Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 316/шш2025/00993

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 316/ШШ2025/00993

Сэлэнгэ аймаг

 

 

 

                                                      Хэргийг хялбаршуулсан журмаар                             

шийдвэрлэх тухай

/тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М******* холбогдох “9,491,259.51 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь хариуцагч Д.М******* холбогдуулан “9,491,259.51 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Д.М******* нь “Миний бие Д.М******* нь Х*******ны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 9,491,259 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлттэй байна.  

2025 оны 12 дугаар сарын 25-ны дотор 1,581,876 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 25-ны дотор 1,581,876 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 25-ны дотор 1,581,876 төгрөг,

2026 оны 03 дугаар сарын 25-ны дотор 1,581,876 төгрөг,

2026 оны 04 дүгээр сарын 25-ны дотор 1,581,876 төгрөг,

2026 оны 05 дугаар сарын 25-ны дотор 1,581,876 төгрөгийг төлж барагдуулна” гэж нэхэмжлэлийн шаардлага болох “9,491,259.51 төгрөг гаргуулах тухай” шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” 75 дугаар зүйлийн 75.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 758 дугаар зүйлийн 758.1“Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

     

2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,810 төгрөгийн тал хувь болох 83,405 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас тал хувь болох 83,405 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Х*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б******* овогт Д******* М******* /РД:********/-д холбогдох “9,491,259.51 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,810 төгрөгийн тал хувь болох 83,405 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас тал хувь болох 83,405 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

                                       ШҮҮГЧ                                        Б.БАЯРСАЙХАН