Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 40

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч П.Эн- Шүүгдэгч П.Ба- Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Эн-, П.Ба- нарт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-эд холбогдох эрүүгийн 1823000270037 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сум ******* баг ******* *** гудамж *** тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт П-ын Эн-, Регистрийн дугаар: ИЖ********,

Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Завхан аймгийн ******* сум Д******* багт оршин суух хаягтай, урьд Завхан аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох, Завхан аймгийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дүгээр зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих, мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт П-ийн Ба-, Регистрийн дугаар: ИЖ********,

Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, , эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сум ******* баг Таван толгой ** гудамж ** тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Д-ийн Б-, Регистрийн дугаар: ИЖ********,

Шүүгдэгч П.Эн-, П.Ба- нар нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх, шүүгдэгч Д.Б- нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч П.Ба-, П.Эн- нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 04- ний өдөр Завхан аймгийн ******* сум ******* баг Таван толгой ** гудамж *** тоотод орших иргэн Д.Б-ийн гэрт согтуугаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн, Шүүгдэгч Д.Б- нь мөн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сум ******* баг тоотод орших өөрийн гэртээ иргэн П.Эн-гийн нүүрэн тус газар гараараа цохисон хэргийн үйл баримт нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогджээ. Тухайлбал дээрхи хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч Д.Б-ийн “...2018 оны 03 дугаар сарын 04-ний өглөө би ...автобусанд хүн суулгаж өгчихөөд гэртээ ирээд байж байтал Ба- манайд хүрч ирчихээд хамт “” караоке оръё гээд байхаар нь Б.Ба-тэй хамт д очиход Эн-, *******, *******, ******* нар сууж байсан. ...намайг яваад ортол Эн- босч ирээд “яахаараа чи миний дүүг ганцаардуулдаг юм бэ” гэхээр нь би яасан юм бэ гээд бид нар хамт аас гараад хашааны хаалганы хажууд иртэл Эн- араас нь толгой руу гараараа цохиод авахаар нь би эргэж хараад тохойгоороо нэг удаа хойш нь түлхэж хаячихаад *******, хоёртой хамт гэр рүүгээ явсан ... *******, ******* хоёр явлаа гээд манайхаас гараад явсан. Эн-, Ба- бид 3 сууж байтал Эн- бас нөгөө хөзөр тоглуулаагүй асуудал яриад байхаар нь би за за одоо энэ асуудлаа больцгооё гээд сууж байтал Эн- миний цамцны захаас хойш нь татаж унагаагаад дараад авахаар нь би босох гээд Эн-тэй ноцолдож байтал Ба- нь ширээн дээр байсан аяга тавгыг цацаж босч ирээд миний шилэн хүзүү рүү өшиглөсөн. Тэгтэл Эн- нь миний дээр гарч намайг дарж суугаад миний толгой нүүрэн хэсэгт Эн- гараараа цохиж зодсон. Ба- нь миний нүүрэн хэсэгт хэд хэдэн удаа өшиглөж зодсон. Би яг хэн нь хэд хэдэн удаа өшиглөж, цохиж зодсоныг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг Хохирогч П.Эн-гийн “... Ба-, , *******, ******* нар явж байсан. Тэгээд бид нар хамт “” караоке ороод нэг шил архи авч ******* аягалж хүмүүст тойруулж хийж өгсөн, би тэр архинаас 4-н удаа нилээн их уучихсан юм. Тэгээд сууж байтал Б-, Г хоёр бас жаахан халамцуу орж ирээд бид нар архи уугаад байж байтал Б-, Ба- хоёр маргалдаад байхаар нь боль яагаад маяглаад байгаа юм бэ? гэсэн чинь Б- миний зүүн нүдний хөмсөг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд гарч ирээд та нар одоо манайхаас гар гээд хөөхөөр нь бүгдээрээ аас гараад гадаа нь үлдсэн архиа уусан. Тэгэхэд *******, Ба-, *******, ******* бид хэд байсан...Б- хоёр маргалдаад байхаар нь боль боль яагаад маргалдаад байгаа юм бэ? гэхэд Б- чамд ямар хамаатай юм бэ? гээд бид хоёр маргалдаж байтал Б- миний баруун шанаа руу стаканаар цохиод авахаар нь би Б-ийн зүүн шанаа руу нь гараараа нэг удаа цохиход намайг заамдаж аваад би бас заамдаж аваад бид хоёр газар дээр доороо ороод ноцолдож байх зуур Б- миний нүүрэн хэсэгт ахиад 1-2 удаа гараараа цохиж, зодсон. Тэгээд миний дээр гараад суучихсан байтал Ба- хажуугаас орж ирээд Б- хажуу талаас нь толгой, нүүрэн хэсэгт нь өшиглөсөн. Тэгтэл Б- миний дээрээс унасан...” гэсэн мэдүүлэг Гэрч Ч.С-ийн “... 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн орчимд би хашаандаа малдаа тэжээлийг нь өгөөд байж байтал миний 2 зээ гүйж ирээд манай гэрт 2 хүн аавыг зодоод байна гэхээр нь би яваад Б-ийн гэрт ороход тэдний гал тогоонд Б-, Эн-, гурав байсан. Хүү Б-ийн хамар, нүүрнээс нь цус гарсан байхаар нь би юу болоод байна гэж асуухад би юу болсныг мэдэхгүй байна гэхэд Эн- нэг ч үг дуугарахгүй дуугүй байсан. Би хоёр хүүхдийг нь цагдаа дуудаад ир гээд явуулсан...” гэсэн мэдүүлэг Насанд хүрээгүй гэрч Б.Да-ын “... 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэртээ орж иртэл гал тогооны өрөөнд Энхээ гэдэг хүн аавын дээр гараад суучихсан бас гэдэг ах аавын толгой, нүүр орчимд нь хөлөөрөө өшиглөж, зодож байсан. Тэгээд дүү бид хоёрыг хараад зодохоо болиод хоёр тийшээ суусан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Р.Г-ийн “2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би Б-тэй хамт хойд зам явж автобусанд хүн суулгачихаад сумын төв орж ирээд Б-ийг гэрийнх нь гадаа буулгачихаад гэртээ ирээд жаахан байж байгаад караокед орсон. Тэнд Ба-, Б-, Эн-, *******, *******, , нар байсан. Тэнд Б- нь Ба-, Эн- хоёртой маргалдсан байж байсан, бас Эн-гийн хөмсөгнөөс жаахан цус гарсан байсан. Тэгтэл эгч уурлаад та нар юм эвдлэх гээд байна гар гэхээр нь аас гараад ч гэсэн Эн-, Ба-, Б- нар маргалдаад байхаар нь би *******, хоёрыг Б-ийг гэрт нь хүргэж өг гээд явуулсан Эн-, Ба-, ******* нар ы урд талын хашаан дотор байсан би тэгээд гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Д-ийн “2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байтал Ба- ах утсаар яриад хүрээд ир гээд байхаар нь очиход, Эн-, *******, Ба- ах гурав байсан. Тэгээд Ба- ах надад нөгөө хөзөр тоглож байснаас болоод би Б-тэй маргалдсан гэж хэлсэн... д ирээд сууж байтал Ба- ах, Б- ах хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл Эн- ах болон хамт байсан хүмүүс дундуур нь ороод больцгоо гээд салгасан юм. Тэгтэл Эн- ах Б- ах хоёр бас хоорондоо маргалдахаар нь бид нар бас салгаж аваад аас гарцгаахад гадаа гараад Эн- ах Б- ах хоёр бас барьцалдаж аваад бид нар салгаж аваад салж явцгаасан юм... Тэгээд дэлгүүр орчихоод архи аваад хүрээд иртэл Б- ахын гэрийн гадаа Б- ахын ээж нь хоёр хүүхэдтэй нь хамт гэрт нь орж явахаар нь араас нь ороход тэд нар хоорондоо зодолдсон байсан. Гэрт нь ороход Ба- наана нь зогсоод Эн- ах Б- ахын хажууд сууж байсан. Харин Б- ах хойшоо хана налаад сууж байсан. Б- ахын хамарнаас нь нилээн их цус гарсан, Эн- ахын хөмсөгнөөс нь цус гарц байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул тэдний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Түүнчлэн хохирогч, гэрчүүдээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенийхээ мэдүүлгийг нотолсон, хэрэг гарах үеийн үйл баримтанд шууд хамааралтай байх тул шүүх дээрх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлсэн болно. П.Эн-, П.Ба- нарын үйлдлийн улмаас хохирогч Д.Б-ийн биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 201820063 дугаартай “... Иргэн Д.Б-ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Иргэн Д.Б-ийн биед учирсан тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдэнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт, Д.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч П.Эн-гийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 201820081 дугаартай “... Иргэн П.Эн-гийн биед баруун, зүүн нүдэнд цус хуралт, баруун хөмсөгний гадна шарх, зүүн хөмсөгний гадна шарх, хамрын нуруунд зулгаралт, муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Иргэн П.Эн-гийн биед учирсан баруун, зүүн нүдэнд цус хуралт, баруун хөмсөгний гадна шарх, зүүн хөмсөгний гадна шарх, хамрын нуруунд зулгаралт, муруйлт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнд бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхаар заажээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул П.Эн-, П.Ба- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийг 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэстэй. Дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч нарын үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байх тул П.Эн-, П.Ба- нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д.Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэстэй. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн маргаангүй бөгөөд хохирогч Д.Б-эд эмчилгээний зардалд 2500000 төгрөг төлсөн ба хохирогч П.Эн-, Д.Б- нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. П.Эн-, П.Ба- нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч П.Эн-, П.Ба-, Д.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр улсын яллагчийн саналыг хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5, 1.6, 1.8, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Ба-, П.Эн- нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эн-, П.Ба- нарыг 245 /хоёр зуун дөчин тав/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 455000/дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-эд оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 455000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Эн-, П.Ба- нарт оногдуулсан 245/хоёр зуун дөчин тав/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 кадр зургийг хэрэгт хавсаргаж, хохирогч Д.Б-ээс гаргаж өгсөн өвчтөний оношийн талаарх бичлэг бүхий “CD” 1 ширхэгийг хохирогчид буцаан олгосугай.

8. Шүүгдэгч П.Ба-, П.Эн- нарт 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс, шүүгдэгч Д.Б-эд 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүгдэгч П.Ба-ийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс 300.000 /Гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий “Супер Венни” маркийн мотоцикл 1 ширхэг, шүүгдэгч П.Эн-гийн гэр бүлийн дундын хөрөнгөнөөс 6х7 метр хэмжээтэй 10.000.000 /арван сая/ төгрөгийн үнэ бүхий хувийн орон сууц, шүүгдэгч Д.Б-ийн хувьд оногдох эд хөрөнгөнөөс 2002 онд үйлдвэрлэсэн, 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн үнэ бүхий, 15- 57 УБҮ улсын дугаартай Хьюндай Грейс маркийн саарал өнгийн суудлын автомашин тус бүр 1 ширхэгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

12. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧН.ДЭЛГЭРМАА