Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/76

 

 

 

                            Н.Д*******, “Мб” ХХК нарт

                               холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерий шүүгч Г.Давааренчин даргалж, ерий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,

Прокурор А.Э*******

Шүүгдэгч Н.Д*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б******* нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, 2025 оны 04 дүгээр сарын *******-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Н.Д*******, “Мб” ХХК нарт холбогдох эрүүгийн ************ дугаартай, ************* индекстэй, 9 хавтас хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О******* ургийн овогт Н*******гийн Д*******, Монгол улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр У********* хотод төрсөн, ** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эх баригч бага эмч мэргэжилтэй, “Мб” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Нийслэлийн Х******* дүүргийн ** дүгээр хороо, Блью Скай **-* байрны * тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай (РД: УЗ620*******803)

Шүүгдэгч Н.Д******* нь “2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Р” ХХК-ийн тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр “Р” ХХК-тай “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулсан боловч гэрээгээр халхавчлан 2020 оны 08 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Элээт” гэх газар “Р” ХХК-ийн тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж алт олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 808.977.431 төгрөгийн хохирол, хор уршиг  учруулсан;

Улсын бүртгэлийн регистрийн дугаартай, С дүүргийн ** дугаар хороо, Э б * дугаар гудамжны ** тоот хаягтай, “Мб” ХХК-ийн захирал Н.Д******* нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Р” ХХК-ийн тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн зөвшөөрлийн талбайд техникийн зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр “Р” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээгээр халхавчлан 2020 оны 07 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Элээт” гэх газар “Р” ХХК-ийн тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна талд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсны улмаас алт олборлон байгаль орчинд 808.977.431 төгрөгийн хохирол, хор уршиг учруулан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Н.Д******* болон “Мб” ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч О******* ургийн овогт Н*******гийн Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох, газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар  “М б” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар О******* ургийн овогт Н*******гийн Д*******ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 / арван сая / төгрөгөөр торгох ял оногдуулан,

Эрүүгийн хуулийн ерий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Д*******ын  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 36 сар буюу 3 жилийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон,

Эрүүгийн хуулийн ерий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Н.Д******* нь торгох ялыг шүүхээс тогтоон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг түүний харьяалах газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Эрүүгийн хуулийн ерий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Н.Д*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 160,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн  шар өнгийн  L-300” маркийн улсын дугаартай экскаватор үнэ 160,000,000 төгрөгийг, 175,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн i ZX-450 маркийн экскаваторын үнэ  175,000,000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон  86 хувийн агууламжтай, 20 карантын 30.25 гр-ын  үнэлгээний байгууллагаар 5,182,914 төгрөгөөр үнэлэгдсэн алт зэргийг тус тус улсын орлого болгох, Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “М б” ХХК-н эзэмшлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй 40,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн 94-24 УБ улсын дугаартай HG-951 маркийн ковшийг, 2,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн алт угаах төхөөрөмжийг, 1.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн дизель моторыг тус тус хураан авч мөн улсын орлого болгон,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгаль орчинд учруулсан хохирол, хор уршиг 808.977.431 төгрөг, нөхөн сэргээлтийн 56,809,553 төгрөгийг шүүгдэгч Н.Д*******аас гаргуулж  Байгаль орчин уур амьсгалын санд олгон,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шинжээчийн зардал 5,000,000 төгрөгийг шүүгдэгч Н.Д*******аас гаргуулж  “Эко инженеринг” ХХК-д олгон,

Шүүгдэгч Н.Д******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Н.Д*******ад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээн,

Шийтгэх тогтоол уншин сонсгноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай *******.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Э*******ийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №16 дугаартай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Шийтгэх тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичиж байна.

Улсын бүртгэлийн регистрийн дугаартай, С дүүргийн 32 дугаар хороо, Э б 3 дугаар гудамжны 29 тоот хаягтай, “Мб” ХХК-ийн захирал Н.Д******* нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Р” ХХК-ийн MV-020530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн зөвшөөрлийн талбайд техникийн зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр “Р” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээгээр халхавчлан 2020 оны 08 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Элээт” гэх газар “Р” ХХК-ийн MV-020530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна талд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 283,508,639 төгрөгийн хохирол учруулсан гэж 2024 оны 02 дугаар сарны 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Шүүх хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд “Мб” ХХК-ийн үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Тодруулбал Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жэс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жэс дээш хугацаагаар тогтоон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохо өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жэс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаa хүлээлгэхээр хуульчилсан байх бөгөөд “Мб” ХХК-г 2020 оны 08 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын хооронд зөвшөөрөлгүйгээр хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэж 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш 3 жилийн дараа хуулийн этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хөөн хэлэлцэх хугацаа буюу 5 жилийн хугацаа дуусаагүй байсан байна.

Гэтэл анхан шатны шүүх “Мб” ХХК-ийн үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

...Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Н.Д*******ыг “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Р” ХХK-ийн MV-020530 тooт ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр “Р” ХХК-ний “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулсан боловч гэрээгээр халхавчлан 2020 оны 8 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Элээт” гэх газар “Р” ХХК-ийн MV-020530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 283,508,639 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай анги /цаашид “ЭХТА” гэнэ/-ийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял оногдуулсныг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Н.Д*******ыг буруутгаж байгаа үйлдэлд хамаарах үйл баримтын талаар

1.1.“Р” ХХК-ийн MV-020530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх асуудлын талаар

Миний үйлчлүүлэгчийг буруутгасан үйлдэлд хамаарах үйл явдал нь “Р” ХХК-ийн МV-020530 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд болсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа.

“Р” ХХК нь миний үйлчлүүлэгчийн захирлаар нь ажилладаг “М б” ХХК-тай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”, нэр бүхий компаниудтай байгуулсан “Нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-ээр тухайн талбайд байгаа овоолгыг угааж алт олборлож зардлаа нөхөх, олборлон алтны тодорхой хувийг “Р” ХХК авахаар тохиролцсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байгаа ба энэ тохиролцооны дагуу “Р” ХХК нь тодорхой хэмжээний алт авч байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдсон.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон эдгээр үйл баримтуудаар “Р” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд “М б” ХХК-ийн явуулсан үйл ажиллагаа нь “Р” ХХК, түүний захирал, эрх бүхий бусад албан тушаалтны захиалгаар тус компанийн ашиг сонирхлын төлөө хийгдсэн үйл ажиллагаа болох нь нотлогдож, тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд “Р” ХХК Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид заасан эрх, үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй, зарим талаар хууль зөрчсөн гэх нөхцөл байдлууд тогтоогддог.

Үйл явдал нь “Р” ХХК-ийн MV-020530 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд болсон. Иймээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий талбай болон түүний эзэмшилд байгаад хожим буцаан өн талбайд явагдсан үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн зөрчлийн хүрээнд хамааруулан үзэх у*******тай.

Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 27.1.1.тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах; 27.1.3.энэ хуулийн зургаа дугаар бүлэгт заасан үүргийг биелүүлэх...” 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт. “...Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг уурхай дээр байлгана: 35.3.6.уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт;...” 35.4 дэх хэсэгт “...Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ...” гэж заасан байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсгийн “...Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд “төрийн захиргааны байгууллага” гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: ... *******.1.14. хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих...” гэж зааснаар MV-020530 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Р” ХХК хуульд заасан дээрх үүргээ хэрхэн биелүүлж байсан эсэхэд Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тны газрын холбогдох нэгж хяналт тавих чиг үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх үйл баримтыг нягталж дүгнээгүй, энэ талаар өмгөөлөгч миний гаргасан дүгнэлтийг няцааж үгүйсгэсэн баримт, дүгнэлтийг огт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь заалтыг зөрчсөн.

Хоёр. Миний үйлчлүүлэгчийг буруутгах үндэслэл болгож байгаа зарим нотлох баримтын талаар

2.1.Мөрдөн шалгах ажиллагаагаар миний үйлчлүүлэгчийн компанийн ажилчдын үйл ажиллагаа явуулсан талбай нь “Р” ХХК-ийн MV-020530 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн аль хэсэгт үйл ажиллагаа явуулсныг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй.

Хэрэгт “Эко инежеринг” ХХК-ийн шинжээч Б.Б дүгнэлт гаргаж, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өн. Түүний гаргасан дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өн тайлбараар тэрээр мөрдөгчөөс гаргасан цэгийн мэдээллийг үндэслэн дүгнэлт гаргасан, түүнчлэн түүний гаргасан дүгнэлт нь зөвхөн байгаль орчинд хохирол у*******сан талбайн байршилд ямар хэмжээний хохирол у*******сныг тогтоон буюу өөрийн эзэмшсэн мэргэжил болох байгаль орчны хохирлын үнэлгээчний хувиар дүгнэлт гаргасан болохоо тайлбарласан.

Тэрээр геодези зураг зүйн мэргэжлийн хүн биш бөгөөд түүний дүгнэлтдээ ашигласан зураг, байршил (солбицол)-ын хэмжүүрүүдийг тусгай багаж ашиглаагүй, google eart программ ашиглан дүгнэлтээ гаргасан болох нь тогтоогдсон. Түүний анх дүгнэлтдээ ашигласан зураг нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанаас олон сарын өмнөх зураг ашигласан зэрэг шалтгаанаар нэмэлт шинжилгэхээр хэргийг прокурорт буцаасан.

Энэ явцад хийсэн ажиллагаагаар ус цаг уур, орчны шинжилгээний газраас нэг зураг гаргуулан авсан боловч тухай зураг, “М б” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан нийт талбайн хэмжээ, Үүнээс “Р” ХХК-ийн MV-020530 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн дотор байгаа болон гадна байгаа хэсгийн хэмжээ, тус компанийн өмнө нь эзэмшиж байсан талбайн дотор байгаа эсэх гээд олон асуудлыг тодорхойлох боломжгүй, ийнхүү тодорхойлсон мэргэжлийн байгууллага, мэргэжилтний дүгнэлт гаргаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт “Эко инежеринг” ХХК-ийн шинжээч Б.Б тухайн зургийг ашиглан ямар нэгэн дүгнэлт гаргаагүй, ийм дүгнэлт гаргах мэргэжлийн хүн биш гэдгээ тодорхой мэдүүлсэн.

2.2. “М б” ХХК-ийн хөрс хуулалт болон нөхөн сэргээлтийн ажил хийх талбайд орж ажиллах зөвшөөрлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч “Р” ХХК-ийн ажилчид олгож, байршлыг зааж өн байдаг.

Тухайн цаг хугацаанд “Р” ХХК-ийн нэр бүхий хэд, хэдэн хүн MV-020530 тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж, угаасан алтнаас гэрээгээр тохирсон хувийг тухай бүр нь хүлээн авч, “Р” ХХК-ийн захирал Д.Г.В-д өгдөг байсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.

Түүнчлэн “Р” ХХК нь тусгайн зөвшөөрлөө шинэчлэн гаргуулж авсны дараа Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу уурхайнхаа хилийн заагийг тогтоож тэмдэглэгээ тавиагүй болох нь тогтоогдсон. Тайлбай дээр ажиллаж байсан хэн ч тусгайн зөвшөөрөлтэй талбай аль хэсэгт байгаа, үйл ажиллагаа явуулж байгаа талбай нь тусгайн зөвшөөрөл бүхий талбайн гадна, эсхүл дотор байгаа эсэхийг мэдээгүй болох нь хэргийн үйл баримтаас харагдаж байгаа.

Тусгайн зөвшөөрөл эзэмшигч, мөн алтнаас хувь авч байгаагийн хувьд “Р” ХХК энэ бүхэнд хяналт тавьж, зохицуулалт хийх үүрэгтэй. Анхан шатны шүүх энэ үйл баримтыг бодитоор дүгнэж, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй.

Гурав. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж буй үндэслэлийн талаар

Прокуроро миний үйлчлүүлэгчийг ЭХТА-ийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 283,508,639 төгрөгийн хохирол учруулсан...” гэх хэрэгт буруутгаж байгаа. ЭХТА-ын 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн үндсэн шинжийг субьектив шинжийг шууд санаатай үйлдэл байхаар хуульчилсан. Тухайн гэмт хэрэгт гэм буруугийн санаатай хэлбэрийг тогтоохдоо субъект өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарласан байдал болон түүнийг хүсэж үйлдсэн байдлыг ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д заасан шаардлагын дагуу нотолсон байх шаардлагатай.

Миний үйлчлүүлэгчид холбогдуулан “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол”, түүнийг үндэслэн үйлдсэн Яллах дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт танилцуулсан прокурорын дүгнэлтүүдээр Н.Д******* нь “2020 оны 08 дугаар сараас 2020 оны  09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Элээт” гэх газар “Р” ХХК-ийн MV-020530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд эзэмшигчийнх зөвшөөрлөөр, тэдний эрх бүхий талбайд үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож, хөрс хуулалтын болон нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэсэн...” болохыг няцаан үгүйсгэсэн нэг ч баримт хэрэгт байхгүй байхад энэ асуудлын талаар миний дүгнэлтэд дурдсан үндэслэлийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хийгээгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “Р” ХХК ч энэ гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын явцад олборлон алтны тодорхой хувийг авч байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагч миний үйлчлүүлэгч Н.Д*******ын үйлдэлд нөлөөлсөн “Р” ХХК-ийн ашиг сонирхолд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг ЭХХШТХ-ийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмын дагуу шалгаж, тогтоогоогүй.

Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудлын талаар

4.1. Хэргийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 78 дугаартай яллах дүгнэлтийн “Тэмдэглэх” хэсэг болон “Тогтоох” хэсгийн нэг дэх заалтад иргэн Н. Д******* болон “М б” ХХК гэх хуулийн этгээд болох хоёр яллагдагчид холбогдох хэргийн талаар дурьдсан боловч, “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтаар зөвхөн иргэн Н.Д*******ад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн зөрчлийг арилгуулах хүсэлтийг миний бие гаргасан.

Тухайн шүүх хуралдаанд томилолтоор оролцсон прокурор үүнийг техникийн алдаа гэж тайлбарласан. Дээрх зөрчлийг техникийн алдаа гэж үзэх үндэслэлгүй болох нь хэргийн 7 дугаар хавтасны 246 дахь талд байгаа “Хэрэг хүргүүлэх тухай” Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1/404 тоот албан бичиг, 247 дахь талд авагдсан “Шүүх хуралдаан даргалагч томилсон шийдвэрийг албажуулах тухай” тус шүүхийн ерий шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ЕШ3/*******7 дугаартай захирамж, хэргийн 8 дугаар хавтасны 17-21 дэх талд байгаа “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/13/209 дугаартай захирамжийн “Тодорхойлох” хэсэг болон “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтаар зөвхөн Н.Д*******ад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байсан.

Гэтэл хэргийг шийдвэрлэсэн шүүгч 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр биднийг Сэлэнгэ аймгаас Ула хот руу буцаж явах үед шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг шүүгч өөрийн санаачилгаар зарлаж, тус хуралд оролцохыг шаардсан.

Бид замд явж байсан тул хуралдааныг хойшлуулж, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүгчийн захирамжид засвар оруулах асуудлаар шүүхийн хэлэлцүүлгийг явуулж, шүүгч Ч.Мөнгөнцэцэг “Шүүхийн шийдвэрийг заруулах тухай” 2024/Ш3/353 дугаартай захирамжийг гаргахдаа хэд хэдэн илт хууль зөрчсөн дүгнэлт хийсэн байдаг.

Шүүгч энэ захирамжийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 2, 4, 5 дахь хэсгийн удирдлага болгон хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаа дугаар бүлэг нь Шүүхийн шийдвэртэй холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд энэ бүлэгт шүүх эрүүгийн хэргийг анхан шатны журмаар, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний дараа гарах шийдвэртэй холбоотой зохицуулалтыг заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд заасан шүүгчийн захирамж нь мөн хуулийн Гучин зургаа дугаар бүлгийн зохицуулалтад хамаарахгүй байхад шүүгч хуулийг илт буруугаар тайлбарлан хэрэглэсэн байна. 4.2. Энэхүү хэргийг шүүхээс хэдэн удаа нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж ба тухай бүр шүүхээс заасан ажиллагаа бүрэн гүйцэд хийлгүйгээр ирүүлж байсан ба хамгийн сүүлд Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн яллах дүгнэлтийг хүлээн авч хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ингээд хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэний эцэст шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасан үндэслэлээр хэрэг хэлэлцэхийг 48 хоногоор хойшлуулж шийдвэрлэсэн.Гэтэл прокурор энэ хугацаанд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шинээр яллах дүгнэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.

Тав: Давж заалдах шатны шүүхэд гаргах хүсэлт Дээр дурьдсан тайлбар үндэслэлүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22- гы өдрийн 2025/ШЦГ/90 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Д*******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж өгөхийг хүсье гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

...Урьдчилсан хэлэлцүүлэгт энэ нөхцөл байдлыг засуулах тухай хэлсэн. Яллах дүгнэлтийн тодорхойлох хэсэгт 2 яллагдагч гэсэн байснаа тогтоох хэсэгтээ Н.Д*******ыг шүүхэд шилжүүлсэн ба “Мб” ХХК-г орхисон. Засвал процессын зөрчил гаргахгүй гээд хэлээд байхад шүүхэд шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүхэд олон зөрчил гарсан. Аргаа бараад шүүгчээс хүртэл татгалзаж үзсэн. Сүүлдээ ямар ч байсан шийдвэр гаргуулаад дараагийн шатанд хууль хэрэглээний асуудлын талаар хандъя гэх байдал үүссэнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Д*******ад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ:

...Эсэргүүцлээ дэмжих байр суурьтай байна. У******* нь, гэмт хэрэг 2022 оны 9 дүгээр сард болсон. 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйлчлэлийн хувьд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жилийн хугацаатай байсан. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаандаа байхад анхан шатны шүүх дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Н.Д*******, “Мб” ХХК нарт холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүгдэгч Н.Д******* нь “2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Р” ХХК-ийн тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр “Р” ХХК-тай “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулсан боловч гэрээгээр халхавчлан 2020 оны 08 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Элээт” гэх газар “Р” ХХК-ийн тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж алт олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 808,977,431  төгрөгийн хохирол, хор уршиг учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт,

Улсын бүртгэлийн регистрийн дугаартай, С дүүргийн 32 дугаар хороо, Э б 3 дугаар гудамжны 29 тоот хаягтай, “Мб” ХХК-ийн захирал Н.Д******* нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Р” ХХК-ийн тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн зөвшөөрлийн талбайд техникийн зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр “Р” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээгээр халхавчлан 2020 оны 07 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Элээт” гэх газар “Р” ХХК-ийн тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна талд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул  явуулсны улмаас алт олборлон байгаль орчинд 808,977,431 төгрөгийн хохирол, хор уршиг учруулан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргүүдэд гэм буруутай болох нь:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн *******-24-р тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-34-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оийн өн: “...Сэлэнгэ аймагт “М Б” нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байхгүй. Хууль ёсны дагуу гэрээгээр ажилласан ч лицензтэй талбайгаас гадуур ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж болохгүй. Дүгнэлтэд гарсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.Бгийн өн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ш.Хуягбаатарын шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн сум 5 дугаар баг элээт гэх газарт байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг гаргаж шинжилгээг хийж экологи эдийн засгийн хохирлын шинжээчийн дүгнэлт гаргасан ба тухайн шинжилгээний төлбөр болох 5 сая төгрөгийг одоог хүртэл гаргаж өгөөгүй байна. Иймд уг шинжилгээний төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна. Тухайн шинжилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Б*******ийн өн: “...20******* оны 05 дугаар сард цэргийн байнгын тэтгэвэрт гарсны дараа “Р” ХХК нь орон нутагтай харьцах ажилтан авна гэсэн зарын дагуу тус компанид ажиллах болсон юм. Би “Р” ХХК-д 20******* онд ороод нийт 8 жил ажиллаад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Р” ХХК-ний захирлын тушаалын дагуу уг ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд 2012 оно 2016 оны хүртэлх хугацаанд “Р” ХХК-ний “Элите” дах уурхайн лиценз нь урт нэртэй хуулийн үйлчлэлийн дагуу цуцлагдаж үйл ажиллагаа явуулахгүй, боломжгүй болсноор тухайн газарт байсан компанийн ажилчид ажилгүй болсон бөгөөд би тухайн үед компанийн эд хөрөнгийг хааяа нэг очиж шалгадаг болсон юм. 2016 онд үйл ажиллагаа дахин сэргэж энэ хугацаанд Орын холбооны улсаас ирж ажиллаж байсан ажилчид буцсан тул ажиллах хүчгүй болж нөхөн сэргээлтийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах хөрс хуулалтын зориулалтаар зарим нэг компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж уурхайн дотоод дэг журам, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг хариуцаж 2019 оныг хүртэл ажилласан юм. Тус уурхайг Орын холбооны улсын “Санкт Петербург” мужийн иргэн В Мойборода нь уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг байсан. Ингэснээр 2020 онд Ковид-19 өвчин гарснаар В Мойборода ирж ажиллаж чадаагүй юм. Дээрх гэрээний дагуу “Мб” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын дундуур манай “Р” ХХК-д ирсэн. Уг “Мб” ХХК-ний захирал Д******* нь манай “Р” ХХК-ний захирал Г.В.Дтой байгуулсан гэрээг үзэж шалгаад оруулсан юм. 2019 онд газар хөлдсөн мөн Аймгийн засаг даргын захирамжийн дагуу уул, уурхай үйл ажиллагаа зогссон бөгөөд 2019 онд ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Түүнээс хойш ажиллаагүй бөгөөд яг Бугантын “Элите” дэх салбарыг хариуцах В Мойборода нь Орын холбооны улсаас ирээгүй тул “Р ХХК-ний захирал Г.В.Д нь над руу гар утсаар холбогдож надаас “Мб” ХХК нь манайд үйл ажиллагаа явуулах гэтэл В ирээгүй учраас чи очоод хяналт тавиад байж байгаач гэж гуйсан юм. Би тухайн үед өмнө нь ажиллаж байсан юм даа гээд зөвшөөрч 2020 оны 07 дугаар сарын дундуур очиход “Мб” ХХК нь үйл ажиллагаа эхэлсэн ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Урд нь “Р” ХХК-ийн захиралтай байгуулсан гэрээний дагуу “Мб” ХХК нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Түүнээс бол хэн нэгэн уг ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд хяналт тавьсан зүйл байхгүй. Би яг хариуцсан хүн нь биш захирлын гуйлт, хүсэлтээр очсон байсан бөгөөд лицензийн талбайн асуудлыг мэдэхгүй. Тийм зүйл огт байхгүй. Намайг “Р” ХХК-д 2020 оны 07 дугаар сарын дундуур очиход ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан байсан. Уг нь бол “Р” ХХК-ний ерий геологич Ц. Э нь зааж өгөх ёстой байсан боловч ирээгүй байсан. Би “Р” ХХК-д 2020 оны 07 дугаар сарын дундуур очиход “Мб” ХХК-д ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байсан. Би тухайн хүмүүст архи дарс хэрэглэхгүй, аюулгүй байдлаа хангаж ажиллах зэрэг шаардлагыг тавьсан бөгөөд би уул уурхайн талаар мэдлэг дутмаг учраас “Мб” ХХК-г “Р” ХХК-ний лицензийн талбай дотор ухсан үгүй талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Өын өн “...24 цаг болоод усан бууныхаа шламыг авч угаадаг” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Бат-Эрдэнийн өн: “...Тухайн газарт намайг анх очиход үйл ажиллагаа нь эхэлсэн байсан ба тухайн газар нь орчин нь хуучин уул уурхайн олборлолт ашиглалт явуулж байсан газрын захаар нь ухаж байсан ба нэг усан буу ажиллаж шороогоо угаадаг байсан юм. Тухайн газарт 2 экскаватор ажилдаг байсан би нэгийг нь ажиллуулдаг оператор нь тухайн үйл ажиллагааг газар дээр нь Э нь ахалж ажилдаг байсан. Тухайн газар нь овоолсон байсан шороог нь зайлуулж хажуу талын нүх рүү шидээд тухайн шороон доор байсан хар шороотой шинэ хөрсийг хуулж олборлолт явуулж байсан. Нөгөө хамт ажиллаж байсан экскаватор нь шинэ хөрсөө хуулдаг байсан юм. Э зааж өгөөд Г гэдэг нэртэй нөгөө экскаваторын жолооч надад хэлээд бид 2 тухайн газар дээр ажилдаг байсан. Тухайн газрын хүн тус бүрийн үйл ажиллагааны хариуцсан чиглэл нарийн зүйлсийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 77-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Лийн өн: “Би “Мб” ХХК-д дизель насыг ажиллуулдаг. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэлж ажиллаж байна. Намайг ирэхэд экскаватор нь эвдэрчихсэн гээд хэд хоног ажиллаагүй. Би ер нь 3 өдөр л ажилласан байх. 3 хоног хөрс хуулж байгаад хуулсан шороогоо 2 хоног угаадаг. Нэг удаагийн угаалтаар 40 орчим грамм алт угааж авдаг гэж ярьж байсан. Намайг ирснээс хойш нөхөн сэргээлт хийгээгүй. Д******* өөрөө олборлолт, угаалт зэрэг өдөр тутмын ажлаа удирдан зохион байгуулдаг байсан. Би тэнд 7 хоног л ажилласан болохоор нарийн зүйлийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 82-86-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Ггийн өн: “...би ус зөөх, түлш зөөх, мод хагалах гэх мэт хар бор ажил хийдэг. Хааяа хүн дутахаар усан буун дээр очиж алт угаадаг. “М Б” ХХК нь алтны уурхайн чиглэлээр ажиллаж байгаа. Шороо угааж алт олборлодог. Ер нь 2 хоног угааж байгаад тэгээд усан бууныхаа шламыг авч угааж алт гаргаж авдаг. Ер нь нэг угаалтаар 30-40 грамм алт олборлож авдаг гэж ярьдаг” “анх би 2020 оны 08 дугаар сарын 10-ны үед ганцаараа Сэлэнгэ аймгийн сум 5 дугаар баг Элээт гэх газарт туслах ажилчнаар ганцаараа очсон. Намайг очиход уурхай эхлэх гээд бэлтгэл ажлаа хийж байсан ба 7-8 хоногийн дараа ажил эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 87-91-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Мын өн: “2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1 эмэгтэй экскаватораа түрээслэх үү гэж надтай утсаар яриад ирж уулзсан. Тэрээр өөрийгөө Хандаа гэж анх танилцуулсан бөгөөд сүүлд нь Мб компанийн захирал гэдгийг нь мэдсэн. Тухайн үед Сэлэнгэ аймгийн суманд “Р” ХХК-ийн алтны талбай дээр ажиллуулах экскаватор түрээслэх гэж байгаа талаар хэлсэн. Ингээд түүнтэй сарын 27 сая төгрөгөөр 10 сарын 20-ны өдөр хүртэл хоёр сарын хугацаатай экскаватораа түрээслүүлэхээр тохирч гэрээ байгуулаад өгч явуулсан, гэтэл манай экскаваторын оператор Ө 09 дүгээр сарын 24-ний өдөр над руу яриад энгийн хувцастай хүмүүс ирээд экскаваторын компьютер хураагаад аваад явлаа гэхээр нь би Д******* руу яриад юу болсон талаар асуухад тэрээр “газрын эзэн нь асуудал байхгүй, лицензтэй талбай байгаа юм, экскаваторын компьютерыг чинь буцаагаад аваад өгнө” гэсэн. Тэгээд 10 сарын эхээр байсан өдрийг нь тодорхой санахгүй байна, экскаваторын компьютерыг чинь буцаагаад авчихлаа гэж ярихаар нь трейлер явуулж экскаватораа очиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ли /Л.Б/ өн “... Энэ улаан өнгийн Хитачи маркийн экскаватор Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн гэдэг хүн манайд үе үе ирж манайхаас засвар үйлчилгээ авдаг манай хашаанд техникээ тавьдаг байсан юм. Тэр хүн л надтай утсаар холбогдоод хашаандаа байрлуулж өгөөч гэж гуйсан ба 2020 оны намар л ирж байрлуулсан. ...хэд хоногийн өмнө экологийн цагдаагийн албаны хүмүүс ирж уг техникт үзлэг хийхэд нь би уг гэдэг хүнтэй Ви чатаар холбогдож Монгол талд хариуцах хүн байгаа юу гэж асуухад дугаарын утастай эмэгтэй уг техникийг хариуцна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 101-105-р тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар Сарын 29-ний өдрийн дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 30,25 грамм шаргал өнгийн металл нь алтны металл байна. Шинжилгээнд ирүүлсэн 30,25 грамм алт нь 86 хувийн агууламжтай 20 каратын сорьцтой алт байна” гэх дүгнэлт /хх-ийн 125-126-р тал/,

-“Эко Инженеринг” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаартай шинжээчийн: 1.Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явагдсан байна. 2. Эвдэгдсэн газрын нийт талбай нь 13770м² буюу 1,38 га хэмжээтэй байна. 3. Тус хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд у*******сан хохирлын үнэлгээ нь 283,508,639 төгрөг болж байна. 4. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбай нь урт нэртэй хуулиар хориглон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна. Хайгуулын, ашиглалтын лицензийн талбай болон бичил уурхайн зориулалт бүхий талбайтай давхцалгүй байна. 5. Уг талбай нь ашигт малтмал ашиглалтын МV-020530 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалгүй буюу тус талбайн гадна байна. 6. Тус талбайд урьд өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын байдлаар ашиглалт, олборлолт явагдаж байгаагүй, эрүүл талбай байсан болохыг “Google eart” программаас харж болж байна. 7. Нийт эвдэгдсэн талбайд ямар нэгэн нөхөн сэргээлт хийгээгүй, харин нэмж томруулан ухаж олборлох үйл ажиллагаа явуулсаар байна. 8. Тухайн талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 56,809,553 төгрөг болж байна” гэх дүгнэлт / хх-ийн 134-163-р тал/,

-“Х т” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан: Зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээний “... 2020 оны 08 сарын байдлаар улсын дугаар бүхий эксковатор R300L 160.000.000 төгрөг, УБ улсын дугаар бүхий XG951 ковш 40.000.000 төгрөг, улсын дугааргүй Hitachi ZX450X эксковатор 175.000.000 төгрөг” болохыг тогтоон дүгнэлт /хх-ийн 169-173, 185-190, 198-202-р тал/,

-2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Р” ХХК-ийн захирал Е Д, “М Б” ХХК-ийн захирал Н.Д******* нарын байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 205-209-р тал/,

-2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн иргэн П.М, Н.Д******* нарын байгуулсан “Техник түрээслэх тухай гэрээ” /хх-ийн 210-212-р тал/,

-Ашигт малтмал, газрын тны газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 8/4649 дугаартай: “солбицол бүхий талбайг кадастрын зураг зүйн мэдээллийн санд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор тогтоон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 0.******* га талбайгаар, Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тогтоон усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 0.45 га талбайгаар давхцалтай байна. Харин бичил уурхайн зориулалтаар дүгнэлт гарсан талбай болон “Рич М” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-020530 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 215-216-р тал/,

-Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2020 оны 10 дугаар сарын 14- ний өдрийн 068/7002 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 218-219-р тал/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлтийн лавлагаа /хх-ийн 224-225-р тал/,

-“М б” ХХК болон Н.Д*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 228-230-р тал/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /2-р хх-ийн 48-52-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Өын өн:... “Мб ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан тухайн газар нь шинээр хөрс хуулж ажилласан. Ухагдсан газар нь газрын хэвлийн өнгөн давхарга бүхий газар байсан. Тухайн үйл ажиллагаа, олборлолт явуулах газрыг захирлын дүү гэх хүн зааж өн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 55-56-р тал/,

- Яллагдагч Н.Д*******ын “...миний төрсөн дүү Т.Э нь уг газарт байх хугацаандаа ямар нэг хариуцсан албан тушаал гэж байхгүй зөвхөн миний ажилд л тусалдаг байсан. Би хүн болгонтой тулж харьцаад байдаггүй байсан тул Т.Эөөр дамжуулан ажлын чиглэл өгдөг байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 105- 106-р тал/

-Ашигт малтмал, газрын тны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 220 дугаартай Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах тухай шийдвэр /2-р хх-ийн 123-125-р тал/,

-Ашигт малтмал газрын тны газрын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 8/4212 дугаартай албан бичиг, тойм зураг бүхий хавсралт /2-р хх-ийн 127-129-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Бын өн “...тухайн үед “Р” ХХК-ийн ажилтан гээд нэг эрэгтэй хүн бид нарыг тож аваад талбай дээр ирээд бид нарт ажиллах газрыг аман байдлаар зааж өн тэгэхдээ тухайн эвдэгдсэн газрын зах хэсгээр хус мод зоогоод орхисон байсан ба энэ хэсгээс гарахгүй дотор нь үйл ажиллагаа явуулна гэж зааж өн. Бид нар ч тухайн зааж өн газраас нь гаралгүйгээр ажиллаад эхэн үед тухайн үед хэсэг газрыг он сарыг нь санахгүй байна, нэг удаа угааж үзсэн чинь огт алт гараагүй буюу бид нарын хэрэглэж байсан усад бууны технологи таарахгүй байсан учраас бид нар үйл ажиллагаагаа зогсоогоод техникүүдээ татаж эхэлсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 133-134-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Бийн өн: “Р” ХХК-ийн геологич Э тусгай зөвшөөрлийн зургийг бид нарт гэрээний хавсралт болгож өгөөд зурган дээрээ тодорхой зааж өн учраас бидэнд буруу зөрүү ажиллах шаардлага гаргаагүй ээ. Яг ажилла гэсэн газарт нь очиж ажилласан. Тухайн газрын нийт талбайн гол хэсэгт том овоолго шороо байгаа тэрийг дахин угааж ашиглах тухай хэлсэн учраас бид нар тэндээ л ажилласан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 138-139-р тал/,

-2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт баримт /2-р хх-ийн 162-171-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ү.Гын өн: ...тодорхой аж ахуйн нэгж байгууллага Геологи хайгуулын ажил гүйцэтгэхдээ ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байх хэрэгтэй. Үүний дараа хайгуулын ажлын төлөвлөгөөт жил болгоны 4 дүгээр сарын 15-ны дотор манай газарт ирүүлсэн байх хэрэгтэй. Төлөвлөгөө нь ашигт малтмалын хайгуулын хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар орж баталгаажсан байх хэрэгтэй. Энэ нь цаасан болон цахимаар гэсэн хэлбэртэй байдаг. Мөн цаасан хуулбар нь мэргэжлийн хяналтын ерий газрын улсын 0300167 байцаагчаар хянагдсан байх ёстой. Эдгээр материал бүрдсэний дараа тухайн ах ахуйн нэгж батлагдсан төлөвлөгөөний дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулна. Манай байгууллагын цахим санд Р болон Мб ХХК нь 2020 онд буюу түүнээс хойш ямар нэг хайгуулын ажлын төлөвлөгөөг ирүүлж байгаагүй байна. Мэргэжлийн хяналтын ерий газрын улсын байцаагчаар хянагдсан материал мөн адил ирүүлээгүй ямар нэг хайгуулын ажлын төлөвлөгөө ирүүлж байгаагүй байна. Манай энэ систем 2016 оно хойших бүх материал цахимжсан байгаа уг санд байхгүй байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 29-30-р тал/

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д Г.В-ийн өн “... уг гэрээ нь манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай дээр талбай нөхөн сэргээлт хийх гэрээ байсан. Харин уг гэрээн дээр мөнгөн дүн байгаагүй у******* би их ач холбогдол өгөөгүй  байсан. Би уг талбайд нөхөн сэргээлт хийх тухай бодож байсан у******* зөвшөөрсөн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 36-37-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч Б.Бгийн “... Хэргийн газарт очиж ажиллахад нөхцөл байдал нь үйл ажиллагаа явуулсны сар орчмын дараа хэргийн газарт очиж ажилласан. Энэ хугацаанд хөрсний байдлаар нь дөнгөж ухагдсан, 2 сарын өмнө ухагдсан, 3 сарын өмнө ухагдсан гэх мэтээр тодорхойлох боломжгүй. Тухайн орчин нь чийглэг бүс нутаг тул хөлс өгөршиж хуучрах боломжгүй /өгөршил гэдэг бол маш удаан хугацаанд яригддаг процесс юм/. Үүнийг зөвхөн сансрын зургийг харьцуулалтаар бүрэн харах боломжтой. Үүнийг хэн ч хэзээ ч засварлан өөрчлөх боломжгүй үүнийг 1 дүгээр хавтаст хэргийн 163 дугаар хуудаснаас харж болно. Уг зураг дээр тогтоолоор өгөгдсөн солбицлын талбай болон нөлөөнд өртсөн талбайн хэмжээг давхардуулан харуулсан байгаа. Уг зургийг Google eart ******* программын 2019 оны 07 дугаар сарын *******-ний өдрийн байдлаар харуулсан болно. Тухайн газар нь авто машины зам явсан зарим хэсэгтээ хөрс ногоон өнгөтэй байгаа нь хөндөгдөөгүй байсан нь илт тод харагдаж байгаа. Уг байдлаар өмнө нь хөндөгдөөгүй талбай гэдэг дүгнэлт хийж болно” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 43-44-р тал/,

-Ашигт малтмал газрын тны газрын 2022 оны 06 дугаар сарын 29- ний өдрийн 13/3498 дугаартай “Р” ХХК-ийн эзэмшиж буй МХ/-020530 ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын ажлын төлөвлөгөөг 2020, 2021 онуудад ирүүлээгүйг үүгээр мэдэгдэж байна” гэх албан бичиг /3-р хх- ийн 46-р тал/,

-2628058 регистрийн дугаартай “Р” хуулийн этгээдийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэргийн хуулбар /3-р хх-ийн 234-250, 4-р хх-ийн 1-154-р тал/,

-Үндэсний геологийн албаны 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 6/42 тоот “Р” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн сумын нутагт орших Элээтийн голын хөндийн алтны шороон ордод 2005 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, 2018 онд гүйцэтгэсэн Техник эдийн засгийн үндэслэл, 2018 оны уулын жилийн ажлын тайлан, төлөвлөгөөний хуулбар /4-р хх-ийн 154-250, 5-р хх-ийн 1-250, 6-р хх-ийн 1-*******6-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч П.Мын өн: “... улсын дугаартай Хьюндай ЛС-300-95 маркийн экскаваторыг 160,000,000 төгрөгийн үнэлгээ тогтсон тухайн үнэлгээг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, /6-р хх-ийн 136-137-р тал/,

-“Эко инженеринг” ХХК-ны 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай:

 

Байгаль орчинд учруулсан хохирлын ангилал

Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээний дүн

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нэмэгдүүлэх хувь хэмжээ

Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн дүн

1

Ургамлын аймагт у*******сан хохирол

5,237,996 төгрөг

5 дахин

26,189,980 төгрөг

2

Усны нөөцөд у*******сан хохирол

206,589,572 төгрөг

3 дахин

619,768,716 төгрөг

3

Газарт у*******сан хохирол

10,913 төгрөг

3 дахин

32,739 төгрөг

4

Газрын хэвлийд у*******сан хохирол

52,024,445 төгрөг

2 дахин

104,048,890 төгрөг

5

Хөрсөнд у*******сан хохирол

19,645,702 төгрөг

3 дахин

58,937,106 төгрөг

 

Нийт нөхөн төлбөрийн хэмжээ

808,977,431 төгрөг

гэх шинжээчийн дүгнэлт, /6-р хх-ийн 199-200-р тал/,

- “Х т” ХХК-ийн 2023 оны өдрийн 01 дүгээр сарын 07-ны өдрийн:

“...86%-ийн агууламжтай 20 каратын алт 30.25 грамм хэмжээтэй  2020 оны 09, 10 дугаар сарын байдлаар нэгж үнэ 171.336 төгрөг нийт 5.182.914 төгрөгийн үнэтэй байна” гэх үнэлгээ /6-р хх-ийн 214-220-р тал/,

- “Х т” ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/04 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр алт угаах төхөөрөмж буюу скубер 2,000,000 төгрөг, дизель мотор 1,500,000 төгрөг нийт 3,500,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /6-р хх-ийн 227-232-р тал/,

-Цаг уур, орчны шинжилгээний газар Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/09 дугаартай албан бичгээр 2020 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 24- ний өдрийн хоорондох N 49 31 38.7 E 107 13 36.2 N 49 31 38.6 E 107 13 35.8 N 49 31 25.7 E 107 13 39.7 N49 31 25.4 E 107 13 40.5 солбицол бүхий талбайн өөрчлөлт, гэрэл зургийн хамт, /6-р хх-ийн 234-236-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д Г Вийн дахин өн “...Би тухайн үед эвдэгдсэн газарт л нөхөн сэргээлт хийнэ гэж хэлсэн, манай ашиглалтын тусгай Зөвшөөрөлтэй талбайд эвдэгдээгүй ямар ч талбай байхгүй. Бүгд эвдэгдсэн талбай байгаа тийм учраас би өөрийн биеэр очиж зааж өгөх шаардлага байхгүй. Бид нарын гэрээн дээр нөхөн сэргээлтийн ажлыг хийнэ л гэж заасан байгаа. Нөхөн сэргээлтийн ажил чинь эвдэгдсэн талбайд л хамаарах ойлголт шүү дээ эвдэгдээгүй талбайд нөхөн сэргээлт хийнэ гэж байхгүй би ойлгохгүй байна. Манай компанийн талаас талбай дээр ажиллаж байсан М С гэх ОХУ-ын иргэн ажиллаж байсан тэр хүн газар дээр нөхцөл байдлыг танилцуулан ажиллах газар, тусгай зөвшөөрлийн талбайг зааж өн байсан надад тэрийгээ өөрөө ч хэлж байсан гэвч М С 2019 оны 10 ар сард Монгол Улсаас Орын Холбооны Улс руу явсан одоо хаана оршин сууж байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй. Тэр хүн одоо Монгол Улсад байсан бол болсон явдлыг хэлж өгөх байсан байх. Тийм шаардлага байхгүй манай талбай дээр эвдэгдээгүй талбай байхгүй у******* эвдэгдсэн талбайдаа ажиллаарай гэж л хэлсэн. Гэрээгээ ч тэгж байгуулсан байгаа” гэх мэдүүлэг, /7-р хх-ийн 90-91-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Бийн дахин өн “...Тухайн “Р” ХХК-ийн нийт талбай бүгд эвдэгдсэн талбай байсан ямар нэг эвдэгдээгүй талбай байгаагүй бүх газар нь тусгай зөвшөөрлийн талбайн хилийн зурвас дотроо бүгд эвдэгдсэн талбай байсан. Тухайн үед “Р” ХХК-ийн геологич Э гэдэг залуу уг талбайн зургийг гэрээнд хавсаргаад ажиллах газрыг зурган дээр зааж өн. Яг газар дээр очиж зааж өгөөгүй бид нар зурган дээр зааж өн газарт нь ажилласан гадагшаа өөр газарт ажиллах ямар нэг шаардлага байгаагүй бид нарт тодорхой ар зааж өн у******* тэндээ л ажиллаж байсан. Тийм ор хүн бол байгаагүй харуул хамгаалалт хариуцдаг гээд Б******* гэж хүн байсан бид нарт ямар нэг талбайтай холбоотой асуудалд оролцоогүй. Ой модно мод огтлохгүй, цэвэрхэн үйл ажиллагаа явуулах, талбайн гадна талд газар ухахгүй талаар анхааруулж байсан өөр ямар нэг зүйлд оролцоогүй” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 94-96-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Бын дахин өн “...Тухайн талбай бүгд эвдэгдсэн овоолго шороотой талбай байсан ямар нэг эвдэгдээгүй талбай байхгүй бүгд эвдэгдсэн талбай. Уг талбайн хил нь угаасаа ойлгомжтой жижиг жижиг хусаар тэмдэглэгээ хийсэн байсан. Тэр тэмдэглэгээний доторх бүх талбай нь эвдэгдсэн газар л байсан. Тухайн үед “Р” ХХК-ийн геологич Э гэдэг залуу 4 ширхэг хус мод зоогоод тэмдэг тавьсан тухай хэлсэн. Уг газарт нь ойлгомжтой тэмдэглэгээ байсан у******* тэр газар нь л ажилласан. Уг талбайн зургийг гэрээнд хавсаргаад ажиллах газрыг зурган дээр зааж өн. Харуул хамгаалалт хариуцдаг гээд Б******* гэж хүн байсан бид нарт нарт ямар нэг талбайтай холбоотой асуудалд оролцоогүй. Талбай дотроо ажиллах, Ой модно мод огтлохгүй байх, цэвэрхэн үйл ажиллагаа явуулах талаар анхааруулж хэлж байснаас өөр бидний ажилд оролцоогүй” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 98-99-р тал/,

        -Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.Батбэхийн дахин өн “...надад орчуулах шаардлага байхгүй. Би Монгол улсад 14 жил амьдарч байна. Уншиж бичиж чадна. Хэн авч явсныг нь би мэдэхгүй байна. Манай захирал Б, миний төрсөн ах Л.О 2 тухайн үед нь байсан. Одоо тэр хоёр Хятад руу ажлаар явсан байгаа, 09 сарын дундуур ирэх байх гэж бодож байна. Надад хэлэхдээ өөрөө ирээд аваад явсан тухай ярьж байсан. Тухайн үед нь би байгаагүй юм аа, сайн хэлж мэдэхгүй байна. Тэр экскаваторын эзэн нь гэх Хятад хүн гэж л мэднэ. 2 удаа л харж байсан. Манай захирал Б мэдэж магадгүй, одоохондоо холбоо барих боломжгүй байна. Хятадад байгаа” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 102-105-р тал/,

          Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 01/29-01/70/20 дугаартай: сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Элээт гэх газарт хууль бусаар ашигт малтмал эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын /уснаас бусад/ үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-156 дугаар тоот тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/59 тоот тушаалаар батлагдсан “Усны нөөцөд у*******сан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг тус тус үндэслэн гаргасан “Эко инженеринг” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаар шинжээчийн дүгнэлтээр байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь ургамлын аймагт 5,237,996 төгрөг, усны нөөцөд 206,589,572 төгрөг, газарт 10,913 төгрөг, газрын хэвлийд 5202 төгрөг, хөрсөнд 19,645,702 төгрөгөөр тус тус тогтоон байна. 2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт ургамлын аймагт у*******сан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин өсгөж тооцохоор заасан бөгөөд 5,237,996х5=26,189,980 /хорин зургаан сая нэг зуун наян өсөн мянга есөн зуун наян/ төгрөг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт усны нөөцөд у*******сан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж тооцохоор заасан бөгөөд 206,589,572х3=619,768,716 /зургаан зуун арван есөн сая долоон зуун жаран найман мянган/ төгрөг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт газарт у*******сан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж тооцохоор заасан бөгөөд 10,913х3=32,739 /гучин хоёр мянга долоон зуун гучин есөн мянган/төгрөг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэгт газрын хэвлийд у*******сан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тооцохоор заасан бөгөөд 52,024,445x2=104,048,890 /зуун дөрвөн сая дөчин найман мянга найман зуун ерэн/ төгрөг. Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт хөрсөнд у*******сан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж тооцохоор заасан бөгөөд 19,645,702x3=58,937,106 /тавин найман сая есөн зуун гучин долоон мянга нэг зуун зургаан/төгрөг тус тус болж байна. 3. Байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ 808,977,431 /найман зуун найман сая, есөн зуун далан долоон мянга, дөрвөн зуун гучин нэгэн/ төгрөг болж байх тул хохирлыг нөхөн төлүүлэх. Гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу гомдол гаргах эрхтэй” гэх улсын байцаагчийн акт /7-р хх-ийн 107-108-р тал/,

        - улсын дугаартай Хьюндай R300LC-9S маркийн экскаватор, ZX450H маркийн шар өнгийн арлын дугаартай улбар шар өнгийн экскаватор зэргийг эрэн хайсан мэдээлэл /7-р хх-ийн *******1-*******7-р тал/, 

        -Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч Б.Бгийн дахин өн: “Бидний зүгээс хэргийн газарт очиж ажиллаж байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг тогтоодог. Дунджаар нэг дүгнэлтийг 5 сая төгрөгөөр хийж гүйцэтгэж байгаа. Бид хэргийн газар дээр очиж ажиллахад хэргийн газрын цаг агаар, очны нөхцөл байдлаас хэзээ тухай солбицол бүхий талбай нь эвдрэлд орсныг тогтоох боломжгүй гэдгийг өмнөх мэдүүлэгтээ өн байгаа. Би шинжээчийн дүгнэлтэд google earth программаас тухайн хэрэг гарсан цаг хугацаанаас өмнөх хамгийн ойр цаг хугацаанд авсан байсан зургийг авч ашигласан. У******* нь google earth программ нь хиймэл дагуулаар 1972 оно хойш одоог хүртэл сансраас дэлхийн тойрог замыг 98,2 градусын налуугаар эргэлдэж 98,9 минут тутамд дэлхийг нэг удаа тойрч өдөрт ойролцоогоор 750 сцен зураг авч хадгалдаг тухай мөн өмнөх мэдүүлэгтээ дурдаж байсан. Уг программаас үнэгүй авч ашиглах боломжтой сансрын зургууд нь нэг талбайн зураг нь цаг хугацааны хувьд харилцан адилгүйгээр буюу дурын цаг хугацааны зургийг авах боломжгүй байдаг. Тиймээс тухайн хэрэг гарсан цаг хугацаанаас хамгийн ойр цаг хугацаанд авсан сансрын хиймэл дагуулын зургийг дүгнэлтэд хавсаргасан. Харин google earth программаас биш өөр төлбөртэй хиймэл дагуулын мэдээллийг Монгол улсад төрийн зарим чиг үүрэг гүйцэтгэдэг Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн, Геодези зураг зүйн газар гэх мэт байгууллага албан ёсны өөр төрлийн эрхтэйгээр ашиглан үйл ажиллагаа явуулдаг у******* тэр газруудаас сансрын бусад төрлийн хиймэл дагуулын зургийг ашиглан тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны сансрын зурган мэдээллийг авч харьцуулан үзэх боломжтой гэсэн байдаг. Би энэ тухай мэдүүлгийг өмнө нь өгч л байсан. Google earth программаас дурын цаг хугацааны сансрын зургийг албан ёсоор төлбөртэй гаргаж өгөх албан ёсны төлөөлөгчийн газар Монгол улсад байхгүй байна. Сансрын зургаас өөр цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй харин мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн газарт ажилласан гэрч нараас шинэ хөрс хуулсан эсэх талаар мэдүүлэг авах байдлаар тогтоож болно. Хэргийн газар дээр ажиллах үед 1,38  га талбай эвдэгдсэн байсан бөгөөд тухайн газрын орчин нөхцөл, цаг агаарын буюу чийгшилтэй орчин тул шинээр хөрс хуулсан гэдгийг шууд тогтоох боломжгүй байсан тул сансрын зургийг ашигласан. Тиймээс сансрын зураг дээр 2019 оны 07 дугаар сарын *******-ний өдрийн байдлаарх ухагдаагүй байсан зургийг ашиглаж дүгнэлт гаргасан. Одоо ч google earth программаас тухайн үеийн зургийг харж болно” гэх мэдүүлэг  /7-р хх-ийн 178-179-р тал/,

-Ашигт малтмал газрын 2024 оны 02 дугаар 23-ны өдрийн 1/789 дугаартай албан бичиг /7-р хх-ийн 2*******-р тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

3.“Мб” ХХК нь улсын бүртгэлд регистрийн дугаараар бүртгэлтэй уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, геологийн суурь судалгаа хийх, барилгын засвар  хийх үндсэн чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг хуулийн этгээд байх ба тус компанийн эзэмшигч нь гэмт хэрэг үйлдэгдэх үед тус хуулийн этгээдийг  төлөөлөх эрх бүхий этгээд нь захирал Н.Д******* байсан болох нь гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон.   

Шүүгдэгч Д.Д******* нь Мб ХХКомпанийн нэрийн өмнөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Р” ХХК-ийн захирал Е Дтой “Р” ХХК-ийн тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр “Ажил гүйцэтгэх гэрээ”- г байгуулсан боловч уг гэрээгээр халхавчлан 2020 оны 08 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Элээт” гэх газар “Р” ХХК-ийн тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж алт олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 808,977,431  төгрөгийн хохирол, хор уршиг учруулан хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулсан,  тус хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, гэмт хэргийг бусдыг хөлсөөр ажиллуулах, түрээсийн гэрээ байгуулах зэргээр үйлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тул “Мб” ХХК, түүний захирал Н.Д******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх Прокуроро шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж,  шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хуулийн этгээд “Мб” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, шүүгдэгч “Мб” ХХК-ийн захирал Н.Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон гэж үзлээ. 

5.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.Д*******ыг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар, “М б“ ХХК-г 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар тус тус татсан байх ба “Мб” ХХК-ийг Н.Д*******ыг яллагдагчаар татсанаас хойш 02 жил 08 сар 14 хоногийн дараа яллагдагчаар татсан байна.

Эрүүгийн хуулийн ерий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж,

1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;

1.2-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жэс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жэс дээш хугацаагаар тогтоон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;

1.3-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жэс дээш, хорих ялын дээд хэмжээг арван таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоон гэмт хэрэг үйлдсэнээс хойш арван хоёр жил өнгөрсөн;

1.4-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг арван хоёр жэс дээш, хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл тогтоон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэнээс хойш хорин жил өнгөрсөн.

1.5-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн.

2-д “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж тус тус заасан.

Яллагдагчаар татагдсан “Мб” ХХК-ний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-д зааснаар торгох ял оногдуулахаар заасан, харин шүүгдэгч Н.Д*******ын гэм буруутайд тооцогдсон хэрэг нь мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 5 жил хүртэл хорих ялтай байх ба хөөн хэлэлцэх хугацааг дээрх хуулийн 1.2-д заасныг баримталж шийдвэрлэх нь зүйтэй боловч “Мб” ХХК-ний яллагдагчаар татагдсан 24.2 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийн ангиллаар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад яллагдагчаар татсан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж үзсэн.

Түүнчлэн анхан шатны шүүхээс аль зүйл ангиар нь тооцогдох нь эргэлзээ бүхий байх тул анхан шатны шүүхээс яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг хэвээр үлдээж, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүтэн 4-5 жил үргэлжилсэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, буцаах нь зарчмын хувьд ач холбогдолгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6.Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар зохицуулалтыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд тодорхой заасан бөгөөд  тус хуулийн  49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна.”, 5 дахь заалтад “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд у*******сан хохирлыг тооцох аргачлалаар тогтоон хэмжээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно:”, 6 дахь хэсэгт “энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулна.” гэж тус тус зааснаар эрх бүхий мэргэжлийн байгууллагаар эвдэгдсэн талбайн экологи эдийн засгийн үнэлгээг тогтоолгож гэмт хэргийн улмаас у*******сан хохирол хор уршиг нь 808,977,431 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх ба хохирол хор уршгийн талаар шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс маргаагүй болно.  

Шүүгдэгч нь гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан техникүүдийг иргэний нэхэмжлэгч нартай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулан авч ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул  техникүүдийн өмчлөгч буюу иргэний нэхэмжлэгч нарт нь олгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар техникүүдийн үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо “...анхан шатны шүүх үйл баримтыг бүрэн тогтоож чадаагүй, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Д*******ыг цагаатгаж өгнө үү” гэж тайлбарласныг хүлээн авч ханган шийдвэрлэх боломжгүй бөгөөд шүүгдэгч Н.Д*******, “Мб” ХХК-ний гэм буруутай үйлдэл, үйл баримт бүрэн тогтоогдсон, анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларч бэхэжсэн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан гэмт хэргийн хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Хавтаст хэргийн 7 дугаар хавтасны 246 дахь талд байгаа “Хэрэг хүргүүлэх тухай” Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1/404 тоот албан бичиг, 247 дахь талд авагдсан “Шүүх хуралдаан даргалагч томилсон шийдвэрийг албажуулах тухай” тус шүүхийн ерий шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ЕШ3/*******7 дугаартай захирамж, хэргийн 8 дугаар хавтасны 17-21 дэх талд байгаа “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/13/209 дугаартай захирамжийн “Тодорхойлох” хэсэг болон “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтаар зөвхөн Н.Д*******ад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хуулийн этгээдийг дурьдаагүй алдаатай гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байгаа боловч дээрх техникийн шинжтэй алдааг анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэх шатанд зассан эдгээр нь шүүгдэгчийн гэм бурууг тогтоох, ял шийтгэл хариуцлага хүлээлгэхэд ноцтой нөлөөлж болохуйц алдаа гэж үзэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын *******-ний өдрийн 2025/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч түүний өмгөөлөгч, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                            

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

                            ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ