Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 316/шш2025/00930

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 316/ШШ2025/00930

Сэлэнгэ аймаг

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

/тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/

 

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч: Ц******* Н******* нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Б******* О******* холбогдох,

 

5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгч: Ц.Н******* /цахимаар/,

Хариуцагч: Б.О*******/цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Маралмаа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Ц.Н******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын зарын дагуу 99715358 дугаар луу ярьж хашаа байшинг худалдан авахаар ярилцсан. 2025 оны 03 сарын 07-ны өдөр өөрийн биеэр ирж үзэхэд санаанд таалагдаагүй учир авахгүй гэж хэлсэн. 5,000,000 төгрөгийг Б.О******* түр өгөөч гэж гуйхаар нь данс руу нь шилжүүлсэн. Худалдан авахаар болвол нэмж өгнө, авахааргүй бол буцааж авна гэсэн бодолтой ирсэн. Мөнгөө буцааж авъя гэж хэлэхэд хэрэглэчихсэн, байшинг маань хүн авахаар мөнгийг чинь өгье гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Ц.Н*******, хариуцагч Б.О******* нар нь шүүх хуралдаанд эвлэрэхдээ: Хариуцагч нь 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, хариуцагч хуваарийг зөрчвөл үлдсэн дүнгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэнэ гэв.

 

3. Нэхэмжлэгч Ц.Н******* нь хариуцагч Б.О*******өд холбогдуулан 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Н*******, хариуцагч Б.О******* нар нь шүүх хуралдаанд: Хариуцагч нь 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, хариуцагч хуваарийг зөрчвөл үлдсэн дүнгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэнэ гэж эвлэрэв.

Ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

4. Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дээрх тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 47,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц******* Н******* /РД:*********/-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б******* О******* /РД:***********/-нд холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар Хариуцагч нь 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, хариуцагч хуваарийг зөрчвөл үлдсэн дүнгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэнэ гэж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дээрх тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 47,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4 Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж болохгүй болохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН