Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 42

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Г.Га- Шүүгдэгчийн өмгөөлөгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Га-т холбогдох эрүүгийн 1823000520051 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, *******,******* хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сум ******* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Г-ийн Га- Регистрийн дугаар: ИЙ********, Г-ийн Га- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн Л.На-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Г.Га- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн орчим Завхан аймгийн ******* сум ******* багийн нутаг “Нарангийн ам” гэх газар шалтгаангүйгээр иргэн Х.На-ыг хавирч унагах, цээжин тус газар өшиглөх, толгой руу нь чулуугаар цохисон хэргийн үйл баримт нь хохирогч Х.На-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би ******* сумын сумын ******* баг руу Га- гэдэг хүний машиныг унаад сумын төвөөс *******, Га- нарын хамтаар явж байхад бид нарын урдаас Га-ийн ******* ******* ирээд нөхрийгөө архи уулаа гэж уурлаад бид нарыг архичид гээд байсан. Би машинаас буугаад байж байхад хамт явсан Га- ирээд намайг хавирч унагаад миний цээжин дээр өвдгөөрөө өвдөглөхөөр нь би Га-ийн энгэрээс зүүгдээд босоод ирэхэд зөрүүлээд миний толгой руу чулуу атгаж байгаад цохисон. ... миний цус гоожоод тогтохгүй байхаар нь ******* багийн төв орж багийн эмчид үзүүлээд цусаа тогтоолгож боолт хийлгэсэн. Тэр шөнөдөө сумын төв орж эмнэлэгт үзүүлсэн... ” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Бо-ын “...өдөр 16 цаг өнгөрч 17 цагийн үед байх би ******* багаас мал цуглуулах ажилтай Х.На-тай цуг явж байсан. Тэр үед манай сумын Га- гэдэг залуу архи уучихсан согтуу явж байхаар нь надтай хамт явж байсан На- тус болъё гэж бодоод машиныг нь жолоодоод ******* баг руу хамт явсан... Гэтэл Га- машинаас буугаад өөрийнх нь машиныг унаж явсан На-ыг тонгорч унагаад цээжин дээр нь өвдгөөрөө дарчихаар нь На- доороос нь түлхээд босоод ирэхэд нь Га- На-ын толгой руу чулуугаар цохисон...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Лу-ийн “...машин ирэхээр нь гарахад Бо, На- нар ирсэн байсан. На-ын зүүн талын хөмсөгний дээд талд 2 см орчим хэмжээтэй өмлөөд авчихсан юм шиг шархтай цус гоожсон байдалтай, цээж өвдөөд байна гэж ирсэн. Тэгээд би гэртээ оруулаад цусыг нь угааж өгөөд өвчин намдаах тариа, бөөлжилтийн эсрэг тариа хийж өгсөн. Мөн зүүн талын нүднээс цус гоожиж байсан. Юу болсон талаар асуухад Нарангийн аманд хүнд зодуулсан гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогджээ. Г.Га-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Түүнчлэн хохирогч, гэрчүүдээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенийхээ мэдүүлгийг нотолсон, хэрэг гарах үеийн үйл баримтанд шууд хамааралтай байх тул шүүх дээрх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлсэн болно. Г.Га-ийн үйлдлийн улмаас хохирогч Х.На-ын биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 201820100 дугаартай “... Иргэн Х.На-ын биед зүүн хөмсөгний гадна тал, зүүн нүдний салстад шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хохирогчийн зааж байгаа хугацаатай тохирч байна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Х.На-ын биед учирсан зүүн хөмсөгний гадна тал, зүүн нүдний салстад шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Га- нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Х.На-ад 600000 төгрөг төлсөн хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болно. Шүүгдэгч Г.Га- нь иргэн Х.На-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж зодсон үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Г.Га-ийг хохирогч Х.На-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч гийн Га-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. Шүүгдэгч Г.Га-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр улсын яллагчийн саналаар торгох ял оногдуулах боломжтой гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5, 1.6, 1.8, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт Г-ийн Га-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гийн Га-ийг*******00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу*******00000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн*******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Га-т оногдуулсан*******00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу*******00000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2/хоёр/сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн*******.3 дугаар зүйлийн******* дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5.Шүүгдэгч Г.Га-т 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Г. Га-т хувьд ногдох эд хөрөнгөнөөс нас гүйцсэн бор нүдэн, хар нүдэн, хар түрүүт, эвэртэй халзан нийт*******20.000 /Таван зуун хорин мянга төгрөг/-ийн үнэ бүхий хонь 4 тоог битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Г.Га- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧН.ДЭЛГЭРМАА