Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 34

 

 

   

  2025       06        24                                               2025/ДШМ/0034

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа, нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор прокурор Б.Энхтулга, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 08ы өдрийн 2025/ШЗ/277 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2436004710052 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 04ий өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, ах, эгчийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* ******* оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ын Балжинням, ПЖ01222315 регистрийн дугаартай.

2. Яллагдагч ын Балжинням нь Ховд аймгийн Прокурорын газрын жолоочоор ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр албан тушаалын байдлаа ашиглаж тус прокурорын газрын эзэмшлийн албаны "Хьюндай соната", "ниссан патрол-Ү61" маркийн тээврийн хэрэгслүүдийг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ган-Ууган" барьцаалан зээлдүүлэх газарт, "хьюндай соната" маркийн тээврийн хэрэгслийг "Тэргүүн боорж пинанс" барьцаалан зээлдүүлэх газарт тус тус зээлийн барьцаанд тавьж, 7.360.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлэн авч байгууллагын эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан,

2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шуурхай албаны "хьюндай соната", "Ниссан патрол-Ү61" маркийн тээврийн хэрэгслүүдийг "Ган-Ууган" барьцаалан зээлдүүлэх газарт, "хьюндай соната" маркийн тээврийн хэрэгслийг "Тэргүүн боорж пинанс" барьцаалан зээлдүүлэх газарт тус тус өөрийн эзэмшлийн машин гэж бусдыг итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан зээлийн барьцаанд тавьж, хохирогч 17.4Ш.Мөнхтүвшинд 4.060.000 төгрөгийн, хохирогч *******т 3.300.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв захад худалдаа эрхлэгч хохирогч *******ээс "машинаа банк бус дээр тавиад зээл аваад өгнө" гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчоос 5.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар авч, хохирогчид 5.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг хохирогч ээс "зээлээ хаагаад буцаагаад зээл аваад өгнө" гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчоос 4.060.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар авч, хохирогчид 4.060.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт хохирогч аас "зээлээ хаагаад буцаагаад зээл аваад өгнө” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчоос 2 удаагийн гүйлгээгээр 2.800.000 төгрөгийг, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 200.000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр, 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 300.000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар авч, хохирогчид 3.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн зарын нэгдсэн групп гэх нэртэй фейсбүүк групп дээр “Хүүтэй мөнгө зээлж авна утасны дугаараа үлдээнэ үү" гэх зарыг "Nyamaa Nyamka" гэх фейсбүүк хаягаас цахим сүлжээнд байршуулж, тухайн постын доор дугаарын утсаа үлдээсэн хохирогч дугаарын утсаар холбогдож, улмаар хохирогчтой уулзан "одоо зээлээ дараад гаргаад өгье” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчоос 1 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогчид 4.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр фейсбүүк цахим хэрэгсэл ашиглаж, "Цахилгаан зуух зарна" гэж иргэн ыг Увс аймгийн нутаг дэвсгэрт байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкны тоот дансаар 1 удаагийн гүйлгээгээр 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 09 дүгээр сарын 14-ний фейсбүүк зар дээр цахилгаан халаагуур зарна гэсэн зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, уг зарын дагуу холбогдсон иргэн ийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт байхад нь хуурч, Хаан банк дахь түүний эзэмшлийн 5247086492 дугаарын данснаас тус банк дахь өөрийн эзэмшлийн дугаарын дансанд 1.800.000 төгрөг шилжүүлэн хууль бусаар авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

4.1 Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, яллагдагч ын Балжиннямд холбогдох эрүүгийн 2436004710052 дугаартай хэргийг прокурорт буцааж,

4.2 Хэрэг прокурорт очтол яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр болон Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж,

4.3 Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй болохыг дурдаж,

4.4 Энэхүү шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт *******аан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамжид "...яллагдагч *******ын холбогдсон Ховд аймгийн прокурорын газрын эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд нь хохирогч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хяналт тавьж, яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлт, гомдлоор дээд шатны прокурор буюу тус газрын ерөнхий прокурор хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааг хянасан байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоогдсон прокурор байгууллагыг төлөөлөх ерөнхий прокурор буюу дээд шатны прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьсан нь энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг үүсгэхээр байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокуророор татгалзлыг шийдвэрлүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна..." гэж дүгнэн прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад хяналт тавих явцад гаргасан прокурорын татгалзан гаргах хүсэлтийг дээд шатны прокурор шийдвэрлэнэ гэж заажээ. Хуулийн заалтаас үзэхэд оролцогч мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорыг татгалзан гарах хүсэлт гаргасан бол тухайн хүсэлтийг дээд шатны прокурор шийдвэрлэхээр байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчоос прокурорыг татгалзан гаргах хүсэлт гараагүй байхад прокурорын татгалзлыг шийдвэрлүүлээгүй гэх үндэслэлээр хэргийг буцааж байгаа нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан "хуулийн илт тодорхой заалтыг" болон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/Ш3/277 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Яллагдагчийн өмгөөлөгч Н.Очирбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.7 дугаар зүйлд Прокурорын татгалзан гарах үндэслэлийг зааж өгсөн бөгөөд мөн хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-т Прокурорыг татгалзан гаргахтай холбоотой асуудлыг энэ хуулийн10.1, 10.3 дугаар зүйлд заасан журмаар зохицуулна гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т оролцогчийн хувиар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, эсхүл оролцохоор бол гэж заасан. Ховд аймгийн Прокурорын газар нь тухайн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Одоо хяналт тавьж байгаа прокурор нь өөрөө Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор байгаа учраас шүүгчийн хэргийг буцаасан үндэслэл нь хуульд нийцэж байна гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол гэх зүйлд хамаарч байна.   

Яллагдагч *******д прокурорын яллах дүгнэлтэд гомдол гаргах эрхийг нь хангаж өгөөгүй, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1-т  Оролцогч нь мөрдөгчийн шийдвэр ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргана” гэж зааж өгсөн байхад шүүгдэгчийн гомдол гарах эрхийг хязгаарлаж хэргийг шүүх рүү шилжүүлсэн нь оролцогчийн эрхийг зөрчсөн. Мөн гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор дээд шатны прокурорын газарт гомдол гаргаж болохыг тайлбарлана гэж эрхийг нь зөрчсөн гэдгийг хэлмээр байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж   үзлээ.

2.Яллагдагч ******* нь Ховд аймгийн Прокурорын газрын жолоочоор ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр албан тушаалын байдлаа ашиглаж тус прокурорын газрын эзэмшлийн "Ниссан патрол-Ү61" маркийн тээврийн хэрэгслийг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ган-Ууган" барьцаалан зээлдүүлэх газарт, "Хьюндай соната" маркийн тээврийн хэрэгслийг "Тэргүүн боорж пинанс" барьцаалан зээлдүүлэх газарт тус тус зээлийн барьцаанд тавьж, 7,360,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлэн авч байгууллагын эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан,

2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шуурхай албаны "Ниссан "патрол-Ү61" маркийн тээврийн хэрэгслүүдийг "Ган-Ууган" барьцаалан зээлдүүлэх газарт, 'Хьюндай соната" маркийн тээврийн хэрэгслийг "Тэргүүн боорж пинанс" барьцаалан зээлдүүлэх газарт тус тус өөрийн эзэмшлийн машин гэж бусдыг итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан зээлийн барьцаанд тавьж, хохирогч*******д 4,060,000 төгрөгийн, хохирогч Б. Лхагважавт 3,300,000 төгрөгийн хохирол. учруулж залилсан,

2024 оны 10 дугаар сарын 03-ны  өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв захад худалдаа эрхлэгч хохирогч  *******ээс "машинаа банк бус дээр тавиад зээл аваад өгнө" гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчоос 5,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар авч, хохирогчид 5,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг хохирогч  ээс "зээлээ хаагаад буцаагаад зээл аваад өгнө" гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчоос 4,060,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар авч, хохирогчид 4,060,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт хохирогч аас "зээлээ хаагаад буцаагаад зээл аваад өгнө" гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчоос 2 удаагийн гүйлгээгээр 2,800,000 төгрөгийг, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр, 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 300,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар авч, хохирогчид 3,500,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн зарын нэгдсэн групп гэх нэртэй фейсбүүк групп дээр "Хүүтэй мөнгө зээлж авна утасны дугаараа үлдээнэ үү” гэх зарыг "Nуаmaa Nyamка" гэх фейсбүүк хаягаас цахим сүлжээнд байршуулж, тухайн постын доор дугаарын утсаа үлдээсэн,  хохирогч дугаарын утсаар холбогдож, улмаар хохирогчтой уулзаж “одоо зээлээ дараад гаргаад өгье" гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчоос 1 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар 4,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогчид 4,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр фейсбүүк цахим хэрэгсэл ашиглаж "Цахилгаан зуух зарна" гэж иргэн ыг Увс аймгийн нутаг дэвсгэрт байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкны тоот дансаар 1 удаагийн гүйлгээгээр 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 09 дүгээр сарын 14-ний фейсбүүк зар дээр цахилгаан халаагуур зарна гэсэн зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, уг зарын дагуу холбогдсон иргэн ийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт байхад нь хуурч, Хаан банк дахь түүний эзэмшлийн 5247086492 дугаарын данснаас тус банк дахь өөрийн эзэмшлийн дугаарын дансанд 1,800,000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас яллагдагч *******ын дээрх үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх яллагдагч *******д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд“...Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоогдсон  прокурорын  байгууллагыг төлөөлөх ерөнхий прокурор буюу дээд шатны прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьсан нь энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг үүсгэхээр байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокуророор татгалзлыг шийдвэрлүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна.” гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

5.Прокурор эсэргүүцэлдээ “...Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоогдсон  прокурорын  байгууллагыг төлөөлөх ерөнхий прокурор буюу дээд шатны прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьсан нь энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг үүсгэхээр байгаа,  хэргийн оролцогчоос прокурорыг татгалзан гаргах хүсэлт гараагүй байхад прокурорын татгалзлыг шийдвэрлүүлээгүй...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт  буцааж байгаа нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг” болон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.

Иймд  Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/277 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар   эсэргүүцэл бичив.” гэжээ.

5.1. Яллагдагч ******* нь Ховд аймгийн Прокурорын газрын жолоочоор ажиллаж байх хугацаандаа 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө 07 цаг 20 минутад Ховд аймгийн прокурорын газрын эзэмшлийн "Ниссан патрол-Ү61" маркийн  автомашиныг  грашаас гаргаж авсан байх  бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  "Ган-Ууган" барьцаалан зээлдүүлэх газар зээлийн барьцаанд тавьж хохирогч*******ээс 4.060.000 төгрөг, мөн өдрийн  10 цаг 50 минутад "Хьюндай соната" маркийн  80-00 ХОЕ улсын дугаартай автомашиныг  грашаас  гаргаж аваад улмаар "Тэргүүн боорж пинанс" барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж хохирогч Б.Лхагваажваас 3.300,000 төгрөгийг тус тус зээлж,  өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлэн авсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж Ховд аймгийн прокурорын газрын нягтлан бодогч А.Энхтүвшинг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хохирогч Ховд аймгийн прокурорын газрын хууль ёсны төлөөлөгч нягтлан бодогч А.Энхтүвшин нь     Ховд аймгийн прокурорын газрын эзэмшлийн "Ниссан патрол-Ү61" болон "Хьюндай соната" маркийн  автомашинуудыг дээрх барьцаалан зээлдүүлэх газруудаас хүлээн  авсан үйл баримт тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл яллагдагч *******ын барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан  дээрх хоёр автомашинуудыг Ховд аймгийн прокурорын газар буцааж авсан, уг автомашинууд нь ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй болсон,эд анги сольж дутсан гэх үйл баримт хэрэгт авагдаагүй, прокурорын байгууллага хохирол төлбөргүй болсон байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нь *******аас  нэхэмжлэх зүйгүй гэж мөрдөн ажиллагааны явцад мэдүүлсэн байна. /2хх-183х/

5.2 Ховд аймгийн прокурорын газрыг хохирогчоор тогтоосон яллагдагч *******д холбогдох хэрэгт Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, түүний гаргасан шийдвэр, тогтоолд хэргийн оролцогчдоос гаргасан гомдлыг дээд шатны прокурор буюу аймгийн ерөнхий прокурор хянаж  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг хуульд заасан журмыг  энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал  үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн хяналтын прокурор Б.Энхтулга нь Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан  үндэслэл журмын  дагуу *******д холбогдох хэргийг  хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тул энэ хэрэгт  ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал  үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хяналтын прокурор Б.Энхтулга нь  хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд  хий ёстой  үүрэгт ажлаа  хийж  гүйцэтгэж байгаа гэж үзнэ.

5.3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос  прокурорыг татгалзан гаргах  тухай хүсэлт гараагүй байна. Гэтэл анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокуророор татгалзлыг шийдвэрлүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж  нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Дээрх үндэслэлүүдээр бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

            Анхан шатны шүүх шүүгчийн захирамжийн дугаарыг “2024/ШЗ/277”  гэж  2024 оны дугаар  авсан байгааг  цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн 2025 оны  05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/277 дугаартай   шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Яллагдагч *******д урьд хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР

 

                                  ШҮҮГЧ                                           Ж.ОТГОНХИШИГ

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Н.ТУЯА