Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 44

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч П.Гү- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.*******ас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Гү-т холбогдох 1823000000050 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 5, эхнэр 2 хүүхэд хадам ээжийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* баг *******-ийн хэсэг **-** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогтой *******ын Гү-, Регистрийн дугаар: ИН********, Шүүгдэгч П.Гү- нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

П.Гү- нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын ******* баг Завсарын хороо иргэн П.Бу-гийн гэрт иргэн Т.Бо-ийн толгой гар хэсэгт гар хөрөөгөөр цохисон, мөн иргэн О.Аз-ийн баруун гарын долоовор хуруу руу гар хөрөөгөөр цохисон хэргийн үйл баримтууд нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч Т.Бо-ийн “...ажлаа дуусгаад гэрлүүгээ явсан. Манайд очоод архи ууж байхдаа хөзөр тоглож байсан. Нэг шил 500 граммын архи аваад Э-, Гү- бид 3 хувааж уусан. ...гаднаас Аз-, Бу- 2 орж ирээд архи уулаа гээд тэрнээс болж Гү- над руу дайраад зодоон цохион болсон. Би нилээн согтуу байсан. ... Гү- намайг гар хөрөөгөөр толгой, гар луу цохисон. ...Анх манай эхнэр Бу- орж ирээд бид нарыг архи уулаа архины орон юм уу гээд тэгээд хэрүүл маргаан болоод улмаар Гү- уурандаа хөрөө барьж аваад надруу дайрсан. Намайг Гү- хөрөөгөөр гарлуу 2 удаа, толгой руу 1 удаа цохисон. Миний биед гаран дээр зурагдсан шархтай бас толгой дээр зураагдсан шархтай өөр гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг Хохирогч О.Аз-ийн “ ... Бу-гийн дүү Гү- нь Бо-д хандаад чи эгчид мөнгө төгрөг өгөөч гэсэн чинь Бо- май чи чамд хамаа байхгүй гээд хэрүүл маргаан болсон... Бо- эхлүүлсэн. Тэгсэн Гү- зөрөөд зодоон үүсгэсэн. Гү- Бо-ийг эхлээд модоор цохиод дараа нь гар хөрөө барьж аваад Бо-ийг цохисон. Хаана нь хэдэн удаа цохисонг мэдэхгүй байна. Би тэр хоёрыг салгах гээд дундуур нь орсон чинь Гү- гар хөрөөгөөр миний баруун гарлуу цохиод хуруу гэмтээчихсэн. Тэгээд цус гараад ухаан санаа орж гараад байсан. Миний баруун гарын долоовор хуруунд гэмтэл учирсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэсэн мэдүүлэг Гэрч Б.Эр-ийн “ ... Бу-гийн дүү Гү- эгчийгээ өмөөрөөд юм хэлсэн чинь Бо- урдаас нь май чи гэж хэгжүүрхээд тэгэнгүүт Гү-ын уур нь хүрээд хэрүүл маргаан зодоон үүссэн...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч П.Гү-ын хэргээ мэдүүлсэн “... 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Бо-ийд архи уугаад сууж байсан чинь манай эгч Бу- Аз-ийн хамт орж ирээд архи уулаа гэж уурлахаар нь би “..бид 2 дундаасаа мөнгө нийлүүлж архи авсан юм санаа зоволтгүй гэж эгчид хэлчихээд дараа нь би Бо-д хандаж чи одоо тав арван мянган төгрөг эгчид өгөөд амьдралд нь тус нэмэр бололдоо гэж хэлсэн чинь Бо- урдаас салаавч өгөөд май миний амьдрал чамд ямар хамаатай юм гэсэн. Тэгээд тэрнээс болоод бид 2 муудалцаад ... тэгээд нэг мэдсэн нэг хүн миний цээж рүү өшгилөх шиг болохоор нь гэнэт миний уур хүрээд оволзсон. Нэг харсан чинь би гартаа хөрөө барьчихсан зогсож байсан. Тэгээд би хөрөөгөө бариад гараад зугтаасан. Би эгчийгээ өмөөрөөд гурил будааг нь авч өгсөнгүй гэснээс болж урдаас май чи гэж салаавч өгөөд намайг өшгилсөнөөс болоод миний гэнэт уур хүрээд ийм асуудал болсон байна лээ. Би Бо-тэй хоорондоо зодоон хийсэн. Тэр үед тэнд байсан бүх эмэгтэйчүүд Болдоог өмөөрөөд байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд зодоон болсон...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас О.Аз-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 201820123 дугаартай “Иргэн О.Аз-ийн баруун долоовор хурууны 3 дугаар үений урдуур хөндлөн шарх хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр, Мөн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 201820120 дугаартай “Иргэн Т.Бо-ийн биед толгойн оройн зүүн хэсэт шарх зүүн шууны гадна дээд хэсэгт, зүүн бугалганы дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогджээ. Хохирогч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд түүний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд П.Гү-ын үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч П.Гү-ын дээрх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Түүнчлэн шүүгдэгч П.Гү- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнд 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхаар заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх нөхцөл байдлаар тогтоогдож байх тул П.Гү-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна. Иймд шүүгдэгч П.Гү-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч О.Аз-, Т.Бо- нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч П.Гү-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул улсын яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5, 1.6, 1.7, 1.8, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт П-ын Гү-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу Т.*******, О.Аз- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.Гү-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан П.Гү-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав /сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч П.Гү- нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч П.Гү-т 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар нийт урт нь 50 см хэмжээтэй, ажлын хэсэг нь 40 см хэмжээтэй 1 ширхэг гар хөрөөг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч П.Гү- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА