куртиктай залуу барилцаж, хойноос нь хамт орж ирсэн залуу орж ирэхээр би хаалгаар гараад савхин куртиктай залуугийн араас татахад бүгдээрээ зууралдаад коридорт гарч ирэхээр орхиод цагдаа дуудахаар гарч явсан. Миний араас савхин куртиктай залуу ирж, намайг барьж аваад цагдаад битгий хэлээрэй гээд явуулахгүй байсан.... хэсгийн төлөөлөгч ирээд энэ танай хутга мөн үү гэж үзүүлэхэд ягаан иштэй, манай цоохор хутга байсан. Би мах идэх гээд ширээн дээр тавьсан хутга мөн байсан. ... Манай гэрт зодоон болоогүй. Үүднээс коридорт гаргачихсан юм" гэх мэдүүлгээр тогтоогддог.Гэтэл анхан шатны шүүх гэрч нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрхэн өөрчилж байгаа нөхцөл байдалд, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг ойлгомжтой бөгөөд тодорхой дурдаагүй байна. Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн нь хэргийн хохирогч , гэрч Б.Пушкий нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч гийн гэрчээр өгсөн болон мэдүүлгийн газар дээр шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж, бусад нотлох баримтуудын үнэлж байгаа талаараа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
6. Шүүгдэгч Г.Батбаяр, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд ******* ******* Улаан толгой ******* ******* даргыг 4 жил хийсэн. Энэ хугацаанд би тэр хүмүүстэй эелдэг зөөлөн харьцдаг байсан. Багийн иргэдийн нийтийн хурлаар дээрх хүмүүс нь согтуу орж ирээд над руу дайрч эхэлсэн.
Ингэхдээ намайг тендер авч будлиулсан гэдэг зүйлийг хэлсэн. Би тендер авч будлиулсан зүйл байхгүй. Би тухайн тендерийг авч шалгаруулаагүй. Тухайн хүмүүс нь буруу зөрүү мэдээлэл авч над руу дайрсан байх. Түүнээс биш тэр хүмүүстэй өш хонзон ямар нэгэн зүйл байхгүй. Энэ асуудлаар болж 2-3 жил шалгуулж байна. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна. М.Баасангэрэл манай хадам ээжид тэжээл өгсөнгүй гэж хэрүүл маргаан хийсэн, 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүгдэгч Г.Батбаяртай гудамжинд согтуу таарсан, машинтай явж байхад нь урдуур нь зам хөндлөн гарч хажуугаар нь сигналдаж өнгөрсөн. Тухайн үед Г.Батбаярыг заамдаад маргаан болсон. Улмаар орой нь Г.Батбаяр, нарын гэрийн хаалгыг ээлжилж цохиод хаалганы бариулыг эвдэж, иргэн гийн хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийж гэрт нь нэвтэрсэн, шүүгдэгч Г.Батбаярыг эсрэг чиглэсэн довтолгоо үүссэн нөхцөл байдал бий болсон болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна гэж шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, мэтгэлцээнийг дүгнэн үзээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Батбаярын хохирогчийн хутгалсан үйлдэл нь санаатай гэмт хэргийн шинжийг хангаж байх боловч гэмт хэргийн нэмэгдэл шинж болох сэтгэл санааны гэнэтийн цочрол орсны улмаас уг үйлдлийг хийсэн гэж дүгнэсэн. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах буюу аффект гэдэг нь сэтгэцийн огцом өөрчлөлт, гэнэтийн сэтгэл хөдлөл, түүний илэрхийлэл маш хүчтэй бөгөөд богино хугацааны сэтгэл хөдлөл, айдас, уур бухимдал, богино хугацааны солиорол, бухимдаж, бачимдах зэргээс болж хурдан илэрдэг сэтгэцийн богино хугацааны явц, ухамсрын ноцтой өөрчлөлт, үйл ажиллагаагаа хянах чадвараа алдах үйл явц гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл хөдлөлөө зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт маягаар хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал юм. Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлага хангасан байна. Мөн анхан шатны шүүх нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
5.1 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр болсон Ховд аймгийн ******* ******* У******* ******* иргэдийн нийтийн хуралдааны үеэр хохирогч нь “тендерээр баригдсан гэх 2 жорлонгийн талаар” асуулт асууж, улмаар манай хадам ээжид өвс тэжээл өгөөгүй гэж Г.Батбаяртай маргалдсан, мөн гудамжинд машинтай явж байхдаа сигналдаж өнгөрхөд Г.Батбаяр нь гүйцэж түрүүлэн Г.Болдоогийн гэрийн гадна ирж шахаж зогсоогоод машинаас бууж ирээд хоорондоо маргалдсан зэрэг урдын таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр Г.Батбаяртай уулзахаар 2023 оны 04 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед , Б.Пушкий нар нь согтуу байхдаа Г.Батбаярын гэрт ирж, Г.Батбаяр болон гийн гэрийн хаалгыг хүчтэй цохиж, Г.Батбаярыг дуудсан, хаалга онгойлгосон гаас Г.Батбаярыг асууж гийн гэрт орж үүдний хэсэгт зогсоод “Ардчилсан намын мөнгөөр Хаус барьж авсан пизда нар байна ш дээ” гэх зэргээр маргалдан г түлхэж унгаасаны дараа Г.Батбаяр нь Янжмаагийн гэрийн ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд ширээн дээр байсан хутгыг авч хохирогч ийн цээж хэсэгт хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Г.Батбаярыг сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоохдоо шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн дээр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийн талаар, мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоож, шүүгдэгчийн гэм буруу болон гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй байна гэж дүгнэлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
5.2 Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ... гэж заасны дагуу хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шүүгдэгч Г.Батбаярын үйлдлийг сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж дүгнэж бичсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгчийн гэм буруу, мөн хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй ямар нөхцөл байдал үүссэн талаар тодорхой дүгнээгүй байна.
5.3 Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “хохирогч М.Баасангэрэл, гэрч Б.Пушкий нар нь ... 2025 оны 04 дүгээр сарын 02-ны орой согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулж, хүч хэрэглэн довтолсон тул хохирогч гарт таарсан зүйлээр цохисон..., мөн “...тухайн нөхцөл байдалд шүүгдэгч Г.Батбаяр нь хоёр хүний гэнэтийн довтолгооноос өөрийгөө хамгаалах, бусдын эрхшээлд орсон байдлаас гарах зорилгоор тэмцсэн, энэ нь хувь хүний сэтгэлзүйн байдал, онцлог, тухайн орчинд оршин байсан эд зүйлээс шалтгаалан харилцан адилгүй байдлаар илэрч болно ...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Тодруулбал тухайн үед хохирогч М.Баасангэрэл, гэрч Б.Пушкий нар нь байшингийн үүд хэсэгт тай маргалдсан, үүд хэсгээс хутга байсан ширээ хүртэл 4.10 метр зайтай байсан бөгөөд М.Баасангэрэл, Б.Пушкий нарын 2 хүн Г.Батбаярлуу зэрэг довтолсон, Г.Батбаяр, тэй ширээний дэргэд очиж ноцолдсон, тухайн агшинд Г.Батбаяр цочрон давчидаж гарт таарсан гэх хутгыг ширээн дээрээс авч уг хутгаар хохирогчийг цохьсон, хутгалсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.
Тухайн өдөр хохирогч , гэрч Б.Пушкий нар нь шүүгдэгч Г.Батбаяр, гэрч нарын гэрийн хаалгыг хүчтэй цохиж, Г.Батбаярыг дуудаж орилсон, улмаар хаалга онгойлгосон тай маргалдаж түүнийг түлхэж унгаасан, Г.Батбаяр, нарыг хэл амаар доромжлон зүй бус авирласан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч болон Б.Пушкий нарын чухам ямар үг хэллэг, үйлдэл нь шүүгдэгчийг хүчтэй цочрон давчидхад хүргэж улмаар хохирогчийг хутгалах нөхцөл байдалд хүргэсэн болон гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. Шүүгдэгч Г.Батбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ