| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/01010/И |
| Дугаар | 316/шш2025/00943 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 316/шш2025/00943
| 2025 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 316/ШШ2025/00943 | Сэлэнгэ аймаг |
Хэргийг хялбаршуулсан журмаар
шийдвэрлэх тухай
/тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б******* холбогдох 9,300,014.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХХК нь хариуцагч Э.Б******* холбогдуулан 9,300,014.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Х******* нь хариуцагч Э.Б******* холбогдуулан 9,300,014.48 төгрөгийн нэхэмжлэл гаргасан.
Нэг. Нэхэмжлэгч болон хариуцагч нь дараах хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав.
1. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 930,000 төгрөг
2. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 930,000 төгрөг
3. 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 930,000 төгрөг
4. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 930,000 төгрөг
5. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 930,000 төгрөг
6. 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 930,000 төгрөг
7. 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 930,000 төгрөг
8. 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 930,000 төгрөг
9. 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 930,000 төгрөг
10. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 930,014.48 төгрөг төлж барагдуулахаар тохиролцно.
Хоёр. Хариуцагч эхний хуваарийн дагуу төлбөр төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх журмаар шийдвэрлэж өгнө үү.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*******
Хариуцагч Э.Б******* гэх эвлэрлийн гэрээг ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ 75 дугаар зүйлийн 75.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 758 дугаар зүйлийн 758.1-д Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,750 төгрөгийн тал хувь болох 81,875 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас тал хувь болох 81,875 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д******* овогт Э******* Б******* /РД:*******/-д холбогдох иргэний хэргийн зохигчид 9,300,014.48 төгрөгийг 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,677 төгрөгийн тал хувь болох 60,338.5 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас тал хувь болох 60,338.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4 Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН