Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 310/ШШ2026/00009

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 310/ШШ2026/00009

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1‑д зааснаар ******* овогт *******ын *******-******* /Рд:*******/, ******* ******* овогт *******гийн ******* /Рд:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

  2. Зохигч хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй бөгөөд 2006 оны 10 сарын 27-ны өдөр төрсөн охин ******* бошго овогт *******ын , 2008 оны 10 сарын 21-нд төрсөн хүү ******* ******* овогт *******ын нар эх Д.*******-*******ы асрамжид байгаа болохыг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2008 оны 10 сарын 21-нд төрсөн хүү *******ын /Рд:/-ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг *******гийн *******аар сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1т заасныг баримтлан хүү А.ны сургалтын төлбөрт төлсөн зардлын 50 хувь болох 775000 / долоон зуун далан таван мянга/ төгрөг гаргуулах, охин А.ийн сургалтын төлбөрт төлсөн зардлын 50 хувь болох нийт 4800100 / дөрвөн сая найман зуун мянга нэг зуун/ төгрөг, цаашид 4 жил сурахад төлөх төлбөрийн 50 хувийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг Ч.*******, Д.*******-******* нарт мэдэгдэж, шийдвэрийг хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Янжиндуламд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5.-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 177886 / нэг зуун далан долоон мянга найман зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж, 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг нэхэмжлэгч Д.*******-*******д, 107686/ нэг долоон мянга зургаан зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.ЧИМЭДДУЛАМ